Categories
Чөлөөт

ГАЙХАЛТАЙ: Эрдэмтэд хүний хөгшрөх процессыг удаашруулах үйлчилгээтэй ДАРААХ дасгалыг олж тогтоожээ

Бидний зарим нэг нь хөгширч эхлэх үедээ толинд харах дургүй болдог ба цайж бууралтах үс, унжсан нүүрний арьс, үрчлээ зэрэг нас явах тусам бий болдог зүйлийг харах нь тийм ч сайхан зүйл биш. Гэсэн хэдий ч та одоо тольтой илүү ойрхон байх боломжтой болсон бөгөөд нейробиологичид хөгшрөх процессыг удаашруулах дасгалыг бодож олсон байна. Frontiers в Human Neuroscience Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бол биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийн тархины хөгшрөх процесс илүү удаан явагддаг байна. Энэ судалгааг хийсэн нейробиологичид хэлэхдээ “бүжиг” бол хамгийн үр дүнтэй биеийн ачаалал авдаг хөдөлгөөн гэжээ. Яагаад бүжиг нь тархины хөгшрөх процессыг удаашруулагч хамгийн үр дүнтэй дасгал болдог хэрэг вэ? Уг судалгааг хийсэн доктор Катрин Рехфельдийн ярьж байгаагаар бол биеийн хөдөлгөөн, дасгал нь хүний оюун ухааны чадавхи сулрах, тархины идэвхтэй байдал муудах зэрэг хөгшрөх явцад бий болох процессыг удаашруулан сааруулдаг байна. Тэрээр өөрийн судалгаандаа хоёр төрлийн дасгал болох бүжиг болон тэсвэрийн дасгал хийлгэсэн ба энэ нь тархины багтаамжийг нэмэгдүүлэх ба хүн хөгшрөх үед энэ багтаамж багасдаг байна. Гэхдээ бүжиг нь энэ бүх өөрчлөлтөд хамгийн өндөр үр дүн үзүүлжээ. Судлаачид 63-80 насны 52 сайн дурын хүнийг судалгаандаа оролцуулжээ. Тэднийг тохиолдлын байдлаар хоёр хэсэг болгон хувааж нэг хэсэг нь бүжиг, нөгөө хэсэг нь спортын дасгал хийж эхэлсэн байна. Бүжгийн хэсэг тогтмол солигдох янз бүрийн бүжгийн багшаар төрөл бүрийн бүжиг заалгах ба багш заасан хөдөлгөөн болгоныг тогтоож авахыг шаардаж байв. Харин спортын хэсгийнхэн тэсвэрийн болон хүчний, уян хатан байдлын дасгалуудыг хийж байв. Хоёр хэсгийн оролцогч нарын тархины гиппокамп буюу хөгшрөх явцад хамгийн их багасдаг тэр хэсэг нь нэмэгдсэн байв. Энэ хэсэг нь ой тогтоолт, тэнцвэр болон сурах үйл явцыг хариуцдаг тархины хэсэг юм. Гэхдээ зөвхөн бүжгийн хэсгийнхний зүүн гиппокамп илүү ихээр нэмэгджээ. Мөн бүжиг хийснээр тархины баруун гиппокампын нэг хэсэг болох бубикулюм нь ч бас томорсон байна. Энэ судалгаагаар бүжиг, тэр тусмаа хөдөлгөөний хэлбэр нь өөрчлөгдсөн бүжгээр хичээллэх нь нэгэн хэвийн хөдөлгөөнийг давтах биеийн дасгал, алхаа, дугуй унах зэргээс илүү үр дүнтэй болохыг баталжээ. Та энэ ахимаг насны хос хэрхэн бүжиглэж урам зориг орж байгааг хараарай! Доктор Рехфельд цааш нь тайлбарлахдаа бүжгийн хэсгийнхэнд хөгжмийн янз бүрийн төрлөөр бүжиглэх боломж олгосон байна. Тэд бүжгийн хөдөлгөөний хэмнэлийг хоёр долоо хоног тутамд өөрчилж, гарын шинэ хөдөлгөөн, алхаа, хэмнэл, янз бүрийн өөр өөр хурдтай бүжиг хийлгэж байв. Харин хөдөлгөөний эвсэлгүй, хэмнэл мэдэрч чаддаггүй хэмээх хүмүүс яах бол? Хөгжимдөө уусан орж өөрийгөө ямар тэнэг, эвсэлгүй хөдөлж байгаа бол гэж бодохгүй байх хэрэгтэй. Учир нь хөгжим бол янз бүрийн анагаах шидтэй бөгөөд таны сэтгэл санааг сэргээж аз жаргал мэдрүүлдэг юм. “Би хүн болгоныг эрүүл, эрх чөлөөтэй амьдралаар илүү урт хугацаагаар амьдрахыг хүсэж байдаг гэдэгт итгэдэг. Биеийн хөдөлгөөн гэдэг бол хүнийг хөгшрүүлэх янз бүрийн эрсдэлийг сааруулдаг  амьдралын нэгэн хэм юм. Бүжиг бол хүмүүсийн, ялангуяа нас ахиж буй хүний бие болон оюун ухаанд шинэ шаардлага, зорилт бий болгодог чухал хэрэгсэл гэж би бодож байна” хэмээн доктор Рехфельд ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published.