Categories
Чөлөөт

Айл бүрийн хөргөгчинд “алуурчин” хүнс байдаг. Та өөрийнхөө хөргөгчийг шалгана уу!

Сүүлийн жилүүдэд олон хүн үхлийн өвчнөөр шаналж байна, ялангуяа хорт хавдраар өвдөх тохиолдол эрс нэмэгджээ. Буруу хоололт нь эрүүл мэндэд хортой гэдгийг бүгд мэднэ. Таны өдөр тутам иддэг хоол хүнс ч гэсэн таны эрүүл мэндээс бага багаар хумсалсаар байгааг үгүйсгэхгүй. Хоолныхоо цэснээс нэн даруй хасах шаардлагатай хортой хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Хавдар үүсгэгчид Аюултай хүнс 1. Даршилсан улаан лооль Даршилсан хүнсний хор хөнөөлийг хүн болгон мэднэ. Хортой гэдгийг батлах нотолгоо ч бий – даршлах савыг бэлдэхэд бисфенол А гэх бодисыг ашигладаг бөгөөд энэ нь ДНК-ийн бүтцийг өөрчилдөг ажээ. Өөрөөр хэлбэл хавдрын эсийг бий болгодог байна. Энэ төрлийн хүнснээс хамгийн аюултай нь даршилсан улаан лооль байна: улаан лооль нь хүчил ихтэй учраас төмөр лаазтай химийн урвалд орж хортой болдог ажээ.   2. Хийжүүлсэн ундаа Амттай ундаагаар амны цангаагаа тайлах дур хүслийг ингээд л боож байна гэх байх: хийжүүлсэн ундааны орцод орох 4–метилимидазол нь хорт хавдар үүсгэдэг.   3. Маргарин Юуны түрүүнд элгэнд муугаар нөлөөлдөг. Бидний бие эрхтэн шингээж чадахгүй транс тос ихээр агуулдаг.   4. Боловсруулсан мах Америкийн хавдар судлалын институтийн судалгаагаар боловсруулсан улаан мах нь хор хавдар үүсгэдэг болохыг тогтоожээ.   5. Пончик Хүний эрүүл мэндэд хортой гурван ч орцтой: сахар, цагаан гурил болон пончикийг чанах тос.   6. Хиам Утлагатай хиам бидний эрүүл мэндэд маш хортой. Энэ тухай эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ДЭМБ байнга анхааруулдаг. Аймшигтай статистик тооноос харахад: өдөрт 100-120 граммаас хэтрүүлэн хэрэглэдэггүй эсвэл утлагатай хиам огт хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол өдөрт 160 грамм утлагатай хиам иддэг хүмүүсийн 44% нь хорт хавдраар өвддөг.   7. “Диет” тодотголтой хоол хүнс Диет төрлийн хоол хүнс ашиг тус өгөхөөсөө илүүтэй хор хөнөөл учруулдаг. Хиймэл амт оруулагч аспартам нь хорт хавдар үүсгэх, зүрх судасны өвчлөлд хүргэдэг байна.   8. Сахар орлуулагч Аспартамаас гадна өөр бусад амт орлуулагчийн орцтой: ацесульфам кали, сукралоз. Эдгээр нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Сахар орлуулагчийг байнга хэрэглэснээр багц өвчнийг бэлгэнд авахаас өөр аргагүй, хамгийн аюултай өвчин нь тархины хорт хавдар. Иймээс та хоол хүнсэндээ анхаарал хандуулж байх ёстой юм. Аюултай хүнс айл болгоны хөргөгчинд байгаа учраас найз нөхөдтэйгөө энэ нийтлэлийг хуваалцаара

Leave a Reply

Your email address will not be published.