Categories
Чөлөөт

“ХАЙР, ТАЛАРХАЛ, ХҮНДЛЭЛ, ОЙЛГОЛЦОЛ, ИТГЭЛ”-ийг…..

Болзож байгаа залуухан хосыг хараад “Хайр” “Хагацал” 2 зогсож байснаа^ “Хагацал”:- Би энэ хоёрыг салгаж чадна гэж мөрийцөх үү? гэж хэлэхэд^
“Хайр” :- Түр хүлээ. Би ганц л зүйл хийгээдэхэе. Тэгээд чи хэд л бол хэдэн удаа оролдоорой гэжээ. “Хайр” залуу хосод дөхөж очоод мөрөнд нь хүрэх үед тэдний нүдэнд оч гялалзаж гэнэ. :- Би болчихлоо. Одоо чиний ээлж гэж хайрыг хэлэхэд^ “Хагацал” :-Үгүй ээ. Тэдний зүрх одоо хайраар дүүрсэн байна. Би дараа ирнэ ээ гэж гэнэ. Хэсэг хугацааны дараа “Хагацал” хосуудын гэрт ирвэл нялх хүүхэдтэй болсон байлаа. Хайр нь дууссан гэдэгт итгэсэн “Хагацал” тэдний нүднээс “ТАЛАРХАЛ”-ыг олж харжээ. Тиймээс дараа ирэхээр шийдээд буцав. Хэдэн жилийн дараа “Хагацал” тэднийд дахин ирэхэд хүүхдүүд шуугилдаж, ажлаасаа ядарч ирсэн аав нь буйдан дээр сууж харагдав. “Хайр”, “Талархал” тэдний зүрхнээс аль хэзээний алга болсон хүүхдүүддээ аав нь ямар нэг зүйл тайлбарлаж, ээж нь гал тогоонд хоол бэлдэж байв. Тэдний нүдэнд харин “НАЙДВАР” гялалзаж байхыг хараад “Хагацал” санаа алдан буцжээ. Хэдэн жил өнгөрсөн хойно “Хагацал” тэднийхээр шагайвал ач гуч нь тойрон гүйлдэж, настай эмгэн эл галын дэргэд сууж харагдав. “Хагацал” :-За одоо л цаг нь болж гэж бодон “Хагацал” эмгэний нүдрүү харах гэтэл тэр босоод гараад явчихав гэнэ. “Хагацал” түүнийг дагасаар оршуулгын газарт иртэл эмгэн нөхрийнхөө булшны дэргэд ирээд суучхаж гэнэ. Үүнийг харсан “Хагацал” :-Би хоцорчхож. Цаг хугацаа миний өмнөөс миний ажлыг хийжээ гэж бодоод эмгэний нүдрүү хартал “ХАЙР, ТАЛАРХАЛ, ХҮНДЛЭЛ, ОЙЛГОЛЦОЛ, ИТГЭЛ”ийг олж харжээ. ~Хайрын туужаас~
1. Гэр орон, сав суулга чинь чамаас илүү өнгөлөг байх ёсгүй. Бусдад сайн гэрийн эзэгтэй гэж харагдахын төлөө зүтгэх уралдаанд зарцуулах цагаа өөрийнхөө мэдлэг боловсрол, ур чадвараа хөгжүүлэхэд зарцуул. Өдөржин гэртээ юу хийдэг чинь хэнд ч сонин биш. 2. Өөрийн хувийн орон зайг хадгалж бусдынхыг хүндэл. Эр нөхрийнхөө идэх дуртай хоолыг мэддэг мөртлөө өөрийнхөө дуртай хоолыг мартчихсан бүсгүйтэй уулзаж явлаа. 3. Нөхрийгөө эсвэл бусдыг анхаарал халамж тавьсангүй гэж бүү хэмлэ. Ямар ч харилцаа холбоо ойртох-холдох-ойртох загвараар явагддаг тул чамд үргэлж 100 хувь анхаарах хүн байхгүй. 4. Өөрийгөө нэн түрүүнд хайрлаж хүндэл. Тийм эмэгтэйг бусад хүн ч хайрлаж хүндэлнэ, өөрөө ч хайр энэрлээ бусдад түгээнэ. 5. Толиныхоо өмнө нүүрээ будаж шунхдалгүй хувсцаа тайлаад нүцгэн зогс. “Би өөрийгөө байгаагаар нь хүлээж авна. Би өөртөө хайртай” гэж хэл. Энэхүү нүцгэн үнэнг харахаар эхлээд уур чинь хүрч дараа нь уйлах байх. Энэ дасгалыг хийгээд байх тусам нүдний цог гялбаа, нүүрний баясгалан, дотоод гоо үзэсгэлэн тодорч унжсан арьс, суусан сэвх, давхар харвин, цайсан үс нүдэнд чинь тусахаа болино. 6. Өдөр бүр цэвэр ус уу. Ус бол амьдралын эх булаг, гоо үзэсгэлэн, эрүүл мэндийн үндэс суурь билээ. Килограмм жин тутам дор хаяж 40 мл ус ноогдохоор бодож хэрэглэ. Биеийн хог шаар гадагшилж, тархи хэвийн ажиллаж, бие махбод бүр эсийн түвшинд усаар хангагдаж арьс чинь толигор зөөлөн болно. 7. Эрүүл хоолыг эрхэмлэ. Ходоод, бие махбод чинь хогийн сав биш. Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүл. 8. Хүүхдүүдтэйгээ тоглох, цэцэг тарих, дуртай дуу хөгжмөө сонсох, массаж саунд орох, ном унших, дотно хүмүүстэйгээ уулзах, аялах цаг гаргаж амьдарсан шиг амьдар. 9. Эрэгтэй хүнээс бүү эдийн засгийн хараат бай. Амьдралын наад захын хэрэгцээг хангахын тулд эр хүний царай харах бол эмэгтэй хүний хувьд хамгийн өөдгүй мэдрэмжийн нэг. Өөрийн бага ч болов орлоготой болж түүнийгээ нэн түрүүнд тархиа цэнэглэхэд хэрэглэж бай. Сурсан эрдмийг хэн ч булааж авах боломжгүй. 10. Хань болж чадахгүй эр хүнээс зайгаа барь. Монгол гэр хоёр баганатайн адил зугаа цэнгэлийн цаадхи амьдралыг хоёр хүн хоёулаа авч явдаг хорвоо доо. Даслаа, сэтгэлтэй болчихлоо, эсвэл хөөрхий дөө гэж өрөвдөх урьхинд оров. 11. Бусад эмэгтэйчүүдтэй бүү өрсөлд, тэд нарт бүү атаарх. Хүн бүр өөр өөрийн онцлогтой, авьяас чадвартай учраас өөрийгөө зөвхөн өөртэйгээ л харьцуулж дүгнэж бай. Өнөөдөр чи өчигдрийнхээсээ илүү өгөөмөр, илүү энэрэнгүй, илүү ухаалаг болж чадаж уу гэх харьцуулалт хамгийн зөв, хамгийн бодит юм. 12. Насаа бүү гол. Энэ нь амьдралаас ухрах нэгэн шалтаг. Шинэ соргог зүйлс сур, мэд, турш. Битгий үргэлж хүүхдүүддээ найд. Өөрөө өөртөө эзэн бай. 13. Хоногт дор хаяж 7 цаг унтаж амар. Дутуу нойрыг нөхөх зүйл үгүй. Ялангуяа эмэгтэй хүний дааврын тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд ханасан нойр чухал хүчин зүйл юм. 15. Өдөр бүр 10-30 минут салхинд гарч алх. Дараагийн амжуулах ажил, болсон болоогүй зүйлийн тухай бодолгүй зүгээр л ажиглагчийн байр сууринаас орчноо хар. Инээмсэглэ. 16. Чимээгүй орчинд өдөрт дор хаяж 15 минут бай. Чаддаг бол бясалга, залбир, иог хий. 17. Урьдны асуудлаа шийд. Шийдсэн бол бүрмөсөн орхи. Амьдрал дэндүү богинохон учир өчигдөр болсон зүйлсүүд, атаа жөтөө, гомдол хорслыг бүү харааны төвд байлга. Өнөөдрөөрөө амьдарч, урагшаа тэмүүл. 18. Өөрийнхөө болон бусдын том жижиг гэмийг уучилж сур. Тэгснээр сэтгэл чинь уужирч, эрч хүч чинь бүтээлч зүйлс рүү хандах боломжтой болно. 19. Их ажиллаж, бага амьдрах алдааг бүү гарга. Ажил ажил гэж явсаар амьдралын үнэ цэнтэй зүйлсэд анхаарлаа хандуулах эрч хүч, цаг зав улам багасна. 20. Амьдралын түүх, сайн муу туршлагаа бүрэн дүүрэн хүлээж ав. Энэ аян зам чамайг өдий хүргэсэн. Шулуун дардан, зөв байсан байх албагүй. Төгс хүн гэж үгүй тул чамд алдах эрх бий.
21. Амьдрал бол нэг ёсны сургууль юм. Энэ сургуульд сурч боловсорч тулгамдсан асуудлыг шийднэ. Энэ сургуулийг энэ удаадаа төгсөн төгстөл аз жаргал, хайр энэрлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Солонгон Рейкийн мастер багш Д.Болормаа

Vector illustration with man in yellow sweater holding red heart. Love who you are and love yourself concept art. Romantic print design, self care poster

Leave a Reply

Your email address will not be published.