Categories
Чөлөөт

Өдөр тутмын амьдралдаа тогтмол загас идэх 5 шалтгаан

Хүн амын нас баралтын үндсэн шалтгаан нь зүрх, судасны өвчлөл, чихрийн шижин болон уушгины өвчлөл, хорт хавдар байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн. Эдгээр өвчлөл нь бидний амьдралын хэв маяг, байгаль орчин, хоол ундтай шууд холбоотой ажээ. Бидний өдөр тутам идэж байгаа хоол хүнс нь давс, сахар болон бусад амт оруулагч ихтэйгээс гадна бид идэх хэмжээнээсээ байнга хэтрүүлэн иддэг. Энэ нь биднийг богино наслахад нөлөөлнө. Урт удаан, эрүүл амьдралаар амьдрахын тулд бид зөв хооллож эхлэх ёстой. Өдөр тутмын хоолондоо загасны мах хэрэглэж эхэлцгээе. Загасны мах заавал идэх ёстой 5 шалтгааныг танилцуулж байна. 1. Зүрхний шигдээсийг таслан зогсооно Загас нь омега 3 гэх тосны хүчил ихтэй. Уургийн эх үүсвэр болох бөгөөд гахайн мах, шувуу зэрэг холестерин ихтэй өөр төрлийн махыг бодвол биед хортой нөлөө үзүүлэхгүй. Эдгээр мах нь зүрхний цусан хангамжийг багасгаж зүрхний шигдээс үүсэхэд хүргэнэ. Загасны тос хэрэглэснээс илүүтэй загасны мах хэрэглэх нь илүү үр дүнтэй. Үнийн хувьд ч загасны мах загасны тосноос хямд тусна. 2. Цусан дахь сахарын хэмжээг хянана 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн өөхний хуримтлал их байдаг. Сайн тосоор баялаг загасны мах идсэнээр өөхний хуримтлалыг багасгана. Ингэснээр чихрийн шижин өвчний хүндрэх замыг хааж өгнө. 3. Тархины үйл ажиллагааг дэмжинэ Бидний тархи хэвийн ажиллахын тулд амин дэмээр тэжээгдэж байх ёстой. Загасанд агуулагдах омега 3 тосны хүчил нь цус харвалт зэрэг тархины өвчлөлтэй тэмцдэг. Тархи хөгшрөх явцад үйл ажиллагааг нь дэмжиж ой санамжаа алдахгүй байхад тусална. Өндөр насандаа загас иддэг хүний тархи загас иддэггүй хүнийхээс илүү эрүүл саруул байдаг ажээ. 4. Арьсыг хамгаална Загас нь бидний арьсанд нэн хэрэгтэй тосыг ялгаруулдаг. Арьсыг чийгшүүлэх, нарны хэт туяанаас хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Бидний арьс бол биеийг гадны нөлөөнөөс хамгаалах анхны давхарга. Арьсны энэхүү давхарга нь биднийг их зүйлээс хамгаалдаг ажээ. 5. Жирэмслэх магадлалыг өндөрсгөж, эрүүл хүүхэд төрүүлнэ Загасны тос нь сперматозоидын тоог нэмэгдүүлэх бөгөөд жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг. Омега 3 тос нь эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлнө. Уг тос нь ургийн тархи, нүдний хөгжилд сайнаар нөлөөлдөг буюу IQ өндөртэй, харааны гажиггүй хүүхэд төрөх ажээ. Хоолныхоо дэглэмийг өөрчлөөд удаагүй байхад л та өөрт гарах өөрчлөлтийг мэдрэх болно. Өдөр тутмынхаа хоолонд загасны махыг заавал оруулаарай

Leave a Reply

Your email address will not be published.