Цогц дасгал хийхийн тулд өөртөө тэр болгон цаг зав гаргаад байж чаддаггүй. Ялангуяа ажлын өдрүүдэд. Тийм учраас өдөр тутмын ажлын хажуугаар “өөр дээрээ ажиллах” хэрэгтэй болж байна, маш энгийн хэрнээ үр дүнтэй дадал зуршил өөртөө суулгах нь чухал. Танд танилцуулах гэж байгаа дасгалын нууц юунд оршиж байна вэ? Дасгалыг тогтмол хийж заншихад оршино. Санасан үедээ хэзээ ч хийж болно, гэхдээ өдөр болгон гэдгийг мартаж болохгүй. Үр дүн нь тун удахгүй таныг баярлуулна. 1. Ажлын ширээний ард
духны үрчлээ арилгах дасгал © TanyaLovus / Depositphotos Ширээгээ тохойлдоно, гарын алгыг өөр рүүгээ харуулаарай. Алгаа духандаа хүргээд хүзүүгээ суллана. Алгаараа тойрог хөдөлгөөн хийхдээ бага зэрэг дарна, хөмсөгний дээш чиглэлд буюу
хөмсөгний ургалтын чиглэлд эргүүлнэ. Хөдөлгөөнийг иллэг байдлаар хийх бөгөөд духыг бүхэлд нь хамруулна. Чиглэл байнга дээш байх ёстойг анхаараарай. Хамгийн тохиромжтой цаг: ажлын цагаар 2. Гарын судсыг эрүүл бөгөөд гарыг залуу байлгах дасгал © yutthasart.y.gmail.com / Depositphotos Гарын судасны эрүүл байдлыг дэмжихийн тулд энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийж
гүйцэтгэнэ. Гарын судас гүрийх нь багасах тул гар илүү залуу харагдаж эхэлдэг. Гараа хүчтэй атгаад дэлгэхдээ хуруунуудыг аль болох тэлнэ, хурууг суллахгүй. Дасгалыг өдөрт 3-4 удаа 20 атгалтаар гүйцэтгэнэ. Хамгийн тохиромжтой цаг: өдрийн турш 3. Тунгалгийн үсрэлт © piotr_marcinsk / Depositphotos Тунгалгийн
системийг идэвхтэй явуулахын тулд (өөрөөр хэлбэл хаван бууруулах, биед хуримтлагдсан шингэнийг гадагшлуулах) цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Өглөө сэрэнгүүтээ өөрийгөө өөдрөг бөгөөд сэргэг болгохын тулд тунгалгийн үсрэх дасгал хийж заншаарай. Энэ бол байрандаа хөнгөхөн үсрэх дасгал юм –
чичирхийлэх дасгал гэх үү дээ. Уг дасгалыг Александр Микулин зохиосон гэдэг. Өлмий дээрээ 1,5-2 см зогсоод бууна, хөлийн өсгийг шаланд хөнгөхөн хүргэнэ. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Дасгалыг хурдан хэмнэлээр хийх хэрэгтэй, гараараа цээжээ барьж
болно – ингэснээр цээжинд мэдрэгдэх таагүй мэдрэмжийг багасгах юм. Боломжтой бол 100 удаа байрандаа үсэрнэ. Дасгалыг гуталгүй эсвэл хавтгай ултай гуталтай хийнэ. Хамгийн тохиромжтой цаг: өглөө угаалгын өрөөндөө, мөн уул өөд өгссөний дараах ядаргааг
тайлахад маш тохиромжтой. 4. Нурууны эрүүл мэндийг сайжруулахын тулд хаалганаас дүүжлэгдэх © racorn / Depositphotos Энэ сунгалтын дасгал бүх насныханд тохиромжтой, насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдэд ч мөн адил. Далны ясыг “байранд нь оруулахад” тусална, мөрийг зөв байрлалд хадгална,
цээжийг дэлгэнэ бас нурууны булчин чангалдаг. Хаалганы харалдаа зогсоод хоёр гараараа хоёр хүрээнээс барина, гар бэлхүүсний ташуу байрлана. Гараа ардаа гаргаад урагш тэмүүлээрэй. Энэ байрлалд 10-20 секунд дүүжлэгдэнэ. Нуруунд
ачаалал ирсэн байх ёстой, дал арагшаа болно, хэвлийг чангална. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийх боломжтой, хийх болгондоо дүүжлэгдэх хугацааг
нэмэгдүүлнэ. Хэдий хэр гараа дээш өргөнө төдий чинээ булчинд ирэх ачаалал нэмэгдэнэ – өөрийнхөө биеийн байдал, ачаалал авах чадвартаа тохируулж дасгалыг хийнэ. Энэ дасгалыг өөрөөр хийх бас нэгэн арга бий – хаалганы хоёр хүрээнээс бариад урагш
алхана. Хөл алхахад их бие байрандаа үлдэнэ. Хамгийн тохиромжтой цаг: өглөө болон орой, угаалгын өрөө рүү орохдоо. 5. Өгзөг чангалах хөнгөхөн дасгал © arkusha / Depositphotos Өгзөгний булчинг ч мөн ажиллуулж байх ёстой, ялангуяа спорт
зааланд тэр болгон яваад байж чаддаггүй бол. 20 секундын турш өгзөгний булчинг чангалж суллана. 10 секундын завсарлага аваад дасгалыг давтана. Дасгал хийх нийт давтамж 5 удаа. Алхаж байхдаа
булчинг нь чангалах дасгал хийнэ. Баруун хөлөө урагш тавиад баруун өгзгөө чангална, зүүн хөл бол зүүн талын өгзөг чангарна. Нэг удаагийн дасгал – 30 алхалт хийгээд амарна. 5 удаагийн давтамжтай дасгалыг гүйцэтгэнэ. Хамгийн тохиромжтой цаг: өдрийн турш 6. Хөлийг чичрүүлэх нь судас бүдүүрэхээс
хамгаална © ruttapum2 / Depositphotos Хөлийн судас бүдүүрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл өвчний үед таагүй мэдрэмжийг багасгах дасгалыг хийхдээ ихэвчлэн “хөлөө өргөх”
байрлалыг сонгодог. Хөл өргөхөд хөлийн ядаргаа арилна, хаванг бууруулж таагүй мэдрэмжийг арилгадаг. Буйдан эсвэл газар хэвтээд хөлөө тэгш өнцөг гарган хананд тулж өргөнө. Энэ байрлалд 1 минут хэвтэнэ, хөлийн өлмийг өөр рүүгээ чиглүүлж болно. Дараа
нь 2 минут хөлөө чичрүүлнэ – хөнгөхөн бөгөөд хурдан чичрүүлэх хэрэгтэй. Хана тогшсон ч болно шүү. Хамгийн тохиромжтой цаг: орой унтахаасаа өмнө 7. Чангарсан хүзүүг суллахад туслах толгой
эргүүлэх дасгал © IgorVetushko / Depositphotos Энэ энгийн дасгал нь хүзүүний ачааллыг багасгахаас гадна нүүрний үзэмжийг дээшлүүлдэг. Энэ нь цусан хангамж сайжирч, тунгалгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотой юм. Хүзүүний булчин
зангирч чангарсан байхад та гоо сайхан харагдаж чадахгүй – тиймээс энэ хэсгийн булчинг цогц дасгалын тусламжтайгаар суллах шаардлагатай. Арын шилэн хүзүүнээс эхлээд хонхор хүртэл нь иллэг хийнэ. Дараа нь суугаа эсвэл нуруугаа тэгш
байрлалаас толгой нэг талаас нөгөө тал руу зөөлөн эргүүлнэ. Эргүүлэхдээ хүзүүний булчинг аль болох сунгаарай. Дасгалыг 20 удаа хийнэ. Хамгийн тохиромжтой цаг: ажлын өдрийн турш 8. “Мини – вакуум” © glisic_albina / Depositphotos Маш өндөр үр
дүнтэй «Вакуум» гэх дасгалыг зөвхөн хоосон ходоодтой байхдаа л хийнэ, өөрөөр хэлбэл өглөө сэрээд. Гэсэн хэдий ч “Мини – вакуум” дасгалыг өдөр хийх боломжтой. Өдрийн цагаар хийх гэж байгаа бол хоол идсэний дараа шууд хийхгүй байхыг анхааруулж
байна. Суугаа эсвэл босоо байрлалд зогсоно, нуруу эгц – амьсгалаа аваад барина, энэ үед гэдсээ татах юм. Энэ байрлалд 10-15 секунд бариад амьсгалаа гаргана. Дасгалыг 5 удаагийн давтамжтайгаар гүйцэтгэнэ. Хамгийн тохиромжтой цаг: өдрийн турш, хоол
идсэнээс хойш 1 цагийн дараа 9. Целлюлитийн эсрэг суугаа алхлалт © jolopes / Depositphotos Эд эсийн цусан хангамж сайжрахаас гадна булчингийн ажиллагаа идэвхжинэ, мөн бодисын солилцоо идэвхиждэг байна. Уг дасгал нь хоол боловсруулах үйл
ажиллагааг дэмжиж бие махбодиос хорт бодис гадагшлахад нөлөөлдөг байна. Шалан дээр сууна, хувцас өөрийн биед эвтэйхэн байх ёстой буюу суугаа алхахад хувцас бөөгнөрөх ёсгүй. Баруун хөл, өгзгөө шалнаас салгаад урагш алхана, дараа нь зүүн талыг.
Урагш 1 метр орчим энэ байдлаар алхана, дараа нь арагшаа алхаад байрандаа ирнэ. Нэг удаа дасгал хийхдээ 30 алхам явна. Хамгийн тохиромжтой цаг: өглөө болон орой. Танд аль дасгал нь илүү таалагдсан бэ? Аль болох цогцоор нь хийхийг хичээгээрэй
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Та одоо байгаагаасаа илүү залуу бас гоолиг харагдахыг хүсвэл өдөр бүр хийх дараах энгийн 9 зуршлыг өөртөө хэвшүүлээрэй
