Categories
Чөлөөт

Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?

Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их цаг нойрсох ёстой гэжээ. Дутуу нойр нь эмэгтэйчүүдэд илүү хор хөнөөлтэй байгааг саяханы судалгаагаар тогтоосон байна. Дунд орчим насны 210 эрчүүд, эмэгтэйчүүд дээр туршилт хийсэн байна, тэд урьд өмнө нь нойрны асуудалтай тулгарч байгаагүй хүмүүс. Туршилтанд оролцогчид бүгд тамхи татдаггүй, гормоны ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй. Судалгааны үндэслэл Дээр дурдсан нөхцлийг хангасан хүмүүсийг хоёр аргаар ажиглаж байв. Нойрны дадал, сэрээд юу мэдэрч байгаагаа тэмдэглэнэ. Мөн тэдний тодорхой био маркерийг тодорхойлохын тулд цусны бүлгийг нь авчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 40% нь өөрсдийгөө нойрны асуудалгүй гэж үзэж байсан хэдий ч угтаа тэд нойрны асуудалтай байжээ. Эдгээр “асуудал” нь унтах болон сэрэх тэр үеийнхэд хамаарч байв. Хамгийн сонирхолтой нь энэ бүлэг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд болно. Муу нойр эмэгтэйчүүдэд халтай Нойрны муу дадал зуршилтай эмэгтэйчүүдийн сэтгэл санаа тайван бус, уур уцаар ихтэй байхад нойрны асуудалтай эрчүүдэд ийм өөрчлөлт төдийлөн мэдрэгдээгүй байна. Бие махбодийн хувьд ч эмэгтэйчүүдэд сөрөг өөрчлөлтүүд илэрсэн, жишээ нь дутуу нойртой хоноход эмэгтэйчүүдийн цусны химийн бүтцэд өөрчлөлт гарч байжээ. Мөн цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж байв. Энэ хэмжээ нь цаашлаад цус харвах эсвэл чихрийн шижингийн II төрөлд хүргэх аюултай. Муу нойр эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд яагаад ингэж их сөргөөр нөлөөлж байгааг судалсаар байна. Зарим нэг эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь гормон болон амино хүчлийн хэмжээнээс шалтгаалж болох талтай гэжээ. Эмэгтэйчүүд эрүүл мэндээ дэмжих үүднээс багаар бодоход 7 цаг унтах ёстой, 9 цаг унтаж байвал маш сайн. Энэ бол эмэгтэйчүүд болон эрчүүдийн нойронд хийсэн анхны судалгаа биш юм. “Нойрны нэг чухал үүрэг – тархи өөрөө өөрийгөө сэргээхэд оршино” – Лафборо их сургуулийн дэргэдэх нойр судлалын төвийн профессор Жим Хорн ийн хэлжээ. “Эмэгтэйчүүд нэг дор олон ажил гүйцэтгэх чадвартай байдаг учраас тархи нь эрчүүдээс их ачаалал авахад хүргэдэг. Тиймээс илүү их цагаар унтах шаардлагатай”
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.