Categories
Чөлөөт

Бүсгүй та ичимдэг эрхтнийхээ үсийг хусдаг бол үүнийг заавал уншаарай!

Шинэ судалгааны үр дүнд ичимдэг эрхтнийхээ үсийг хусах нь эрүүл мэндийн талаасаа ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоосон ба энэ нь нүдэнд үл үзэгдэх бичил зүсэлт болон үсний буруу ургалт зэрэг юм. Мөн арьсыг ихээр загатнуулдаг, халдвар үүсэх нөхцөл болдог, бэлгийн замын халдварт өвчнийг хүндрүүлж, тархах нөхцөл болдог байна. Ингээд ичимдэг эрхтэнийхээ үсийг хусахгүй байх шалтгаануудыг танилцуулъя: 1. Биеийн дулааныг зохицуулахад хэрэгтэй Үс нь хүний биеийн дулааныг зохицуулдаг гэдгийг бид бүгд мэддэг боловч харин яаж, ямар байдлаар зохицуулдаг юм бол? Үсний уганд үсийг тослож байдаг тусгай бодис байх ба энэ бодис жирийн үед үсийг тэр чигээр нь тослож бүрхдэг. Харин энэ тос ууршихад буюу хөлс гарах үед арьс хөрдөг байна.   2. Энэ үс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг Ичимдэг эрхтэний үс нь арьсны болон зарим төрлийн өвчнөөс хамгаалдаг юм. Мөн гадны өөр элдэв биетүүд болох тоос болон янз бүрийн бактериуд эрхтэнд орохоос сэргийлэнэ.   3. Энэ үс нь феромон агуулдаг Эрдэмтдийн үзэж байгаагаар ичимдэг эрхтний үс нь феромон гэгч зүйлийг агуулж хадгалах ба энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ таалагдах тэр сэтгэл хөдлөлийг өдөөгч нь юм. Хүний бие хөлрөх үедээ ихээхэн хэмжээний феромон ялгаруулах ба ичимдэг эрхтэний үсэнд энэ бодис хадгалагдан үлддэг байна.   4. Элдэв янзын үү гарах магадлал их Хүний биеийн бэлэг эрхтэний орчимд гардаг бэлгийн үү буюу арьсны энэ өвчин нь цайвардуу өнгөтэй, хатуу зүйл гарах байдлаар илрэнэ. Олон хүн бэлгийн үүтэй гэдгээ мэддэггүй. Хэрвээ та бэлэг эрхтэнийхээ үсийг хусдаг бол энэ үү танд халдварлах боломжийг нэмэгдүүлж байгаа хэрэг.   5. Вирусын халдвар авах эрсдэл нэмэгдэнэ Ичимдэг эрхтэний үс хусах нь вирусын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх ба нүцгэн эрхтэн маань вирусээс хамгаалах хамгаалалтгүй болдог. Үс хусах үед үүссэн арьсны жижиг зүсэгдсэн хэсгээр элдэв вирус халдварлан дамждаг гэсэн таамаглал бий.   6. Таны ичимдэг эрхтэн болон орчны арьсыг шархлуулж, хямраана Ичимдэг эрхтэний үсийг хуссанаар үсний угийг гэмтээж үл үзэгдэх микро шарх үүсгэдэг. Эмч нарын хэлж байгаагаар ичимдэг эрхтэний үс хуссанаар үүссэн арьсны төрөл бүрийн жижиг шархтай, өвчтэй хүмүүстэй олон таарах ба энэ орчны арьсны иймэрхүү шархыг эмчлэх нь орчны нөхцлөөс шалтгаалан, биеийн бусад хэсгийн иймэрхүү шархыг эмчлэхээс илүү хэцүү гэдэг.   7. Ичимдэг эрхтэний үс хусах нь илүүдэл жинтэй эмэгтэйчүүдэд илүү аюултай Америкийн шинэ судалгаагаар ичимдэг эрхтэний үсээ хуссан, жингийн илүүдэлтэй, тарган эмэгтэйчүүдэд  дээрх бэрхшээлүүд үүсэх магадлал 2 дахин, үсээ тэр чигээр нь хуссан бол бүр 3 дахин их байх ба тарган эмэгтэйчүүдийн арьс нь хоорондоо их ойрхон, шүргэлцэх боломж их байдгаас тэр гэнэ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.