Categories
Чөлөөт

Бамбай булчирхайн өвчлөлийн үед бидний анзаардаггүй 7 шинж тэмдэг

Бамбай булчирхай нь бодисын солилцоог идэвхжүүлэх гормоны ялгаруулалт, биеийн дулааны солилцоо, судасны цохилтыг хариуцдаг. Хэрвээ энэ эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдвал бусад эрхтнүүдэд шууд муугаар нөлөөлөх болно, элэг, гэдэс ходоод, бөөр, нөхөн үржихүй, зүрх, тэр ч бүү хэл тархинд ч бас нөлөөлнө. Эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж байх үүднээс та бүхэн дараах шинж тэмдгийг тоохгүй орхиж болохгүйг анхаарна уу. Ядаргаа, уцаарлах Бамбай булчирхайн өвчлөл биеийн эрч хүч, сэтгэл санаанд нөлөөлнө. Гипотиреозийн үед ядрах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Нойрны асуудал ихэнхдээ үүсэх бөгөөд сэтгэл санаа тайван бус, уцаарлах шинж тэмдэг мөн илэрнэ.   Зүрхний цохилт өөрчлөгдөх Бамбай булчирхайн өвчлөлийн үед гормоны ялгаруулалтанд өөрчлөлт орж зүрхний цохилтонд нөлөөлдөг. Өвчтөнүүд зүрхний цохилтоо урьдынхаасаа багассан эсвэл эсрэгээрээ хурдассан байгааг анзаарна.   Жин огцом нэмэгдэх эсвэл багасах Жингийн огцом өөрчлөлт – хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг. Богино хугацаанд жингээ хасах эсвэл нэмж байгаа бол бамбай булчирхайн гормон маш бага хэмжээнд байгааг илтгэнэ.   Арьс хуурайших, хумс хэврэгших Хуурай, загатнах арьс бамбай булчирхайн өвчлөлийг илэрхийлж болно. Хумс нь амархан хугарах, цагаан судал татах зэргийг анхаарна уу.   Биеийн хэм өөрчлөгдөх Бамбай булчирхайн өвчлөл нь биеийн дулааны солилцоог алдагдуулдаг. Өвчтөн даарах эсвэл эсрэгээрээ халууцаж хөлөрч болно.   Хоолойгоор хавагнах Хүзүү орчмоор хавагнах эсвэл мэдэгдэхүйц томорсон бол бамбай булчирхайн өвчлөлтэй холбон үзнэ. Заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй.   Булчингаар өвдөх, чичрэх Гипотиреозийн үед бие бүхэлдээ өвдөх шинж тэмдэг илэрнэ. Ихэнх тохиолдолд булчин өвдөх, хавагнаж мэдрэл дээр дарах ажээ.   Хэрхэн шалгах вэ?   22:00 цагаас 00:00 цагийн хооронд хоёр гарын шууны дотор талд 5%-ийн йодоор тор зураарай. Бамбай булчирхай нь хос эрхтэн тул харилцан адилгүй үүргээ гүйцэтгэнэ. Өглөө нь аль гарны йод шингэснийг харна. Йод шингэсэн талын бамбай булчирхай – йод илүү дутагдаж байна гэсэн үг юм. Хэрвээ баруун талынх шингэсэн бол – баруун талын бамбай булчирхай, зүүн гарын йод шингэсэн бол зүүн талын бамбай булчирхайг илүү анхааран эмчилнэ. Бидний танилцуулсан эдгээр шинж тэмдэг өвчний оношийг яг таг тодорхойлох үндсэн шинж тэмдэг болж чадахгүй, зарим нэг нь өөр өвчний ч шинж тэмдэг байж болно. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг илэрсэн бол үл тоон орхих бус харин мэргэжлийн эмчид заавал хандах шалтгаан болохыг анхаарна уу

Leave a Reply

Your email address will not be published.