Categories
Чөлөөт

Чихний хулхи таны эрүүл мэндийг тодорхойлно. Таных ямар өнгөтэй байна?

Биеийн бусад шингэний адил чихний хулхи санаандгүй ярианы сэдэв болох нь бий. Наалдамхай бодис нь бидний эрүүл мэндийн талаар ихийг хэлж өгдөг нь үнэний ортой ажээ. Дараа удаа чихээ цэвэрлэхдээ та өөрийнхөө хулхийг сайтар ажиглаж хараарай. Чихний хулхийг ихэнх хүмүүс чихэнд байдаг бохир зүйл гэж үздэг. Үнэн хэрэгтээ, чихний сувгийг бохирдол, нянгаас хамгаалах үүрэгтэй юм. Наалдамхай хог нь бидний чихний ариун цэврийг хангаж, эрүүл ажиллагааг дэмжих зорилготой. Хулхи нь өөрөө урт гинжин холбоос бүхий тосны хүчил, алкоголь, скавелинээс бүрдсэн. Чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь сайн мэдэхгүй хүмүүс чихний хулхийг хараад дотор нь муухайрдаг хүмүүс их. Тийм учраас дараа удаа чихний хулхи хараад ичиж зовох хэрэггүй, чийгтэй алчуураар цэвэрлээд авахад л болно. Хэрвээ хөвөнтэй модоор цэвэрлэхээр шийдсэн бол чихний суваг руу оруулахгүй. Эс бөгөөс хэнгэрэг цоолох аюултайг анхаарна уу. Хулхины хэд хэдэн өнгийг танилцуулж байна, та өөрийнхөө эрүүл мэндийг тодорхойлоорой… 1. Шар, чийгтэй, наалдамхай Насанд хүрэгчдийн дунд түгээмэл төрлийн хулхи. Чийгтэй, наалдамхай чихний сувагт наалдаж загатнуулах нь их.   2. Саарал Этгээд өнгөтэй ч гэлээ санаа зовох зүйлгүй. Саарал өнгө нь чих өөрөө өөрийгөө цэвэрлэх явцад бий болсон өнгө юм. Харин хуурай бөгөөд үйрэмтгий, бас загатнаж байгаа бол экземийн шинж тэмдэг байж болно. Ийм шинж тэмдэг илэрсэн бол эмчид үзүүлээрэй.   3. Цайвар шаргал Хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл өнгө. Хүүхэд илүү их хулхи ялгаруулдаг, томрох тусам хулхины ялгаруулалт нь багасна.   4. Наалдамхай, бараан Хулхи бараан өнгөтэй болох тусам их хөлөрдгийн шинж болно. Өөрөөр хэлбэл их хөлөрч биеэс илүү их үнэр ялгарна гэсэн үг. Гэсэн хэдий ч эрүүл хүнийх тул санаа зовох зүйлгүй.   5. Бараан, бүдүүн Түгшүүр, стресс зэрэг нь ялгарах чихний хулхины хэмжээг нэмэгдүүлдэг. Ихээр хөлрөх ч мөн хулхины ялгаруулалтад нөлөөлөх талтай. Хэт их ялгаруулалт нь чихний сувгийг хааж хэсэгтээ сонсгол муудах зэрэгт хүргэж болно. Хэрвээ таниас энэ төрлийн хулхи гардаг бол байнга чихээ цэвэрлэж байхыг зөвлөж байна. Ингэснээр чихний өвчнөөс хамгаалах боломжтой, мөн стрессийн шалтгааныг олоорой.   6. Хуурай, цагаан, үйрэмтгий Энэ бол эрүүл хүний чихний хулхи. Ийм төрлийн хулхитай хүмүүсийн биеэс бараг эвгүй үнэр үнэртэхгүй.   7. Хар эсвэл хар хүрэн Харахад аймшигтай харагдаж болно. Гэхдээ сайхан мэдээ дуулгах гэж байна: санаа зовох зүйлгүй. Хар өнгө нь хулхи ялгаруулалтын өөрийн онцлог (стресстэх явцад юу болдог билээ). Эсвэл чихэнд удаан хугацаанд байсны шинж байж болно. Зарим нэг төрлийн хулхи хүчилтөрөгчтэй нэгдэлд орохдоо харлах тохиолдол байдаг ажээ.   8. Нойтон, шингэн Үе үе чихнээс зүгээр л өөрөө гоождог байж болно – энэ бол өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаа хэрэг. Хэрвээ их хэмжээгээр идээтэй эсвэл цустай гарч байвал хэнгэргийн ямар нэгэн өвчлөл, гэмтлийг илтгэж байгаа юм. Энэ тохиолдолд заавал мэргэжлийн эмчид үзүүлнэ.   9. Цустай хулхи Хуучин хулхи хатсан цус шиг харагдаж байж болно. Ямар нэгэн сэжигтэй зүйл санагдвал эмчид үзүүлээрэй. Магадгүй чихний хэнгэрэгт асуудал байж болно. Үүнээс харахад чихний хулхины өнгө маш олон төрөл байх бөгөөд ихэнх нь эрүүл чихийг илтгэж байна. Дараа удаа чихээ цэвэрлээд бохир хөвөнгөө сайтар ажиглаарай. Магадгүй үүсэж байгаа асуудлыг бага дээр нь мэдэж аваад эртхэн арга хэмжээ авахад туслах ч юм билү

Leave a Reply

Your email address will not be published.