Categories
Чөлөөт

“ДАВСЫГ ХОРИХ НЬ ЗӨВ ҮҮ?, БУРУУ ЮУ?”

“ДАВСЫГ ХОРИХ НЬ ЗӨВ ҮҮ?, БУРУУ ЮУ?” Ихэвчлэн зүрх судасны өвчтэй хүмүүс давсны хэрэглээгээ хязгаарладаг. Бүсгүйчүүд турж байгаа, жингээ бууруулж байгаа гээд хоолноосоо давсаа хасчихдаг.
Давс нь харьцангуй олон төрөл байдаг бөгөөд тус бүртээ өөрийн эмийн чадалтай. Аль давсыг хэрхэн хэрэглэх вэ? Давсаар төлөөлөл болдог давслаг амт УАУ-аар хүний биед ямар ач тустай, илүүдвэл ямар гэмтэй болохыг сонирхуулая. Гал+Усан махбод=Давслаг амт Давслаг амт нь шарыг үүсгэж, хий бадганыг дарах үйлдэлтэй. Давслаг амтын эмийн чадал: 1. Бие хөшиж атирсныг тавиулна. /Давсаар биеийг үрэх, давстай усанд хэвтэх, хөлөө дүрэх/. 2. Өтгөн хатсаныг зөөлрүүлэх 3. Судлын сүв хаагдсаныг нэвтрүүлэх 4. Галын илчийг сайжруулах /Аюулхайд цанхайж хоол шингэхгүй байх/ 5. Хоолны дуршил нээх 6. Цанхыг тавиулах 7. Өвдөлт намдаах 8. Хорыг тайлах эмчилгээний үйлдэлтэй. Амтыг хэтрүүлбэл үүсгэх гэм: 1. Үс унана, цагаарна 2. Хөгширнө 3. Үрчлээ нэмэгдэнэ 4. Ам хатна 5. Ханиалгана 6. Бие ядарч тамирдана 7. Цус шарын чанартай өвчин буюу Даралт ихсэх, нүд улайх, толгой хатгаж өвдөх, Дээшээ хөөрөх, Хамраас цус гоожих гэх мэтийн шинжүүд хялбар гаргах гэмтэй. Давсны төрлүүд болон түүний ач тус: 1. Жамц давс: Хоолны шингэлтийг сайжруулж, хоолыг шингээн, гэдэсний дүүрэнгийг арилгаж, хордлого тайлах, суулгахыг зогсоох, цөс хөөх үйлдэлтэй. 2. Өмхий давс: Гэдэс дүүрэх, хэхрэхийг арилгаж, хоолны хордлогыг тайлж, хоолыг шингээнэ. 3. Жац давс: Хорыг тайлах, хорхойг нядлах, шээс хаагдсаныг гаргана. 4. Шүү давс /Зэца/: Өтгөрсөн цусыг шингэрүүлж, яр шархны шүүсийг гадагш татна. 5. Цала давс /Тунса/: Яр шархыг хурааж цусыг шингэрүүлээд туулгана. 6. Ваца давс: Бамбайн өвчинд тустай. Турна гээд давсаа хэт удаан хугацаагаар хасах үед: 1. Бие эрдэсээ яснаасаа буцааж татаж таны биеийн эрдэсийг тэнцвэртэй явуулах тул ясны сийрэгжилттэй болох суурь тавигдана. 2. Булчингийн үйл ажиллагааг идэвхижүүлэх үүрэгтэй байдаг тул булчин суларч тамирдана, шөрмөс амархан татна. 3. Гал махбодтой тул даарамтай бээрэг болох боломжтой. 4. Идсэн хоол шингэхгүй цанхайх зовуур үүсэх боломжтой. Зөвөлгөө: 1. ДЭМБ-н зөвлөмжийн дагуу нэг өдрийн хэрэглээг 5 гр /1 цайны халбага/-с хэтрүүлэхгүй байх. 2. Гэртээ өмхий давс аваад тавьчих. Хүүхэд хоолны хордлогонд орох өөрсдөө ч оройн хоолоо хэтрүүлэн идэх, гадуур хооллосон үедээ долоочихож бай. Хоол шингээж, хоолны элдэв амтлагчийн хорыг тайлна. Цанх татсан үед долооход цанхыг тавиулна. 3. Жамц давс, бор давсаар жин хийгээд гэртээ тавьчих. Хоол шингэхгүй, ойр ойрхон шээдэг давсаг суларч шээс дусагнадаг болсон бол печиндээ халаагаад аюулхай хэсэг болон, давсагны орчим дээрээ бүлээн жин болгож тавь. 4. Дээшээ хөөрөөд хүзүү тань хөшөөд байгаа бол хийсэн жингээ дэрлээд унт. 5. Суугаа ажилтай хуянтай болж хүзүү, мөрөн дээрээ овойгоод эмнэлэг явж чадахгүй байгаа бол бага зэргийн тос түрхэж байгаад нарийн ширхэгтэй болгож нүдсэн жамц давсаар халуу оргитол нь үрүүл. Шар ус нь тарж хуян багасна. 6. Хоолны хордлого авсан, дотор муухайрсан, бөөлжис хүрсэн, хоол шингэхгүй хэхрүүлээд байгаа бол жамц давстай хар цай халуун бүлээнээр уу. 7. Жаца давсыг гэртээ байлгахад гэмгүй. Гэнэт шээс хаагдвал хэрэглэх яаралтай тусламжийн эм болгон ашиглаарай. 8. Бүсгүйчүүддээ таатай зөвөлгөө дуулгахад хэрэв найз нөхөдтэйгөө гарсан, оройтож хоол идсэн бол араас нь ЖАМЦ 4 тангаас 1 тунг хүртээрэй. Бодисын солилцоо тань сайжирч, идсэн хоол чинь арьс махны завсар шингэж рашаан болноо. Гэдэс гүйлгүүлэх эм, цай ууснаас илүү эрүүл мэндэд тустай хоолны тань шимийг өгөөд үлдсэнг нь гаргачихна. АНХААРУУЛГА: Жамц 4-г өдөр бүр уухгүй оройтож идсэн, хоолны хэмжээ хэтрүүлсэн үедээ л ууна.

Leave a Reply

Your email address will not be published.