Categories
Чөлөөт

Шүд арчилгааны талаарх 8 худал цуу яриа

Сахар – шүдний дайсан Шүдний хорхойн гол буруутан нь хүчил ялгаруулдаг “муу нянгууд” юм. Шүдэн дээр үлдсэн нүүрс усны үлдэгдэл нь эдгээр нянгийн тэжээл болно. Сахар – нүүрс ус мөн, гэхдээ сахараас өөр бусад маш олон “эрүүл” хоол хүнс ч хамаарах ажээ: жимс, овьёос. ..   Жирэмсэн эмэгтэйчүүд шүдээ эмчлүүлж болохгүй Эсрэгээрээ, жирэмсэн бүсгүйн амны хөндий үрэвсэж өвчилсөн бол эмчлэх ёстой. Ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд байдаг нэгэн айдас бий: эмчилгээний явцад хэрэглэсэн эм тариа хүүхдэд муугаар нөлөөлөх вий. Шүдний эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан хэвтэх болно гэж айх хэрэггүй: орчин үед жирэмсэн эхчүүдэд аюулгүй хэсгийн мэдээ алдуулалт ашигладаг болжээ. Ямартай ч, шүдний эмчид үзүүлэхдээ өөрийгөө жирэмсэн, төрөх хугацаа зэргээ заавал хэлж анхааруулаарай.   Сүүн шүдийг эмчлэхгүй байж болно Сүүн шүд нь маш нимгэн эмальтай байдаг тул нянгаас хамгаалах чадвар нь сул байдаг. Сүүн шүдний хорхой нь идээт үрэвсэлд хүргэж үндсэн шүдний ургалтанд муугаар нөлөөлөх магадлал өндөр.   Шүдээ сайн цэвэрлэхийн тулд хатуу үстэй сойз ашиглана Зөөлөн үстэй сойзыг ч хэрэглэж болно. Шүдний эмаль болон буйлыг гэмтээхгүй гэдэг үүднээс зарим нэг эмч нар зөөлөн үстэй сойз хэрэглэхийг зөвлөдөг. Энгийн дүрмийг баримтлахад л болно: өдөрт 2 удаа шүдээ угаах бөгөөд 3-4 сар тутамд сойзоо сольж байх.   Шүд өвдөхгүй байхад эмчид үзүүлэх хэрэггүй Шүдний эмч дээр жилдээ 2 удаа очиж үзүүлж байх ёстой. Эмч үзлэг хийж шүдэнд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгана. Мөн мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэвэл шүдний эрүүл мэндэд сайн.   Шүдээ байнга цэвэрлэвэл сайн Шүдээ байнга угаагаад байвал шүдний эмаль элэгдэхээс гадна шүдний ооноос үүсэх аливаа харшлын өвчтэй болно. Өглөө, орой угаах нь зөв, хэрвээ өдрийн өөр цагуудад шүдээ цэвэрлэхийг хүсэж байвал тусгай бодисоор зайлаарай.   25-ны агт арааг авахуулна 25-ны агт араа эрүүл, бүрэн зөв гарсан бол заавал авахуулах ямар ч шаардлага байхгүй.   Өглөөний цайны дараа шүдээ угаана Ийм зөвлөгөөг шүдний эмч нар ч өгдөг. Гэхдээ ихэнх эмч нар хоол идэхээс өмнө шүдээ угаах саналтай байдаг ажээ. Нойрсох үед шүлсний урсгал удааширдаг тул аманд маш их хэмжээний нян бөөгнөрсөн байдаг ажээ. Өглөө босоод шөнийн турш хуримтлагдсан нянгаа угаахгүй хоолоо идвэл нянгууд бүгд ходоодонд орно гэж үздэгтэй холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published.