Categories
Чөлөөт

Дутуу нойрноос үүдэлтэй 6 төрлийн өвчин

Дутуу нойртой хонолоо гэсэн түгшүүр танд байгаа байж болно. Энэ удаад та бүхэнд таныг дутуу нойртой хонуулахад нөлөөлсөн зарим нэг өвчнийг танилцуулах гэж байна. Дараах шалтгаануудын улмаас таныг нойрны зөв хэмнэлд суралцана гэж найдаж байна. Таны нойронд олон хүчин зүйлс нөлөөлнө, ажлаа орой дуусгах, унтахаасаа өмнө хийсэн гэрийн ажил гэх мэт. Байнга дутуу нойртой явах нь ямар нэгэн өвчлөлд тавигдах суурь болох аюултай юм. Зүрх савлах, яс хэврэгших нь анхаарууштай Дутуу нойр нь аюулт өвчний суурь болох тул унтахаар эрт хэвтэж байгаарай. Аюулт өвчин тусахгүйн тулд олон цагаар бат бөх унтах ёстой. Дутуу нойртой хонохгүйн тулд дараах зүйлстэй танилцана уу: Цус харвах Цусны өндөр даралт болон цусан хангамжид муугаар нөлөөлөх химийн бодисын өндөр хэмжээ нь дутуу нойртой шууд холбоотой байдаг. Чихрийн шижин Муу хооллолт – дутуу нойрны уршиг, шим тэжээл муутай хоолонд донтох хүсэлтэй болно. Илүү цагаар сайхан унтах нь хэтрүүлэн идэхээс хамгаалах бөгөөд ингэснээр чихрийн шижин өвчин үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Остеопороз Өөр бусад ясны өвчлөл дутуу нойртой явсны улмаас бий болно. Ясны минераль чанар алдагдаж байгаатай холбоотой. Насанд хүрэгчид өдөрт 6-8 цаг унтаж байх ёстой.   Бусад өвчлөл Дараах өвчнүүд таны хэвийн амьдралыг бусниулна, жишээ нь хөхний хорт хавдар. Ой санамжаа алдах Таныг унтаж байхад ч гэсэн тархи тань их бага хэмжээгээр ажилласаар байдаг. Эцсийн эцэст гүйцэд нойр авч байхгүй бол та ой санамжаа алдахад хүрнэ. Хөхний хорт хавдар Хөхний хорт хавдар илэрсэн өвчтөнүүд дутуу нойртой байгаа тохиолдолд хавдар хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс хавдраас зайгаа барихын тулд сайтар унтаж амарч байгаарай. Шээс барихгүй байх Шөнө сэрүүн хэвтэхдээ байнга ариун цэврийн өрөө ороход хүрдэг. Энэ нь цаашлаад байнга шээх дадлыг тогтоодог буюу таны нойрноос хугаслана. Энэхүү байдал тойрог байдлаар явсаар бөөр, шээсний замын өвчлөлд хүргэх эрсдэлтэй ажээ. Хэдэн өдөр дараалан бүтэн нойртой унтаж чадаагүй бол та зүгээр нэг ядаргаа бус харин биеийн байдал тань багагүй хүндэрсэн байхыг мэдэрнэ. Иймээс эрүүл нойрыг эрхэмлэж цаашид гарах эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай

Leave a Reply

Your email address will not be published.