Categories
Чөлөөт

Элэг цэвэрлэх, жин хасах, биеийн эд эсийг сэргээхэд туслах хоёрхон орцтой жор

рүүл цус – эрүүл элэг! Хүний бие организмын гол чухал эрхтэн 600 жил ажиллах чадвартай байдаг ч хүн 60 жилийн дотор түүнийг алдаг нь харамсалтай. Буруу хооллолт болон архи нь элэгний эсийг устгадаг. Бид хэрхэн элгийг хурдан цэвэрлэж биеийг эрүүлжүүлдгийг мэднэ. Ердөө хоёр хоногийн дотор та өөрийгөө шинэхэн мэт болсныг мэдрэх болно. Энэ арга нь хоол боловсруулалттай холбоотой асуудлуудыг арилгаж зүрх судасны тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлэх болно! Хэрхэн гэрийн нөхцөлд элгээ цэвэрлэх вэ? Үзэмний шүүс бэлтгэж уухыг зөвлөж байна. Үзэмний шүүс нь бие махбодийн биохимийн үйл явцыг идэвхжүүлж, цус болон элгэн дэх хорыг зайлуулдаг. Энэхүү хатаасан жимс үнэхээр гайхалтай шүү… Үзэм худалдаж авахдаа үзэмний өнгөнд анхаарлаа хандуулаарай: аль болох хар бараан өнгийн үзэм сонгоорой. Цэвэрхэн, зөв хэлбэртэй, хэт хатуу биш, хэт зөөлөн биш – яг танд хэрэгтэй зүйл! Хэрэв үзэм гялалзаж байгаа бол тусгай уусмалаар гаргаж авсан гэсэн үг гэдгийг сана. Үзэмний шүүс Гайхалтай үр дүнтэй үзэмний шүүсийг оройноос бэлтгэж тавих хэрэгтэй! Орц: 2 аяга ус 150 гр үзэм Бэлтгэх арга: Үзмээ сайтар угаана. Усаа буцалгаад дээр нь угаасан үзмээ нэмээрэй. Үзмээ 2 минут буцалгана. Буцалгасан үзэмний шүүсээ хонуулаарай. Өглөө шүүсээ шүүж аваад бага зэрэг халаагаарай. Үзэмний шүүсийг уухад бэлэн боллоо! Үзэмний шүүсээ өглөө өлөн ходоодон дээрээ уугаарай. Ууснаас хагас цагийн дараа өглөөний цайгаа ууж болно! Шүүж авсан үзмүүдээ овъёостой идэхийг зөвлөж байна: биед тустай өглөөний унд болно. Элэг цэвэрлэх эмчилгээг илүү үр дүн сайтай байлгахын тулд хоолондоо элэг цэвэрлэх хүнс хэрэглээрэй: манжин, лууван, алим, байцаа, артишок, сүүн зараа өвс, бууцай, хар чавга. Мах болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Хэрэв үзэмний шүүсийг сард дор хаяж 4 өдөр уувал үр дүн нь гарах болно! Найз нөхөдтэйгөө энэ эрүүл мэндийн ундааны жорыг хуваалцаарай. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.