Categories
Чөлөөт

Таны насыг уртасгах, эрүүл мэндэд ашигт тустай хоол хүнс

Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэгч – бөөрөлзөгөнө Уг жимсгэнэд антоцион (ургамлын пигмент) агуулагдах бөгөөд инсулин ялгаруулалтанд нөлөөлж цусан дахь сахарын хэмжээг хянадаг. Ингэснээр чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.   Ходоодны хавдар – ногоон эсвэл цагаан цай Өдөрт хоёр аяга цай уувал ходоодны хавдар тусах эрсдэлийг багасгана. Цайнд агуулагдах катехинам гэх антиоксидант нь хавдрын эсийн хөгжлийг дардаг ажээ.   Арьсны хамгаалагч – лууван АНУ-ын Хавдар судлалын үндэсний төвийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад, каротин (лууванд агуулагдах пигмент) ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд арьсны хавдар тусах магадлал 6 дахин бага байжээ.   Зүрхний хамгаалагч – яргай загас Яргай загасны тос, оливийн тос зэрэг нь ЛВП холестериний хэмжээг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна яргай загасанд тосны хүчил болох омега 3 ихээр агуулагддаг тул зүрх, судасны өвчлөлөөс хамгаална.   Ясны хамгаалагч – сам хорхой Сам хорхой нь В12 амин дэмээр баялаг тул ясны хөгжилд сайнаар нөлөөлнө, мөн шинэ эс үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна, Д амин дэмийн эх үүсвэр болох тул биеийн ерөнхий эрүүл мэндэд тун сайн.   Хөхний хавдраас хамгаалагч – бүхэл үр Судалгаанаас харахад, өдөрт 30 г бүхэл үр идсэн эмэгтэйчүүд хөхний хавдар тусах магадлал 2 дахин бага байв. Нэрстэй каш – хөхний хорт хавдар тусахаас өөрийгөө хамгаалах шилдэг арга.   Цусны даралт хянагч – чанасан төмс Калийн (400 г чанасан төмс, гэхдээ заавал хальстай нь) хэрэглээ цусны даралтыг мэдэгдэхүйц буулгана.   Шүдний хамгаалагч – хатуу бяслаг 10 г чеддер, гауд эсвэл моцарелла бяслаг өдөр болгон идвэл pH-ийн хэмжээг багасгаж шүдний өвчлөлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.   Харааны шилдэг хамгаалагч – бууцай эсвэл латук салат Эрүүл мэндийн үндэсний төвийн мэдэгдсэнээр, лютеин (ногоон навчит ногоонд агуулагдах) ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд нүдний шар тогтох магадлал 43% бага байна.   Залуу насны эликсир – улаан дарс Стресс эрт хөгшрөхөд маш ихээр нөлөөлдөг, харин улаан дарсанд агуулагдах антиоксидантууд нь нас уртасгах, гэмтсэн чөлөөт радикалуудаас салахад тусалдаг байна Пино Нуар: нэг хундага дарсанд хавьгүй их резерватрол бий гэжээ.   Үс сэргээгч – үхрийн мах Маханд агуулагдах төмөр нь үсийг сэргээнэ. Үүнээс гадна, үхрийн мах нь цинкээр баялаг тул үс уналтыг зогсоодог байна.   Түрүү булчирхайн хавдраас хамгаалагч – сармис Сармисанд агуулагдах бодис нь түрүү булчирхайн хавдар тусах магадлалыг 50% бууруулна.   Уушгины хавдраас хамгаалагч – грейпфрут Өдөрт нэг жимс идвэл уушгины хорт хавдар тусах магадлал 50%-иар буурна. Уг жимсэнд агуулагдах нарингин бодис нь хавдрын эсийн хөгжлийг саармагжуулдаг ажээ.   Холестериний хэмжээ хянагч – оливийн тос Оливийн тосонд агуулагдах антиоксидант нь ЛВП (сайн) холестериний хэмжээг нэмэгдүүлж, ЛНП ( муу) холестеринийг бууруулдаг. Үүнээс гадна, зүрх, судасны өвчлөлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.   Тархины идэвхтэй үйл ажиллагааг хангагч – кофе Аяга кофе өглөө уухад Альцгеймерийн өвчин тусах магадлалыг бараг 60%-иар бууруулна. Мөн 90 минутын турш эрч хүчийг бэлэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.