Categories
Чөлөөт

Таныг сөрөг энерги хүрээлсэн гэдгийг илтгэх 12 шинж тэмдэг: энэ бол ажил үйлс бүтэхгүй, өвчин ороох гол шалтгаан

Сөрөг энергийг заримдаа төсөөлөхийн аргагүй газраас олж болно. Бид сөрөг энергийг хайх тусам, амьдралаасаа илүү олон сөрөг энергийг олдог. Сөрөг энерги оюун ухаан болон бие организмд давхар нөлөөлнө. Хэрэв танд өмнөх 7 хоног таагүй өнгөрсөн юм шиг санагдаж байвал, магадгүй энэ нь таныг сөрөг энерги хүрээлсэнтэй холбоотой байж ч мэднэ. Сөрөг энергийг бүрэн зайлуулж байж ажил үйлс бүтэмжтэй байж, өвчин зовлон ороохоо болино. Бид танд сөрөг энергиэр хүрээлэгдэх үед илрэх шинж тэмдгүүдийг хүргэж байна. Хэрэв та эерэг энергиэр хүрээлүүлж, бүх зүйлийг зөв зам руу нь оруулахыг хүсэж байвал сөрөг энерги хуримтлуулдаг зүйлсийг бүү хийгээрэй. Таныг сөрөг энерги хүрээлсэн гэдгийг илтгэх 12 шинж тэмдэг 1. Танд бүх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг санагдана Их хэмжээний сөрөг энерги таныг хүрээлэх үед танд бүх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг санагдана. Амьдралд тохиох таагүй зүйлс ар араасаа тохиолдсоор байх ба энэ үед та юу хийх ёстойгоо мэдэхгүй, хий хоосон бодолд автаж сууна. Ийм нөхцөлд асуудлын эсрэг сөрж зогсож, ямар нэгэн алхам хийх хэрэгтэй. 2. Та нуруундаа хүнд ачаа үүрсэн мэт мэдрэмж төрнө Сөрөг энергиэр хүрээлэгдсэн нөхцөлд, хүнд ачаа таны сүр сүлдийг дарах болно. Нуруундаа хэтэрхий их ачаа үүрч байгаа юм шиг санагдахад, олон хүн амьдралаас залхаж, ядарч, сульдаж эхэлдэг. Хорвоо ертөнцийн бүх хүнд ачааг та нуруундаа үүрч явж байгаа юм шиг санагдвал, сөрөг энергийг өөрөөсөө зайлуулах нь чухал. 3. Та хэлэхээсээ өмнө бодохоо болино Амандаа орж ирсэн үг бүрийг та юу ч бодолгүй хэлнэ. Үүнээс болж өрөөлийг болон өөрийгөө ч маш их зовооно, гомдооно, сэтгэлийг нь шархлуулна. Үр дүнд нь танд таагүй зүйлс тохиолдоно. Учир нь үг гэдэг хамгийн хүчтэй зэвсэг шүү дээ. 4. Та үргэлж асуудалтай нүүр тулгарна Нөгөө л сөрөг энерги таныг хүрээлсэн бол та асуудлаас зугтаж чадахгүй. Үр дүнд нь таны сэтгэл шалтгаангүйгээр түгшиж эхэлнэ. Нэг мэдэхэд та асуудалтай нүүр тулгарсаар байгаад энэ амьдралын хэв маягт дасахыг ч үгүйсгэхгүй. 5. Хүмүүс таниас авах боловч, танд өгөхөөс цааргална Сөрөг энергийн үр дагавар хүмүүс таниас авах боловч, танд юу ч өгөхгүй байхаар илэрнэ. Хүмүүс таныг ашиглахыг хүсэхээс биш, танд чин сэтгэлээсээ хандахгүй. Нэг мэдэхэд та өөрийгөө ямар олон хүний давуу тал болж хувирснаа ойлгоно. 6. Юм бүрийг ноцтойгоор хүлээж авна Сөрөг энерги таны эргэн тойронд байгаа цагт та оюун ухаанаа удирдаж чадахгүй. Юм бүрийг ноцтойгоор хүлээж авч, стресс болон уур бухимдлаас ангижирч чадахгүйд хүрнэ. 7. Эрч хүчгүй болно Сөрөг энерги таны бүх эрч хүчийг сорж авна. Сэрэх болгондоо та эрч хүчгүй, сулбагар сэрнэ. Иймээс сөрөг энергийг зайлуулж, эерэг энергиэр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. 8. Өөртөө анхаарал тавихаа болино Сөрөг энергийн хүчинд автсанаар та аяндаа өөртөө анхаарал тавихаа больж эхэлнэ. Та олигтой унтаж, амарч чадахгүй ба хий дэмий бодолд автаж, хэвтэх болно. Ерөнхийдөө та хүн өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавих ямар чухал зүйл байдгийг мартана. 9. Таны толгойд дандаа сөрөг бодлууд орж ирнэ Энэ нөхцөлд сөрөг бодлуудаас та салж чадахгүй. Таны толгойд сөрөг бодлууд хором бүрт эргэлдсээр байх ба энэ нь таны бие организм болон сэтгэхүйд хүчтэй нөлөө үзүүлнэ. 10. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүйд хүрнэ Сөрөг энерги байгаа нөхцөлд та сэтгэл хөдлөлөө хянаж чадахаа болино. Сэтгэл хөдлөлөөр амьдралд тулгарах асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь асар их алдана. Хэтэрхий эмзэг болж, юм болгонд гомдоллох хандлагатай болно. 11. Та үргэлж стресстэнэ Сөрөг энерги байгаа газар стресс, уур бухимдал үргэлж байдаг. Хүн бүр танд буруугаа чихэж байгаа юм шиг санагдах ба үүнээс болж та сэтгэл санааны дарамтанд орно. Юу ч үүнийг өөрчилж чадахгүй мэт танд санагдана. 12. Та сайн унтаж амарч чадахгүй Сөрөг энерги байгаа бол та мэдээж хэрэг сайн унтаж амарч чадахгүй. Сөрөг энерги таны нойрыг хулжааж, хий хоосон бодолд автахад хүргэнэ. Та маш их ядрах ба сайн унтаж амарч чадахгүй байгаагаас болж өвчин тусахыг ч үгүйсгэхгүй МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.