Categories
Чөлөөт

Элэг өвчилж үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг хэрхэн мэдэх вэ? Эдгээр зөвлөмжийн тусламжтайгаар асуудлыг шийдэх боломжтой

Элэгний эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах ёстой! Яагаад гэвэл… Эрүүл биетэй байхын тулд юуны түрүүнд элэгний эрүүл мэндийг хангах хэрэгтэй. Өвчтэй элэг бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж тайван амьдралыг эвдэнэ. Элэгнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай. Элэг нь бүрэн нөхөгдөх эрхтэн хэдий ч өвчилсөн бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь их ажээ. Элэгний өвчлөлийг анхны шинж тэмдгээр нь тодорхойлох бүрэн боломжтой, хамгийн гол нь та дараах 15 шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхааралтай ажиглаарай: Шалтгаангүйгээр жин нэмэгдэх Гормоны тэнцвэрт байдал алдагдах Батга гарах, арьс хэт тослог болох эсвэл арьсны өөр бусад асуудлууд үүсэх Булчин, үе мөчөөр өвдөх Депресс, айдсын шинж тэмдэг илрэх Байнга толгой өвдөх Ядрах, эрч хүч алдагдах Анхаарал төвлөрөл сулрах, мартамхай болох Нүд шарлах Нойрмоглох Маш ихээр хөлрөх Гүйлгэх, өтгөн хатах, гэдэс дүүрэх Шээс бор өнгөтэй болох Гэдсээр өвдөх Амнаас эвгүй үнэртэх Элэгний эрүүл мэндийг хангахын тулд амьдралын хэв маяг, хоолны дэглэмд зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй. Бид та бүхэндээ элэг эрүүлжүүлэх, бие махбодийг хорт бодис, өөх тосноос цэвэрлэх зарим нэг зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ. Өдөрт 6-8 аяга цэвэршүүлсэн ус ууна: үр нэмнэ (гүнжид, наран цэцгийн, хулууны, маалингын, чиа зэрэг), малын гаралтай уураг хэрэглэхээс гадна шош зэрэг буудайн үр хоол хүнсэндээ хэрэглэнэ. Ширхэглэгээр баялаг хоол хүнс хэрэглэнэ, жишээ нь: брокколи, байцаа, мангольд, артишок, салатны навч, лууван, хүрэн манжин. Согтууруулах төрлийн ундаа уухгүй. Хүхрээр баялаг хоол хүнс хэрэглэнэ, жишээ нь: өндөг, сармис, сонгино, байцаа. Өлөн дээрээ нимбэгтэй бүлээн ус уухыг мөн зөвлөж байна. Шар буурцагны төрлийн хүнснээс (шар буурцгийн тос) татгалзана. Сахар, цагаан гурилаар хийсэн хоол хүнсний хэрэглээг эрс багасгана. Боловсруулсан, ялангуяа махан төрлийн боловсруулсан хүнснээс эрс татгалзана. Өдөр болгон магни, фолийн хүчил болон В, С амин дэмээр баялаг ногоон навчит ногоо хэрэглэхийг хичээнэ.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.