Хурхиралт тантай цуг амьдарч байгаа бүх хүнд төвөгтэй, ядаргаатай зүйл боловч хурхиралтын гол дутагдал нь энэ биш харин зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг явдал юм. Хурхирах нь элбэг тохиолдох зүйл бөгөөд насанд хүрэгчдийн 45% нь үе үе, 25% нь үргэлж хурхирдаг байна. Хамрын болон залгиурын хөндийгөөр агаар муу нэвтрэх үед хурхирдаг ба амьсгалын замын
зөөлөн эдүүд, хэл, тагнай, хүүхэн хэл зэрэг нь янз бүрийн шалтгаанаар хоорондоо хүрэлцэн, чичиргээ үүсгэх замаар хурхирдаг. Хурхирах маш олон янзын шалтгаан байх ба түүнээс салах арга ч мөн олон байдаг.
Хурхирах шалтгаан болон түүнийг эмчлэх арга 1. Битүү хамар Зөв амьсгал бол хамраараа амьсгалах явдал бөгөөд хамрын нэг том үүрэг нь энэ юм. Харшил болон бусад шалтгаанаар хамар битүү
үед агаар бусад замаар орох бөгөөд үүнийг бид хурхирах хэмээн нэрлэдэг билээ. Хэрхэн эмчлэх вэ? Хамар битүүрсэн шалтгааныг тогтоон хамрын битүүг онгойлгох зориулалттай эм, бэлдмэл
хэрэглэнэ. Гэхдээ цусны судас нарийсгах бэлдмэл хамаагүй хэрэглэж болохгүй ба хамрын битүү онгойхгүй олон хонох, янз бүрийн эм тариагүйгээр амьсгалж чадахгүй байвал эмчид
үзүүлээрэй. 2. Хамрын мөгөөрсөн хана тахийсан байх Хамар хоорондын мөгөөрсөн хана тахийснаас нэг тал нь нөгөөхөөсөө илүү нарийн, агаар нэвтрэх нь муу болдог. Хэрхэн эмчлэх вэ? Ийм
гэмтлээс үүсэх хурхиралтыг мэс заслын аргаар эмчлэнэ. 3. Хоолойн махны үрэвсэл Хөөж томорсон хоолойн мах (мөн хамрын гүйлсэн булчирхайн үрэвсэл) нь ихэвчлэн хүүхдэд
тохиолдох ба хэрвээ хүүхэд хурхирч байвал эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Хэрхэн эмчлэх вэ? Эмчийн зааврыг хатуу баримтлах хэрэгтэй ба тодорхой тохиолдол болгон өөр
шалтгаантай байж болох учир эмчилгээ ч бас өөр байна. 4. Дээш харж унтах Эв эрүүл хүн ч дээш харахдаа хурхирдаг. Хэрхэн эмчлэх вэ? Хамгийн энгийн арга нь дээшээ харж унтахгүй байх
юм. Гэхдээ хэрхэн ингэх вэ? Тухтай дэр болон гудас өөртөө тааруулан сонгож болно. Гэхдээ хамгийн энгийн, үр дүнтэй арга нь өөрийн унтлагын хувцасны ард жижиг уут оёж түүндээ
теннисний бөмбөг зэрэг зүйл хийж унтах хэрэгтэй. Та одоо дээшээ харж унтахгүй нь тодорхой. 5. Эм тариа Зарим тариа нь янз бүрийн гаж нөлөө үзүүлэх ба тэдний нэг нь хурхиралт юм.
Унтуулах, нойрсуулах эм тариа, депрессантын эсрэг эм бэлдмэл нь хэл болон залгиурын хөндийн булчинг суллан хурхируулах магадлалтай. Хэрхэн эмчлэх вэ? Хэрвээ таны ууж байгаа эм тариа
нь хурхиралттай холбоотой байж магадгүй гэж санагдвал эмчид хандан өөр эм бэлдмэл сонгох нь зөв. 6. Булчингийн сулрал болон биеийн онцлог Булчин ихээхэн суларсан үед хэл хоолойг
бага зэрэг таглан агаар орох зай завсрыг багасгадаг. Энэ нь насны онцлогоос шалтгаалж болох ба мөн удамшил болон архи тамхи, наркотик зэрэг булчин сулладаг бодис хэрэглэдэг хүмүүст их
тохиолдоно. Зарим хүмүүсийн хоолойн мах, хүүхэн хэлний онцлог нь агаар орох хоолойг өөрчилж хурхируулдаг. Иймэрхүү анатомийн өвөрмөц байдал нь төрөлхийн болон насны-хэт
таргалалт зэргээс бий болсон гэсэн хоёр янз байна. Хэрхэн эмчлэх вэ? Зарим хүнд жингээ хасан хэвийн хэмжээнд ороход л бэрхшээл үгүй болно. Харин жинтэй холбоогүй бол бусад хурхираа үүсгэж
байгаа нөхцөл байдлуудыг үгүй болгох хэрэгтэй юм. Архи наркотик зэргийг огт хэрэглэхгүй болох нь ойлгомжтой бөгөөд хурхирах шалтгаан нь энэ биш бол янз бүрийн амьсгалын дасгал,
дуу дуулах зэргээр булчингаа чангалах хэрэгтэй. Дуу дуулж хурхиралтаа алга болгосон найдвартай баталгаа үгүй боловч ямар ч байсан муугаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Хэрвээ хэл
хоолойг таглаж байгаа бол тусгай багаж хэрэглэж болно. Эдгээр багаж нь шүдний протез мэт хэлбэртэй ба нойрсох үед амны хөндийд хэл зөв байрлалтай байхад тусална. Британийн хурхираа
болон апноэгийн ассоциацын гаргасан зөвлөмжөөр хүүхэн хэлний мэс засал бол хамгийн сүүлд хэрэглэх арга юм. Энэ мэс заслаас өмнө байж болох бүх л арга, эмчилгээг хэрэглэх бөгөөд
хурхиралт нь зөвхөн хүүхэн хэлнээс болж байна гэдгийг ямар ч эргэлзээгүй тогтоосны дараа авч болох арга хэмжээ юм. Харамсалтай нь энэ аюул осол бүхий, найдвар багатай арга таныг
хурхиралтаас бүрмөсөн салгана гэсэн баталгаа үгүй билээ. Хурхиралт юугаараа аюултай вэ? Хурхирах нь эргэн тойрныхондоо төвөгтэй төдийгүй эрүүл мэндийн хувьд ихээхэн
том асуудалтай тулгарч байж мэдэхийг сануулсан дохио юм. Апноэ гэдэг нь орчин тойрныхныгоо зовоосон нэг хурхираа төдий зүйл биш харин амьсгал тасалдал юм. Амьсгалын замын
дээд хэсгийн булчин унтах үед суларч хүн амьсгалахгүйгээр 10 болон түүнээс дээш секунд болдог. Ийм өвчний үед гүйцэд унтаж, нойр авах боломжгүй ба тархинд хүчилтөрөгч дутагдан, сэрэх нь
их болно. Шөнөдөө хэд хэдэн удаа сэрэх ба энэ мэт байдлаас болж ужиг ядаргаанд ордог. Өглөөдөө хоолой хатсан, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Энэ өвчин зүрхний шигдээс, цус харвалт
зэрэг зүрх судасны өвчин даамжрах нөхцөл болдог ба энэ аюулт өвчнийг эдгээх боломжтой. Жишээ нь шөнө бүрэн дүүрэн амьсгалан унтах зориулалт бүхий багаж хэрэглэх гэх мэт. Хэрвээ та
хурхирдаг, үргэлж унтмаар байдаг болон ядарсан, сул байдалтай өглөө сэрдэг бол эмчид хандаарай. Хурхирч байгаа үгүйгээ хэрхэн мэдэх вэ? Хүн хурхирч байгааг гэр бүлийнхэн нь хэлэх бол
харин ганц бие хүмүүс хурхирч байгаа үгүйгээ мэдэхэд төвөгтэй юм. Тиймээс хурхирч байгаа үгүйгээ мэдэхийн тулд найз нөхдөдөө цуг хонохыг гуйх эсвэл диктафон зэрэг аудио бичлэг
хийх боломжтой техник ашиглаарай. Хурхиралтаас салах аргууд Хажуу тийш харж унтаж сурах Унтахын өмнө архи, тамхи хэрэглэхээ больсноор та хамар, амны хөндийг хэвийн байдалд
байлгана Жингээ барь Амьсгалын замын хуучин өвчнөө гүйцэд эмчилж эдгээ Амьсгалын дасгал болон дуу дуулж байхыг хичээ Амны хөндийн эмч, шүдний эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч
нарт үзүүлж хурхиралтын эсрэг багаж авах, мэс засал шаардлагатай эсэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Бид яагаад нойрондоо хурхирдаг вэ? Хурхирах шалтгаан болон түүнийг эмчлэх арга
