Categories
Чөлөөт

Хүзүүний өвчин намдаах 6 энгийн дасгал

Хүзүүний өвчин биед ачаалал их өгдөг. Уг тааламжгүй мэдрэмжээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрт тохирсон зөв дэрэн дээр унтах, өдрийн хугацаанд тавхан минутын ч болтугай хүзүүний дасгал хийнэ. Гэхдээ аливаа хурц өвчин нь эмчид очих шалтгаан гэдгийг мартаж болохгүй. Дасгал 1 Толгойгоо зүүн тийш эргүүлнэ, эрүүг зүүн мөрөндөө хүртэл эргүүлнэ. 2 секунд барина. Одоо баруун тийш эргүүлнэ, мөн 2 секунд барина. Толгойгоо аль болох хойш гэдийлгээд баруун тийш толгойгоо эргүүлнэ. 2 секунд барина. Дасгалыг 10 удаа хийнэ.   Дасгал 2 Хоёр гараараа эрүүгээ сайтар тулаад толгойгоо доош нь чанга дарж эсэргүүцнэ. Толгойгоо арагш гэдийлгэж алганы тусламжтайгаар эсэргүүцэл үзүүлнэ. Дасгалыг 10-20 удаа хийнэ.   Дасгал 3 Алгаа ар дагзандаа нийлүүлж бариад толгойгоо арагш гэдийлгэн эсэргүүцэл үзүүлнэ. Толгойгоо урагш болгож араас нь дарж толгойгоороо эсэргүүцэл үзүүлнэ. Дасгалыг 10-20 удаа хийнэ.   Дасгал 4 Баруун гараа шанаандаа барина. Алганд эсэргүүцэл үзүүлж толгойгоо баруун тийш болгоно, дараа нь зүүн тийш хүчилнэ. Зүүн гараараа дасгалыг мөн адил гүйцэтгэнэ. Дасгалыг 10-20 удаа хийнэ.   Дасгал 5 Зүүн гараа толгой дээрээ тавина. Толгойгоо аль болох зүүн мөр рүүгээ хүрэхээр аажим нугална. Энэ байрлалд 20-30 секунд байна. Одоо баруун тийш дасгалыг гүйцэтгэнэ. Дасгалыг 3 удаа хийнэ.   Дасгал 6 Шилэн хүзүүндээ 3-5 минутын турш иллэг хийнэ. Хүзүү орчмын иллэг нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлн

Leave a Reply

Your email address will not be published.