Categories
Чөлөөт

Хүний биед уураг дутагдсаныг илтгэх 9 шинж тэмдэг

Уураг – бидний бие махбодийн шатахуун л гэж ойлгоно, эд эсийг бий болгох үндэс. Хүний булчин, эрхтэн, эд эс бүгд уургаас бүрдэнэ. Шарх эдгэрэх, цусан дахь сахарын хэмжээг хянах, нян устгахад тусалдаг. Хөдөлгөөн их байх тусам уургийн хэрэгцээ их байна гэсэн үг. Ихэнх хүмүүс уургийн дутагдалд байгаагаа мэддэггүй. Харин уураг нь хүнд маш хэрэгтэй тул бие махбодь уургийн дутагдлаа дараах дохиогоор дамжуулан бидэнд мэдэгддэг ажээ. 1. Айдас, сэтгэл санаагаар унах Уураг нь тархины үйл ажиллагааг “хариуцдаг”. Аминохүчлийн синтез нь дофамин, серотонины ялгаруулалтанд нөлөөлдөг. Энэхүү химийн бодисууд нь эрч хүч, ой санамж, аз жаргалыг мэдрэх ажлыг хариуцдаг байна. 2. Байнга бэртэл гэмтэл авах Уураг нь кальцийг шимэгдүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Уураг дутагдахаар яс, булчин хэврэгшиж эхэлдэг. Ингээд л та өчүүхэн ч гэсэн зүйлд их бага хэмжээгээр бэртэх, тэр ч бүү хэл ясны сийрэгжилт ч болох магадлалтай. 3. Тархи толгой манарах Энэ бол ерөнхий ойлголт бөгөөд өөртөө хэд хэдэн шинж тэмдгийг агуулдаг: ядрах, ой санамж бүдгэрэх, анхаарал буурах, хараа муудаж бүрэлзэх гэх мэт. Энэ нь тархины химийн бүтцийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой. 4. Холестерины өндөр хэмжээ Уургийн дутагдал нь бие махбодийг нүүрс-ус болон өөх тосны хуримтлалд хүргэдэг. Уургийн дутагдал нь биднийг амттан руу татна. Эцсийн үр дүн нь үрэвсэл, гормоны тэнцвэрт байдал алдагдах ажээ. 5. Гэдэс, ходоодны асуудлууд Хэвийн бодисын солилцоо болон хоол болосвруулах үйл ажиллагаа нь багагүй аминохүчил шаарддаг. Аминохүчил дутагдсанаар ходоод бага фермент ялгаруулж гүрвэлзэх хөдөлгөөн эрс суларна. Энэ нь хоол муу шингэх, өтгөн гадагшлахгүй байх зэрэгт хүргэх ажээ. 6. Сарын тэмдэг тогтворгүй болох Уургийн агууламж багатай гэхдээ сахарын өндөр агууламжтай хоол хүнс нь  ядаргаанд оруулах, үрэвсэлд амархан нэрвэгдэх, жин нэмэгдэх, инсулины тэнцвэрт байдлыг алдагдуулна. Энэ бүгд эмэгтэй хүний гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулж сарын тэмдгийн үзэгдэх байдал тогтворгүй болгоно. 7. Чанаргүй бэлтгэл сургуулилт Булчингийн массыг нэмэхийн тулд уураг нэн чухал. Уураг дутагдвал таны бэлтгэл сургуулилт үр дүнгүй болно. Дараах шалтгаанаар тайлбарлах боломжтой: 1. чанартай бэлтгэл үргэлжлүүлэх хийх эрч хүч дутуу, 2. уургийн дутагдлаас болж булчин нэмэгдэхгүй. 8. Нойрны асуудал Уургийн дутагдал нь нойронд муугаар нөлөөлнө. Юуны түрүүнд нүүрс-ус нь дутуу уургаа нөхнө, энэ нь инсулины хэмжээг багасгахад хүргэх ажээ. Мөн кортизолын (стрессийн гормон) хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ бүгд сайн нойрны үндэс болж чадахгүй. 9. Жин нэмэгдэх Уургийн агууламж өндөртэй хоол хүнс (загас, өндөг) нь өөх тос ихтэй калорилог байдаг. Гэхдээ уураг нь нүүрс-ус, өөх тосноос илүүтэй өег, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг. Байнга л зогсоо зайгүй идээд байхгүй бол илүүдэл жингээс айх зүйлгүй. Уургийн эх үүсвэр Мах, өндөг, загас, сүүн бүтээгдэхүүн – өдөр тутмын уургаа авах хүнсүүд. Цагаан хоолтнуудын хувьд: бүйлсэн самар, чиа, шош, брокколи, брюссель байцаа, бөөрөнхий байцаа, мөөг, бууцай болно. Махны хувьд – үхэр, яргай загас, тахианы болон цацагт хяруулын мах. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.