Categories
Чөлөөт

“МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСОН” ШЭЙРЛЭЭД АВААРАЙ.

Цээрлэх ёсноос: Үр хүүхдүүддээ уншиж өгч хэвшүүлээрэй #ШЭЙРЛЭЭД АВААРАЙ. 1. Хэвтэж хоол идэхийг цээрлэнэ. Өвчтэй хүн хэвтэж идэх гэх. 2.Зогсоогоор хоол идэхийг цээрлэнэ. Яараад байна уу сууж ид гэх. 3. Ном уншсаны дараа суниахыг цээрлэнэ. Сурсан юм сугаар гарна гэх. 4.Тогоон дотор хоолны халбага хийж орхидоггүй. Чөтгөр долооно, тухайн айлын ажил үйлс бүтэхгүй гэх. 5. Хоол унд идчихээд халбага сэрээгээ аяган дотроо хийчихээд гэрээс гарвал явсан ажил бүтэхгүй гэх. 6. Идсэн аяга тавгандаа халбага сэрээгээ хийж орхиж, хонуулж болохгүй ажил үйлс бүтэхээ байна гэх. 7. Аяга долоодог, таваг долоодоггүй. 8. Хүний ул руу өшиглөдөггүй, муудалцана гэх. 9. Гэрийн буурин дээр гишгэдэггүй 10. Тэнгэр лүү гэрэл тусгахыг цээрлэнэ. 11. Исгэрэхийг цээрлэнэ. Сэтгэлд хий орно гэх. 12. Багана тэвэрдэггүй. Баганы зовлонг үүрнэ гэх. 13. Гэрийн багана хоорондуур гардаггүй. 14. Гэрлийн шонгийн шургааг доогуур гардаггүй чөтгөртэй уулзана гэх. 15. Гал руу ус хийдэггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх. 16. Галаар тоглодоггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх. 17. Босгон дээр суудаггүй. 18. Тотгоноос дүүжлэгдэггүй. 19. Толгойгоо салаавчилдаггүй. 20. Шанаагаа тулдаггүй. 21. Уургаа газар тулдаггүй. 22. Голын нуурын ойролцоо бие засдаггүй. 23. Голын эхэнд айл буудаггүй. 24. Цамцныхаа захыг толгойгоо бүтээн өмсөхийг цээрлэх. Эхийгээ алсан хүн тэгж өмсдөг гэх. 25. Гэрийн ойр орчим тарвага амьтаны үүр байвал агнадаггүй. 26. Уурган дээгүүр алхаж гардаггүй. 27. Явган суудаггүй. Нохой суулт гэх. 28. Том хүний яриа сонсохыг цээрлэнэ. Иймээс гэрт зочин ирвэл хүүхдүүд зөрөөд тоглохоор гардаг. 29. Хоол хаяхыг цээрлэнэ. Амны хишиг ар дээрээ гарна гэх. 30. Хоолоороо тоглохыг цээрлэнэ. 31. Сүүн дээр ус хийхийг цээрлэнэ. Усан дээр сүү хийнэ. 32. Гутлаа чирж явдаггүй 33. Малгайгаа буруу харуулж өмсдөггүй. 34. Малгай давхарлаж өмсдөггүй. Хоёр эхнэртэй болно гэх. 35. Өөрийн нэрээ голдоггүй 36. Хүүхдийг бүтэн нэрээр нь дуудна. Бүтэн нэртэй бүрэн заяатай гэх. 37. Бурхан шүтээн рүү хөлөө жийхийг цээрлэнэ. 38. Гол нуурын усанд юм угаахыг цээрлэнэ. 39. Хүний дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Үхсэн хүний дээгүүр алхаж гарна гэх. Бөхчүүд давсан бөхийнхөө дээгүүр алхаж гарч болно. 40. Эрхий хуруугаа хөхөхийг цээрлэнэ. Ээж нь үхнэ гэнэ. 41. Их унтахыг цээрлэнэ. 42. Хүний бүсэлхийнээс дээш шавьж суувал тэр шавьжийг алдаг. Хийморьт муу гэх. 43. Газарт гадас шааж орхихыг цээрлэнэ. Нүүхдээ гадсаа аваад сүү дусааж домнодог. 44. Газар аяга таваг тавьдаггүй. 45. Аяга тавагтай хоолон дээгүүрээ алхаж гардаггүй. 46. Хаалга руу толгойгоо харуулж унтдаггүй. 47. Хөлөө ачиж суудаггүй. Зовлонгоо ачлаа гэх. 48. Ширээ өнцөгдөж суудаггүй. 49. Хүнд хутга хайч гэх мэтийг өгөхдөө иртэй талаар өгөхийг цээрлэнэ. Бариултай талаар нь өгөх. 50. Хутганы ир дээш нь харуулж тавьдаггүй.

Leave a Reply

Your email address will not be published.