Categories
Чөлөөт

Хүзүүний үе шохойжсон үед хийх дасгал. Эхний удаагаас эхлээд үр дүн мэдэгдэн

Хэрвээ таны хүзүү ихээр хөшдөг эсвэл хүзүүний остеохондроз буюу шохойжилт гэх онош тавьсан бол дараах дасгалыг өдөрт 2 удаа хийж заншаарай. 1. Эгц суугаад толгойгоо мөрөн дээрээ зөөлөн тавина өөрөөр хэлбэл аль болох л ойртуул. Энэ үед хүзүү сайн ажиллах ёстой, гэхдээ өвчин мэдэртэл хийж болохгүй. Толгойгоо 5-6 секунд энэ байрлалд барина. Толгойгоо аажим тэгшлээд нөгөө тал руугаа дасгалыг хийнэ. 2. Эгц суугаад гүнзгий амьсгаа авна. Толгойгоо зөөлөн арагш болгоод тааз руу ширтээрэй. Энэ байрлалд 2-3 секунд байгаад эхлэл байрлалдаа шилжинэ. 3. Эгц суугаад биеэ сул тавина, гэхдээ нуруу тэгш – толгойгоо доош бөхийлгөөд эрүүгээрээ цээжиндээ хүрнэ. Хэрвээ хүрэхгүй байвал хэт хүчлэх хэрэггүй – дасгалыг хүчээр хийхгүй байх нь чухал. Энэ байрлалд 5-8 секунд бариад эхлэл байрлалдаа шилжинэ. 4. Эгц суугаад толгойгоо зүүн тийш аажим эргүүлнэ – энэ байрлалд 5-7 секунд байна. Эхлэл байрлалдаа шилжээд баруун тийш эргүүлнэ. Ямар нэгэн таагүй өвчин мэдэрвэл дасгалыг нэн даруй зогсооно. Хэрвээ дасгалыг зөв хийж чадвал хүзүү, нуруу, мөрний булчин чангарч эрүүлжихээс гадна цусны эргэлт сайжрах ажээ

Leave a Reply

Your email address will not be published.