30 жилийн турш ө Хятадын Цянсу мужийн мэс засалчид олон жилийн турш уушгины өвчнөөр шаналж яваад 52 насандаа өөд болсон нэгэн эрийн дотор эрхтнийг гаргаж буй зураг, видео бичлэгийг цацжээ. Эмч нар энэ баримтаа олон нийтийн сүлжээгээр “Та ингэсэн ч гэсэн татмаар л байна уу” гэсэн гарчигтайгаар гаргаж ирсэн байна. 30 жил тамхи татсан тамхичин нас барсныхаа дараа эрхтнээ бусдад хандивлахыг зөвшөөрсөн гэнэ. Гэвч эмч нар түүний цогцсыг нээгээд л нэг ч эрхтнийг нь шилжүүлэн суулгахын аргагүй болохыг мэджээ. Ажиллагаа явуулсан доктор Чэний хэлснээр өвчтөн нас барахаасаа өмнө компьютер томографын зурагт ороогүй байна. Мэргэжилтнүүд эхлээд оксигенацийн индексийг нь хэмжихэд бүх зүйл хэвийн байсан боловч уушгийг нь гаргаж ирээд л шилжүүлэн суулгахын аргагүй гэдгийг нь ойлгожээ. Тэрээр бичлэг хүртэл байдаг ба бичлэгийг 25 сая гаруй хүн үзсэн аж. Зарим хэрэглэгч тэрхүү бичлэгийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг тамхины эсрэг сурталчилгаа” гэжээ. Тамхидалт нь хорт хавдар үүсгэдэг, дор хаяж 15 төрлийн өвчин үүсгэгч химийн бодис агуулдаг. Түүнчлэн уушгины нийт хорт хавдрын 70 орчим хувь нь тамхинаас үүсдэг байна.
Тамхинаас болж жилд 1,2 сая хүн амиа алддаг. Тамхичид зүрхний шигдээст өртөх эрсдэл хоёр дахин өндөр, уушгины хорт хавдрын магадлал 30 дахин их байдаг.
Болзож байгаа залуухан хосыг хараад “Хайр” “Хагацал” 2 зогсож байснаа^ “Хагацал”:- Би энэ хоёрыг салгаж чадна гэж мөрийцөх үү? гэж хэлэхэд^ “Хайр” :- Түр хүлээ. Би ганц л зүйл хийгээдэхэе. Тэгээд чи хэд л бол хэдэн удаа оролдоорой гэжээ. “Хайр” залуу хосод дөхөж очоод мөрөнд нь хүрэх үед тэдний нүдэнд оч гялалзаж гэнэ. :- Би болчихлоо. Одоо чиний ээлж гэж хайрыг хэлэхэд^ “Хагацал” :-Үгүй ээ. Тэдний зүрх одоо хайраар дүүрсэн байна. Би дараа ирнэ ээ гэж гэнэ. Хэсэг хугацааны дараа “Хагацал” хосуудын гэрт ирвэл нялх хүүхэдтэй болсон байлаа. Хайр нь дууссан гэдэгт итгэсэн “Хагацал” тэдний нүднээс “ТАЛАРХАЛ”-ыг олж харжээ. Тиймээс дараа ирэхээр шийдээд буцав. Хэдэн жилийн дараа “Хагацал” тэднийд дахин ирэхэд хүүхдүүд шуугилдаж, ажлаасаа ядарч ирсэн аав нь буйдан дээр сууж харагдав. “Хайр”, “Талархал” тэдний зүрхнээс аль хэзээний алга болсон хүүхдүүддээ аав нь ямар нэг зүйл тайлбарлаж, ээж нь гал тогоонд хоол бэлдэж байв. Тэдний нүдэнд харин “НАЙДВАР” гялалзаж байхыг хараад “Хагацал” санаа алдан буцжээ. Хэдэн жил өнгөрсөн хойно “Хагацал” тэднийхээр шагайвал ач гуч нь тойрон гүйлдэж, настай эмгэн эл галын дэргэд сууж харагдав. “Хагацал” :-За одоо л цаг нь болж гэж бодон “Хагацал” эмгэний нүдрүү харах гэтэл тэр босоод гараад явчихав гэнэ. “Хагацал” түүнийг дагасаар оршуулгын газарт иртэл эмгэн нөхрийнхөө булшны дэргэд ирээд суучхаж гэнэ. Үүнийг харсан “Хагацал”
:-Би хоцорчхож. Цаг хугацаа миний өмнөөс миний ажлыг хийжээ гэж бодоод эмгэний нүдрүү хартал “ХАЙР, ТАЛАРХАЛ, ХҮНДЛЭЛ, ОЙЛГОЛЦОЛ, ИТГЭЛ”ийг олж харжээ. ~Хайрын туужаас~
Categories
Тамхичид минь одоо болих хэрэгтэй байгаа юм даа
