Categories
Чөлөөт

Метрийн үзүүрт байдаг энэ нүх ямар зориулалттай болохыг бид олж мэдсэн юм. Ажлыг үнэхээр их хөнгөвчлөх эд байжээ

Бид аливаа эд зүйлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж чаддаггүй эсвэл амьдралыг мэдэгдэхүйц хөнгөвчлөх зүйл байгааг нь ч огт анзааралгүй өнгөрөх тохиолдол байдаг. Бидний сайн мэдэх нэгэн багажийг энэ удаад бид танилцуулахаар шийдлээ. Эрт орой хэзээ нэгэн цагт хүн метр ашиглаж л таарна. Энэ багажгүйгээр та гэртээ засвар хийж чадахгүй, шинэ тавилганы хэмжээгээ ч авах боломжгүй эсвэл гэр орны өөр бусад асуудлыг шийдэж чадахгүй. Тийм учраас та метртэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Метр ашиглахад өөрийн гэсэн нарийн учир начир байх ажээ. Метрийн үзүүрт метал нүх байгааг та өмнө нь анзаарч байсан уу? UltraOrto, S.A. / Shutterstock.com Тэр нүх зүгээр ч нэг байгаа юм биш, таны ажлыг л хөнгөвчлөх зориулалттай. Ялангуяа засварын ажлаа бие даан хийхэд тусална. 7th Son Studio / Shutterstock.com Ганцаараа юм хэмжих хэрэг гарвал хадаасанд метрийн нүхийг гогодоод ямар ч төвөггүй хэмжээгээ авч чадна. Өөрөөр хэлбэл метрийн нүх метрийг хөдөлгөөнгүй байлгах зориулалттай юм. Kev’s Lab / YouTube Бас метрийг та горитог байдлаар ашиглах боломж ч нээгдэж байгааг мартаж болохгүй. Та метрийн энэ боломжийг мэддэг байсан уу? Та өөр ямар зориулалтыг нь мэдэх вэ? Бидэнтэй коммент хэсгээр туршлагаасаа хуваалцаарай

Leave a Reply

Your email address will not be published.