Categories
Чөлөөт

Магнийн дутагдалд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хүний биед чухал уг элементээр баялаг 8 хоол хүнсийг мэдээд аваарай!

Магни бол хүний бие организмын үйл ажиллагааг дэмждэг эрдэс бодисуудын нэг билээ. Мэдрэлээр дамжих бүх үйл явц болон булчингийн агшилтыг тогтворжуулна. Магнийн ихэнх хэсэг нь ясанд хуримтлагддаг ба хэрэв магнийн дутагдалд орвол олон тооны өвчин тусах үндэс болдог байна. Бид танд магнийн дутагдалд орох үед илрэх шинж тэмдэг болон хэрхэн биед хэрэгтэй магнийг нөхөж авах талаар хүргэхээр бэлтгэлээ. Магнийн дутагдалд орох үед илрэх гол шинж тэмдгүүд: Шөрмөс татах Үе мөч мэдээ алдах Ядрах Сэтгэл түгших, сонирхол буурах бас депресс Ясны сийрэгжилт Булчин сульдах Цусны даралт ихсэх Астма тусах Зүрхний хэм алдагдах Магнигаар баялаг хоол хүнс Бид магнийг хоол хүнснээс авч болно, яг эрдэс бодис болон шим тэжээл авдаг шиг гэж ойлгож болох талтай. Түүнчлэн та дараах нэр төрлийн хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэйг санаарай. Болгосон бууцай – 1 аяга = 157 мг магни Хар шоколад – 1 савлагаа = 95 мг магни Хатаасан хулууны үр – 1/8 аяга = 92 мг магни Бүйлсэн самар – 1 унц = 75 мг магни Авокадо – 1 ширхэг дундаж хэмжээтэй = 58 мг магни Хатаасан инжир – 1/2 аяга = 50 мг магни Тараг эсвэл кефир – 1 аяга = 46.5 мг магни Гадил – 1 ширхэг дундаж хэмжээтэй = 32 мг магни Эрсдэл Насанд хүрэгчдийн нэг өдөрт авах ёстой магнийн хэмжээ нь 310-420 мг байдаг. Хэрэв та хангалттай магни биедээ авч чадаж байгаа эсэхээ мэдэхийг хүсэж байвал цусны шинжилгээ өгөхөд л болно. Ингэснээр таныг хожим хойно гарч болох эрсдэлээс хамгаална. Магнийг хэтрүүлэн хэрэглэх нь ойр ойрхон шээхэд хүргэдэг болохыг бүү мартаарай. Түүнчлэн хэт их магни хэрэглэх нь ходоод гэдэсний үрэвслийг бий болгох эрсдэлтэй. Та энэхүү хэрэгтэй мэдээг хайртай дотны хүмүүс болон найз нөхдөдөө заавал дуулгаарай

Leave a Reply

Your email address will not be published.