Categories
Чөлөөт

Ямар хүнсний бүтээгдэхүүн таны шүдийг хамгаалж, ямар нь муутгадаг вэ?

Амны хөндийн ариун цэвэр сахих нь шүд эрүүл байх баталгаа болж чадахгүй. Шүдэнд муугаар нөлөөлөх хоол хүнс их байх бөгөөд эдгээрээс аль болох татгалзах хэрэгтэй: Санал болгох хүнс: бяслаг, мах, самар, бүйлсэн самар, сүү Шүднийхээ эрүүл байдлыг хадгалахын тулд та бяслаг, мах, самар, сүү түлхүү хэрэглээрэй. Эдгээр хүнсэнд таны шүдний эмалийг хамгаалах кальци, фосфор ихээр агуулагдаж байдаг. Эдгээр хүнсийг хэрэглэснээр шүдний минерал бодисын химийн урвал сэргэж, шүдний бүтэц сайжирдаг  байна.   Татгалзвал зохих: цагаан гурил болон крахмал Крахмалын орц ихтэй (цагаан талх, цагаан гурилаар хийсэн гоймон, гурвалжин будаа, эрдэнэ шишийн гурил, шош, төмсний чипс зэрэг) хүнс таны шүдэнд муугаар нөлөөлнө. Сахар ихтэй тул шүдний эмалийг эвдэж үрэвсэхэд хүргэнэ. Амны хөндийд байгаа бактери сахарыг шатааж хүчил болдог. Ингээд энэ хүчил шүдний эмалийг сүйтгэнэ.   Санал болгох хүнс: хатуу, шаржигнуур жимс, ногоо Юм идмээр санагдвал та хатуу, шаржигнуур жимс, ногоо идэхийг хичээгээрэй (алим, лууван, хүрэн манжин гэх мэт), ус ихтэй бөгөөд натурал сахарын агууламжтай. Эдгээр хүнс нь шүдийг цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Усны агууламж өндөртэй тул шүлс ялгаруулалтанд нөлөөлж амны хөндийг хортой хүчлээс цэвэрлэдэг байна.   Татгалзвал зохих: цитрусын төрлийн жимс, шүүс болон хүчиллэг ихтэй хүнс Цитрусын төрлийн жимсэнд хүний биед нэн хэрэгтэй С амин дэмийн агууламж их байдаг. Гэхдээ хүчил ихтэй гэдгийг нь бас мартаж болохгүй. Хүчил нь шүдний эмалийг цоороход нөлөөлдөг. Эдгээр жимсийг их хэмжээгээр хэрэглэснээр шүд үйрч унах хүртэл аюултай. Тийм учраас цитрусын төрлийн жимс (жүрж, нимбэг, лай, грейпфрут) болон хүчил ихтэй хүнсийг (давсалсан өргөст хэмх, улаан лооль, даршилсан байцаа) зохистой хэмжээнд хэрэглээрэй. Ийм төрлийн хүнс хэрэглэсний дараа цэвэр усаар амаа зайлж цэвэрлэнэ.   Санал болгох хүнс: ус Өдрийн турш ус уухыг санал болгож байна. Ус нь амны хөндийд нян хуримтлагдах байдлыг таслан зогсоосноор хүчиллэг орчин үүсэхээс хамгаална. Уух ус нь фторидтэй байвал илүү үр дүнтэй. Анагаах ухааны судалгаанаас харахад фторжуулсан ус нь амны хөндийг 25%-иар илүү сайн хамгаалдаг болохыг тогтоожээ. 2013 оны Journal of Dental Research сэтгүүлд Хойд Калолинийн Их сургуулийн эрдэмтдийн нэгэн судалгааг нийтэлсэн юм: жирийн ундны ус хэрэглэдэг насанд хүрсэн хүмүүсийг бодвол фторжуулсан ундны ус уудаг хүмүүсийн шүд хорхойтох нь 30%-иар бага байжээ. Хэдий нас өндөр гарсан хойноо ч гэсэн фторжуулсан ус уусан хүмүүсийн шүд бага өвдөж байв. Өнөөдөр фторжуулсан ундны усаар хангадаг улс орон цөөн бий, жишээ нь Украин.   Татгалзвал зохих: шүүс, хийжүүлсэн ундаа, согтууруулах төрлийн бус ундаа, кофе Хэрвээ та байнга шүүс уудаг бол таны шүд хүчилд идэгдэх аюулд орсныг баттай хэлж байна. Энэ тохиолдолд таны шүд амархан гэмтэж, амны хөндий үрэвсэхэд хүргэнэ. Энэ нь сахарын агууламж өндөртэй ундаанаас болж байгаа бөгөөд хүчиллэг орчин үүсэхэд нөлөөлж байгаа ажээ. Өнөөдөр хийжүүлсэн амтат ундааны хор уршийг их ярьж байгаагаар хүн болгон л хор уршгийг мэдэж баймаар. Үнэн хэрэгтээ үгүй болохыг судалгаагаар тогтоожээ. Жишээ нь, Их Британид залуу ээж нар хүүхэддээ витаминаар баяжуулсан Ribena ундааг их өгдөг ажээ. Уг ундаа нь хүүхдийг хурдан хөлд оруулахад нөлөөлдөг гэж үздэг. Харин сахарын агууламж өндөртэй ундаа нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон. Сүүлийн жилүүдэд сахарын хор уршгаар хорхойд идүүлсэн сүүн шүдийг механикаар авахуулах нь маш их ихэссэн. Зарим тохиолдолд бүтэн мэдээ алдуулалт дор хүүхдийн сүүн шүдийг авах бөгөөд энэ нь хүүхдийн хөгжилд сөрөг үр дагавар үлдээнэ. Кофе ч бас уг төрлийн ундаанд хамаарна: шүдэнд чулуу үүсэх, шүдний эмалийг эвдэх. Тиймээс аяга кофе уусны дараа шүдээ байнга цэвэрлэж байхыг зөвлөж байна.   Санал болгох хүнс: сахаргүй бохь Бохины тухай сайн, муу үзэл бодол их байдаг учраас бохь амны хөндийг цэвэрлэдэг гэдэгт эргэлзэж эхэлсэн. Үнэндээ бохь нь шүдийг сайн цэвэрлэж чаддаг, шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг авна, хүчиллэг орчинг багасгана. Бохь зажилснаар шүлс ихээр ялгарч амны хөндийг хүчиллэг орчноос цэвэрлэдэг. Мөн шүд цайруулах үйлчилгээ ч үзүүлдэг. Хамгийн гол нь бохь сахарын агууламжгүй байх ёстой. Сахартай бол бохь эсрэг үйлчилгээ үзүүлнэ.   Татгалзвал зохих: зажилдаг чихэр Чихэр шүдэнд муугаар нөлөөлдөг гэж боддог уу? Зарчмын хувьд бол тийм. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй, жишээ нь: шоколадан чихэр идээд амаа цэвэрлэхэд шоколадны үлдэгдэл амархан арилна. Харин хатуу чихрийн үлдэгдэл тэр болгон арилдаггүй. Сахар аманд удаан байх тусам нянтай урвалд орж шүдэнд муугаар нөлөөлөх хүчиллэг орчныг бий болгоно.   Сахар орлуулагч Сахар орлуулагч (жишээ нь, аспартам болон сукралоз) шүдэндээ анхаарал тавьдаг хүмүүсийн хувьд боломжтой хувилбар. Эдгээр амттанд сахарын орц байхгүй, өөрөөр хэлбэл амны хөндийн хүчиллэг орчныг үүсгэхгүй. Гэхдээ зарим нэг эрдэмтдийн үзэж байгаагаар сахар орлуулагч нь эрүүл мэндэд хортой гэж үздэгийг бодолцох хэрэгтэй болов уу.

Leave a Reply

Your email address will not be published.