Бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгийн ухаалаг бас авьяаслаг болгохыг хүсдэг. Хүүхдүүд ч мөн адил эцэг эхийнхээ хүслийг биелүүлэхийг эрмэлздэг. Хэдий тийм боловч таны хүүхэд дараагийн Моцарт эсвэл Эйнштэйн болж болно шүү дээ. Таны хүүхэд авьяас чадвартай эсэх нь балчир настай байх үеэс нь мэдэгдэнэ. Түүнчлэн та хүүхдийн авьяас чадварт анхаарах хэрэгтэйгээс гадна нуугдсан авьяасыг нь нээж илрүүлэхэд туслах хэрэгтэй юм. Байгалиасаа авьяастай төрсөн хүүхдүүд ямар онцгой шинжтэй байдаг вэ? Авьяасыг улс орон болгонд өөр өөрөөр дүгнэдэг. Түүнчлэн хэн нэгнээс өөр гэдгийг тодорхойлох олон төрлийн шалгуур бий. Тухайлбал АНУ-д гэхэд “Үндэсний Төрөлхийн Авьяастай Хүүхдүүдийн Холбоо” гэж байдаг ба тэд төрөлхийн авьяастай хүүхдүүдийг хэд хэдэн үе шаттайгаар
тодорхойлдог. Ойролцоогоор 3 сая гаруй хүүхэд энэ холбоонд харьяалагддаг байна. Хүүхдээ төрөлхийн гоц авьяастай гэдгийг эцэг эх нь мэдэхэд туслах зарим нэг шалгуурыг танд хүргэхээр бэлтгэлээ. Хүү эсвэл охины аль нь ч байсан авьяас, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаан, урлаг эсвэл хичээл сурлагаар илэрч болно. 1. Ой санамж сайтай Төрөлхийн авьяастай хүүхдүүд аливаа зүйлийг хурдан хугацаанд санахаас гадна шинэ мэдээллийг тэр дор нь ойлгох чадвартай байдаг. 2. Унших дуртай Тэд нэгэнт уншиж сурсан бол номоос салахгүй. Уншсан номоо сайн ойлгосныхоо дараа найзууддаа чанга дуугаар уншиж, ярьж өгнө. 3. Үгсийн сан нь баялаг Хэлэхэд төвөгтэй бүтэцтэй өгүүлбэрээр ярих нь тэдний
хувьд хэвийн зүйл юм. Заримдаа тэд танд яг л багш шиг санагдах болно. 4. Ажигч гярхай Жижиг зүйлсэд хүртэл анхаарлаа хандуулах чадвартай ба нэг харсан зүйлээ дараа нь сайн санадаг. 5. Сониуч Тэдэнд ном болон тоглоомууд сонирхолтой санагддаг шиг хүрээлэн буй орчин ч гэсэн сонирхлыг нь татна. Мөн тэд сониуч зандаа хөтлөгдөж, таниас олон асуулт асуух болно. 6. Ганцаараа байхдаа дуртай Тэд ганцаараа байхдаа ч гэсэн тав тухтай байж чадах ба цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Тэд зураг зурах, ямар нэгэн зүйл өрөх эсвэл ном унших гэх зэргээр цагийг өнгөрөөнө. 7. Дүн шинжилгээ хийх чадвартай Тэд шинэ зүйлийг тэр дор нь сурахаас гадна аливаа үйл явдлын дэс дарааллыг нягтлах чадвартай. 8. Хүсэл тэмүүлэлтэй Хэрэв тэд ямар нэгэн сэдэв эсвэл хичээлд илүү дуртай бол тэр чиглэлээр нь суралцахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, амжилт гаргана. 9. Шинэ зүйл хийж бүтээх дуртай Төрөлхийн авьяастай хүүхэд бусадтай тоглож байх үедээ шинэ дүрэм санаачлах эсвэл шинэ тоглоом зохионо. 10. Нухацтай хандах чадвартай Бусад хүүхдийн л адил төрөлхийн авьяастай хүүхэд инээж, хөгжилдөнө. Гэвч тэр хэзээ ч буруу зүйл хийхгүй. Бусад хүүхдүүд шиг дүрсгүйтэх бас сахилгагүйтэх нь түүний хийдэг
зүйл биш. Та хүүхдээсээ дээрх шинжүүдийн аль нэгийг олж харсан уу? Тийм бол баяр хүргэе! Та түүний авьяас чадварыг хөгжүүлэхэд илүү их анхаараара
Categories
Танай гэрт гоц авьяастан өсөж торниж байгаа юм биш биз? Таны хүүхэд төрөлхийн онцгой чадвартай болохыг илтгэх 10 шинж
