Categories
Чөлөөт

Ханиалга дарах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга

1. Хүүхдийн ханиалгыг дараах байдлаар дарна. Ойролцоо хэмжээтэй 1 алим, 1 сонгино, 1 лууванг үрж жижиглээд дээрээс нь 2 х.х зөгийн бал хийж сайтар хутгана. Өдөрт 4-5 удаа 1 ц.х-аар бүлээнээр нь өгнө. 2. 30 г үзмийг буцалгаж хөргөсөн усанд 45 минут дэвтээнэ. Шүүгээд үзмээ унтахаасаа өмнө иднэ, араас нь халуун сүү уугаарай. Хүчтэй ханиалгад ч үр дүнгээ өгнө. 3. Ханиалга дарах “галт” сүү 10 ш сонгиныг дөрвөлжин хэрчээд, 1 хумс сармис жижиглэнэ. Дээрээс нь 500 мл сүү хийж сонгино, сармисаа зөөлөртөл нь буцалгаарай. Сүүн дээрээ гаа, зөгийн бал нэмнэ. 1 цаг хандлаад шүүнэ. Өдөрт хэд хэдэн удаа 1 х.х-аар ууна. 4. 2 х.х үрсэн алим, 2 х.х зөгийн бал, 1 х.х хэрчсэн сонгино холино. Бүлээнээр нь өдөрт 4-7 удаа 1 ц.х-аар ууна. 5. 2 гадил нухаад 200 мл халуун ус хийж 10 минут буцалгана. Шүүгээд зөгийн балаар амтална. Бүлээнээр нь ууна

Leave a Reply

Your email address will not be published.