Categories
Чөлөөт

Энэхүү жимсний навч элэгний үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ

Энэ жимсэнд маш олон хүн дуртай, яагаад гэвэл амттай бөгөөд шим тэжээлээр баялаг. Ямар жимсний тухай яриад байгааг та гадарласан уу? Энэ бол интоорын тухай яриа. Интоор нь бета-каротинаар баялаг. Зүрхний хэмнэлийг хариуцах мелатонин антиоксидантын агууламжтай. Хүчиллэг интоор нь мэс заслын дараа сэргээх үйлчилгээтэйгээс гадна үрэвсэл дарах, нойргүйдэл зэрэгтэй тэмцэнэ. Мөн шулуун гэдэсний хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Шинэхэн интоор нь турахад нөлөөлнө, идэвхтэй дасгал хийсний дараа овоолон интоор идэхэд эрч хүч хурдан сэлбэгддэг ажээ. Интоорыг шинээр нь, хөлдөөсөн эсвэл хатааснаар ч идэж болно. Гепатит А-гийн эмчилгээний үед энэхүү жорыг ашиглаарай. Орц: Интоорын хатаасан 10 навч 300 мл ус Бэлдэх арга: Интоорын хатаасан 10 навчийг жижиглээд шавар аяганд 300 мл устай хийнэ. Шавар аягаа гал дээр тавьж буцлангуут нь галаа багасгаад 30 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрөхөөр нь шүүж аваад тагтай шилэн саванд хийгээрэй. Сэрүүн газар хадгална. Хэрэглээ: Бэлэн болсон хандыг өдөрт гурван удаа ¼ аягаар (60 мл) тус тус ууна. Эрүүл болтлоо таслахгүйгээр уувал сайн. Хэрвээ та уг аргыг туршиж үзэхээр шийдсэн бол юун түрүүнд мэргэжлийн эмчтэйгээ зөвлөөрэй. Дур мэдэн өөрийгөө хяналтгүй эмчлэх нь эрүүл мэндэд хортойг анхаарна уу

Leave a Reply

Your email address will not be published.