Categories
Чөлөөт

НАЙМАН ЗӨВ ЗАМ МӨР – Заавал уншаарай

Зөв үзэл,Зөв ухаан Зөв үг, Зөв үйл, Зөв амьдрал, Зөв хичээл зүтгэл, Зөв дурдал, Зөв самади. 1.Зөв үзэл: найман зам мөрийн хамгийн чухал нь бөгөөд бусад долоон мөрийнхөө үндэс нь болдог. Үйлийн үрд сэтгэл итгэмжилж, 10-н хар нүглийг тэвчигдэхүүн болгож, хутагтын 4-н үнэнийг таньж, учир шалтгаан, зүй тогтолд итгэхийг хэлнэ. 2.Зөв ухаан: 3-н хор болох мунхаг, хүсэл тачаал, уур хилэнг тэвчиж, бусдад хор хөнөөл хүргэхгүй байхыг хэлнэ. 3.Зөв үг: худал хэлэх, ширүүн үг, хараал, дэмий чалчих, хов үг зэрэг яруу бусыг үл өгүүлэхийг хэлнэ. 4.Зөв үйл/ явдал: амьтны амь хөнөөх, эс өгснийг авах, буруу хурьцал үйлдэх зэрэг өөрт хийгээд бусдад хорлолтой нүгэлт үйлийг тэвчихийг хэлнэ. 5.Зөв амьдрал: ёс суртахуунаас гажууд, ичиж зовохыг мэдэхгүй, хар буруу аргаар амьдрахгүй байхыг хэлнэ. 6.Зөв хичээл/ тэмүүлэл: залхуу хойргыг тэвчиж, зөв, сайн зорилго үйлсэд хүч чадлаа дайчлахыг хэлнэ. 7.Зөв дурдал: хийж буй болон хийх гэж буй ажил үйл болгоноо сайтар нягталж шинжилж байж үйлдэхийг хэлнэ. 8.Зөв самади: зөв зорилго болох гэгээрэл нирвааны төлөө дотроо бясалгал хийхийг хэлнэ. Зөв үзэл,Зөв ухаан Зөв үг, Зөв үйл, Зөв амьдрал, Зөв хичээл зүтгэл, Зөв дурдал, Зөв самади. 1.Зөв үзэл: найман зам мөрийн хамгийн чухал нь бөгөөд бусад долоон мөрийнхөө үндэс нь болдог. Үйлийн үрд сэтгэл итгэмжилж, 10-н хар нүглийг тэвчигдэхүүн болгож, хутагтын 4-н үнэнийг таньж, учир шалтгаан, зүй тогтолд итгэхийг хэлнэ. 2.Зөв ухаан: 3-н хор болох мунхаг, хүсэл тачаал, уур хилэнг тэвчиж, бусдад хор хөнөөл хүргэхгүй байхыг хэлнэ. 3.Зөв үг: худал хэлэх, ширүүн үг, хараал, дэмий чалчих, хов үг зэрэг яруу бусыг үл өгүүлэхийг хэлнэ. 4.Зөв үйл/ явдал: амьтны амь хөнөөх, эс өгснийг авах, буруу хурьцал үйлдэх зэрэг өөрт хийгээд бусдад хорлолтой нүгэлт үйлийг тэвчихийг хэлнэ. 5.Зөв амьдрал: ёс суртахуунаас гажууд, ичиж зовохыг мэдэхгүй, хар буруу аргаар амьдрахгүй байхыг хэлнэ. 6.Зөв хичээл/ тэмүүлэл: залхуу хойргыг тэвчиж, зөв, сайн зорилго үйлсэд хүч чадлаа дайчлахыг хэлнэ. 7.Зөв дурдал: хийж буй болон хийх гэж буй ажил үйл болгоноо сайтар нягталж шинжилж байж үйлдэхийг хэлнэ. 8.Зөв самади: зөв зорилго болох гэгээрэл нирвааны төлөө дотроо бясалгал хийхийг хэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published.