Categories
Чөлөөт

Таны бие эрхтэн тусламж хүсч байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг

Хүний бие махбодь – маш нарийн механизм гэж үздэг. Эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарсныг бие махбодь ямар нэгэн шинж тэмдгээр илэрхийлэхийг хүсдэг. Харамсалтай нь тэр болгон бид өөрсдөө тэр шинж тэмдгийг нь анзааралгүй үл тооно. Та бүхэнд заавал анхаарах зарим нэг шинж тэмдгийг танилцуулж байна. Нойргүйдэл, бие тавгүйрхэх, хөл чичрэх Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол танд магни болон кали дутагдаж байгааг илтгэж байна. Биед нэн хэрэгтэй эдгээр бодисыг авахын тулд улаан лооль, жүрж, гадил, бууцайг өдөр тутмынхаа хоолны цэсэнд оруулаарай.   Хуурай арьс Хуурайших шинж тэмдэг нь Е амин дэмийн дутагдлыг илэрхийлж болно. Иймээс ногоо, тос, самар болон загасны мах түлхүү хэрэглээрэй.   Амттанд дурлах Гэнэт амттанд дурлаад байдаг болсон бол мэдрэлийн ядаргаа, депресст орсныг илтгэнэ. Бие эрхтэн тань нэмэлт глюкоз шаардах ажээ. Илүүдэл жинтэй болохгүйн тулд зөгийн бал, хар шоколад идээрэй.   Мөс идэх хүсэл Заримдаа мөс идмээр болдог уу? Та цус багадалттай буюу төмрийн дутагдалд оржээ. Үхрийн мах, өндөг, далайн хавч нь төмрөөр баялаг. Гэхдээ юуны түрүүнд эмчид үзүүлэх нь зүйтэй. Биеийн ерөнхий эрч хүч, тамир багадахад мөн мөсөнд дурладаг байна.   Буйлнаас цус гарах Шүдээ угааж байхад хааяахан эсвэл байнга буйлнаас цус гараад байвал С амин дэмийн дутагдалтайг илтгэнэ. Уг амин дэмийн агууламж өндөртэй хүнс түлхүү хэрэглээрэй: цитрусын төрөл, бууцай, ногоон, улаан чинжүү, улаан лооль, цэцэгт, өнгийн байцаа, брокколи.   Үс, хумс хэврэгших В амин дэмийн дутагдалд орсныг илтгэж байна. Энэ тохиолдолд сүү, усны ургамал, мөөг түлхүү хэрэглэнэ.   Нүд орчим цагираг үүсэх 50-иас дээш насныханд илэрч байгаа бол хэвийн үзэгдэл гэж үзнэ. Харин залуу хүнд гарч ирсэн бол холестерины хэмжээ их байгааг илтгэх ажээ. Заавал эмчид үзүүлэх шалтгаан болохыг анхаарна у

Leave a Reply

Your email address will not be published.