Categories
Чөлөөт

Оюун ухаан муудаж байгааг илтгэх 12 шинж. Үүнийг заавал мэдэх хэрэгтэй!

еменц” гэх нэр томьёо нь өөрөө аймшиг дагуулсан үг. Үүнд 100 гаруй сэтгэл мэдрэлийн өвчлөл багтана: Альцгеймер, Паркинсон, Хантингтон зэрэг өвчнүүд. Эдгээрийн дотроос Альцгеймер – илүү тархацтай хэлбэр бөгөөд деменцийн тохиолдлын 50-70%-ийг эзэлж байна. Танд эсвэл таны ойр дотны хүн деменцээр өвчилж байгааг хэрхэн олж мэдэх вэ? Эмч нар нийтлэг илрэх дараах 12 шинж тэмдгийг тодорхойлсон байна.   Шинж тэмдэг 1. Богино хугацааны ой санамж алдах Түлхүүрээ эсвэл шилээ хаана тавилаа гэж байнга л мартаж явдаг. Харин энэ нөхцөл байдал хүндрээд байвал деменцийн дохио байж болно. Богино хугацааны ой санамж алдаж байгаа хүний хувьд хэдэн арван жилийн тэртээх үйл явдлыг санаад байгаа хэрнээ хэдхэн хоногийн өмнөх зүйлийг санахгүй байх тохиолдол ажиглагдана.   Шинж тэмдэг 2. Харилцаа хүндрэх Хэн нэгэнтэй ярьж байхдаа тохирох үгийг олохгүй, санахгүй байвал деменцийн шинж тэмдэг. Аман дээр эргэлдээд байгаа хэрнээ л огт санаанд орж ирэхгүй байгааг та анзаарах болно. Энэ нь хэл яриа хариуцсан тархины хэсэгт асуудал үүсэж байгаа илтгэх ажээ.   Шинж тэмдэг 3. Сэтгэл санаагаар унах Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх – деменцийн анхан шатанд илрэх шинж тэмдэг. Деменцийн өвчтөнүүдэд депресс их хэмжээгээр илэрдэг. Ямар ч шалтгаангүйгээр сэтгэл санаа сайн, муугаар өөрчлөгдөнө. Шинж тэмдэг 4. Сулбайх Депресс нь нозоорох эсвэл бие сулбайх байдалтай хавсардаг. Хүн амьдралын сонирхлоо алдах, эсвэл хоббигоо орхих, ямар нэгэн зүйл хийх дур сонирхолгүй болох. Зарим тохиолдолд бие сулбайх нь депресстэй холбоотой тул шууд деменцийн шинж тэмдэг гэж авч үзэхгүй. Бие сулбайж аливаад сонирхолгүй болох явдал нь деменцийн бусад шинж тэмдэгтэй цуг илэрч байгаа бол анхаарна уу.   Шинж тэмдэг 5. Анхаарал төвлөрөл муудах Оюун ухаан муудахад анхаарал төвлөрөл суларч аливааг төлөвлөх, шийдвэр гаргах чадвар нь сулардаг. Мөн тоо тогтоох чадвараа гээх ажээ.   Шинж тэмдэг 6. Ажилдаа түүртэх Тархи гэмтэж эхэлсэн бол өдөр тутмын ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Үүнд гэрийн ажил байж болно (хоол хийх, гэрээ цэвэрлэх, ногоо тарих). Эсвэл аливаа ажил гүйцэтгэх дэс дарааллаа алдана. Шинж тэмдэг 7. Цаг нараа ялгахгүй болох Дэлхий ертөнц цаг нараа даган амьдарч байхад өвчтөн цагийн баримжаагаа алдсан байдаг. Энэ үед хэзээ юу болох нь хамаагүй – маргааш уу, жилийн дараа юу?   Шинж тэмдэг 8. Орон зай баримжаагаа алдах Цагийн баримжаагаа алдсан өвчтөн орон зай баримжаагаа алддаг. Нэг газар ирээд хаана ирсэнээ санахгүй, яаж ирсэнээ ч мэдэхгүй байх тохиолдол гарна. Хэрвээ таны ойр дотны хүнд энэхүү шинж тэмдэг илэрч байвал тархины үйл ажиллагаа муудаж байгаа гэж ойлгоорой.   Шинж тэмдэг 9. Бичих чадвараа алдах Оюун ухаан замбараагүй болоход бичгийн ажил ч мөн алдагдана. Деменцээр шаналж байгаа өвчтөн санаа бодлоо цаасан дээр буулгаж чадахаа больдог.   Шинж тэмдэг 10. Давтах Тавьсан асуултаа дахин дахин асуух эсвэл хийсэн зүйлээ дахин давтан хийнэ. Эдгээр шинж тэмдэгт яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй.   Шинж тэмдэг 11. Өөрчлөлтөөс огцом айх Деменцээр шаналж байгаа өвчтөн өөрчлөлтөөс айдаг. Учир нь тэд шинэ мэдээллийг тогтоож чадахгүй өөрсдийгөө төөрөгдөлд орно хэмээн айдаг байна. Шинж тэмдэг 12. Анхаарал төвлөрөл сулрах Оюун ухаан муудахад үйл явдлын учрыг олох чадвараа алддаг, жишээ нь кино, номын үйл явдлыг алдана. Өвчтөн хэдхэн минутын өмнө уншсан, харснаа санахгүй байх тохиолдол байдаг. Ингээд л уншсан хуудсаа дахин эргүүлэх хэрэгтэй болно. Деменц – аажим гэтэж ирэх аюултай өвчин. Энэхүү нийтлэлийг бусадтай хуваалцаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.