Categories
Чөлөөт

Зурхайн ордуудын амьдралд хамгийн том өөрчлөлт, онцгой үйл явдал тохиох он жилүүд

Амьдралын зарим нэг он жилүүд таны хувьд маш чухал бөгөөд мартагдашгүй байдаг уу? Харин зарим жилүүд нь онцгой санагдах зүйлгүй эсвэл хувь тавиланд нөлөөлөхгүйгээр нүд ирмэхийн зуур л өнгөрч үү? Таны ордын хувьд чухам ямар он жилүүд онцгой байхыг олж мэдэцгээе. Хонь Хувь тавилангийн чухал эргэлт болон чухал үе нь амьдралын хожуу үед буюу 35 наснаас хойш эсвэл бүр 40 нас өнгөрч байж ч тохиож болно. Хонины ордны чухал насыг зурхайчид 15, 19, 30, 35, 40 гэж үзэж байна. 40 наснаас хойш гэвэл 45, 57, 60, 66 болон 67 нас ажээ. Энэ үеэр муу гэхээсээ илүү сайн сайхан зүйл илүү их тохиолдоно.   Үхэр Хөдөлгөөнтэй бас эрч хүчтэй залуу нас нь Үхрийн ордныхонд багагүй асуудал авчирна. Тэдний амьдралын тааламжтай үе нь 40-45 насны хооронд тохиох ажээ. Харин амьдралын жинхэнэ өөрчлөлт буюу чухал насны хувьд 16, 21, 24, 30, 33, 39, 51, 60, 64 болно.   Ихэр Ихрүүд маш их энергийн эх сурвалжтай, тийм ч учраас тайван биш жилүүдэд ч гэсэн өөрийнхөө амар тайван байдлыг хадгалж үлдэж чаддаг. Тэгш тоотой насуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй – 10, 20, 30, 40, 50. Мөн үүнээс гадна 64, 70 болон 80 нас амьдралын хувьд чухал он жилүүд болно. Эдгээр жилүүдэд Ихрийн ордныхонд үнэхээр чухал, сайхан зүйл тохиолдоно шүү.   Мэлхий Мэлхийнхний хувьд 30 наснаас хойш чухал өөрчлөлтүүд тохионо. Үүний зэрэгцээ олон зүйл өөрийн гэсэн үнэ цэнээ ч алдана. Энэ ордныхны хувьд – 15, 25, 30, 35, 40, 45, 50, 60, 75 нас чухал хэмээгддэг. Юуны түрүүнд хувийн амьдралд өөрчлөлт гарна, харин 30 наснаас хойш ажил төрөл болон бусад зүйлүүдэд томоохон өөрчлөлтүүд гарч эхлэх ажээ.   Арслан Энэ ордныхон ямар ч үе байсан хамаагүй аливаа өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн байдаг. Арслангийнхан хувь тавилангийн бүхий л өөрчлөлтийг даван туулах чадалтай. Энэ нь тэдний уян хатнаар сэтгэхээс гадна зөв үзэл бодолтой байдагтай нь холбоотой. Арслангийнхны хувьд 19, 36, 40, 57, 60 мөн 67 насанд нь амьдралын чухал үе тохиох ажээ.   Охин Охины ордныхны хувьд амьдралын үндсэн өөрчлөлтүүд нь ажил төрлөө солих, мэргэжлийн хувьд өсөж дэвжихэд оршино. Амьдралын чухал үе нь 16, 21, 24, болон 32 насуудад тохиох ажээ. Харин 40 наснаас хойших өөрчлөлтүүд нь 41 болон 50 насанд тохиож болно.   Жинлүүр Жинлүүрийнхний амьдралд маш их өөрчлөлт, эргэлтүүд гарна, эдгээр өөрчлөлтүүд тэдний хувьд маш чухал. Танд тохиож байгаа болгоныг талархалтай хүлээн аваарай. Амьдралынхаа дараах насуудыг анхаарч яваарай: 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64 болон  72.   Хилэнц Хилэнцийнхэн амьдралдаа өөрөө өөртэйгөө л тэмцээд байдаг онцлогтой. Аливаа зүйлийн үнэ цэнийг тэд амьдралынхаа 15, 25, 30, 45 болон 50 насандаа ухаарч мэдэрдэг. Хувь тавилангийн өөрчлөлт нь 64 болон 70 насанд тохионо.   Нум Нумын ордныхон өөрийн амьдралын онцгой жилүүдэд ямар нэгэн байдлаар туршлага суудаг. Заримдаа гашуун, заримд нь үгүй, гэхдээ ирээдүйн амьдралд нь олж авсан туршлага болон нөлөөлнө. Тэдний хувьд 15, 19, 36, 38, 40, 45, 57 болон 75 насууд чухал ажээ.   Матар Амьдралд гарч байгаа өөрчлөлтүүд нь тэднийг мухардалд оруулж мэднэ. Тэд илүү уян хатан бас аливаад  нээлттэй болж сурах хэрэгтэй, ингэснээр амьдралд ирж байгаа болгоныг хүлээн авч чаддаг болно. Амьдралын ямар үе нь тэдний хувьд чухал байгааг тэд өөрсдөө ойлгох хэрэгтэй, ингэж чадвал тэд өөрсдийнхөө сэтгэл санааг өөрчлөлтөд бэлдэх чадалтай болох ажээ. Тэдний амьдралын чухал жилүүд – 16, 21, 30, 31, 33, 41, 50, 57 нас гэж үзнэ.   Бумба Бумбын ордныхон өөрсдийнхөө хувь тавиланд нөлөөлөх чухал жилүүдийг тоохгүй өнгөрөөх нь бий. Тэдний хувьд 12, 22, 24, 32, 42, 48 нас маш чухал. Үүнээс гадна 50, 64 болон 72 нас. Эдгээр наснуудад маш анхааралтай хандахыг зөвлөж байна, яагаад гэвэл бусад ордынхоос илүү өөрийнхөө хувьд тавиланг өөрчилж болох жилүүд юм шүү.   Загас Загасныхан ямар ч өөрчлөлтийг маш эмзгээр хүлээж авдаг, эерэг өөрчлөлтийг ч мөн адил. Амьдралдаа дараах наснуудад чухал шийдвэр гаргаж өөрчлөлт хийж болзошгүй: 12, 24, 30, 36, 45, 48, 52, 60. Өөрийн амьдралын чухал жилүүдийг тогтоож авахыг хичээгээрэй. Сэтгэгдэл хэсгээр нэгэнт ард хоцорсон байгаа чухал наснуудад танд юу тохиолдсоноо бидэнтэй хуваалцаарай. Таны амьдралын хувьд үнэхээр өөрчлөлт гарсан уу? Мөн хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.
s МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.