Categories
Чөлөөт

Бөөрөнд чулуу “үүсгэдэг” хоол хүнс. Эдгээр бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглээрэй!

“Бөөрний чулуу” гэхээр нэг л аймшигтай сонсогддог. Уг өвчин элбэг тохиолддог бөгөөд маш олон хүчин зүйлээс улбаатай. Бөөрний чулуу гэж хүний биеэс бие даан гадагшилж чадахгүй байгаа хатуу зүйлийг хэлнэ. Чулуу нь шээсний замд тээглэж хүчтэй өвчний мэдрэмжийг бий болгодог байна. Энэ удаад чухам ямар хүнсний бүтээгдэхүүн бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг танилцуулахаар шийдлээ. Зөв мэдээлэлтэй болсноор та зарим нэг хүнсийг багаар хэрэглэж бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлж болно. 1. Кофеин Кофе – бидний өглөөний цайны гол “баатар”. Энэ ундааг бид өдөр болгон нойрноосоо сэргэх гэж ууцгаадаг. Эсвэл өдрийн турш ажлын ачааллаа даах гэж сэргээш болгон хэрэглэх нь бий. Кофенд сөрөг нөлөө байх ажээ. Эдгээрээс дурдвал: бөөрний ачааллыг нэмэгдүүлж бөөрний чулуу бий болоход нөлөөлнө. Кофеин нь зөвхөн кофенд агуулагддаг гэж бодож болохгүй, зарим нэг төрлийн цай, хийжүүлсэн амтат ундаанд ч агуулагдах ажээ. Дээр дурдсан ундаа нь шээсэн дэх кальцийн хэмжээнд нөлөөлж  бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй.   2. Улаан мах Амьтны гаралтай өөх тос, уураг нь бөөрний чулуу үүсгэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ таны хоол хүнсэнд махан хоол ихээр байдаг бол таны бие эрхтэн маш их ачаалал авч байгааг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна, улаан мах нь пуринам болон шээсний хүчил ихтэй. Энэ нь зөвхөн бөөрний чулуу үүсэхэд нөлөөлөөд зогсохгүй бодисын солилцоонд муугаар нөлөөлж болно. Пурины бусад эх сурвалжаас дурдвал шош, байцаа зэрэг ногоонууд орох ажээ. Эдгээр хүнсний ногоог хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр та бөөрний чулуу үүсэх болон шээсний хүчил хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ажээ.   3. Хиймэл амт оруулагч Элдэв төрлийн десерт, ундаа хийхэд бид хиймэл амтлагч хэрэглэдэг. Жишээ нь “сахаргүй”, “бага калоритой” хүнсэнд их ашигладаг байна. Бодоход хортой зүйлгүй мэт боловч сахарыг бодвол илүү их хортой ажээ. Өөрөөр хэлбэл бөөрний чулуу үүсэхэд шууд нөлөөлөх хүчин зүйл болдог байна.   4. Давс Өнөө үед маш их элбэг тохиолдох асуудал бол давсны хэт их хэрэглээ. Хэдий та өөрийнхөө хийж байгаа хоолонд бага давс хийлээ ч гэсэн таны дэлгүүрээс худалдан авсан хагас бэлэн бүтээгдэхүүнд маш их давс агуулагдаж байгааг мартаж болохгүй. Давс хэтрүүлэн хэрэглэснээр биеэс шингэн гадагшлахгүй байх, ингэснээр бөөрөнд чулуу үүсэх нөхцөл болно. Бидний хэтрүүлэн хэрэглэсэн давсыг бие эрхтэн гадагшлуулах чадалгүй тул давс хүний биед хуримтлагдсаар байдаг. Ингээд л бөөрний чулуу үүсэх болон өөр бусад хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрдэг байна. Үүнээс гадна давс нь цусны даралт ихсэх, илүүдэл жинтэй болоход шууд нөлөөлдөг ажээ.   5. Далайн гаралтай хоол хүнс Бөөрний чулуу үүсэх магадлал өндөртэй хүмүүс далайн гаралтай хоол хүнснээс татгалзах нь зүйтэй. Учир юунд оршиж байна вэ гэвэл, бөөрөн дэх кальци болон натрийн нэгдэл чулуу үүсгэхэд хүргэдэг байна. Чухам, далайн гаралтай хоол хүнс үүнд хамаарна. Үүнээс гадна хар ногоон өнгөтэй навчит ногоо, шоколад болон самар хамаарна. Мөн арахис, буудай, хүрэн манжин идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямартай ч өдрийн хэмжээ 50 мг-аас хэтрэх ёсгүйг анхаарна уу. Хэрвээ дээрх хүнсийг хэрэглэж байгаа бол кальциар баялаг хоол хүнс хослуулан хэрэглээрэй. Учир нь кальци хүний биед хуримтлагдах хорт бодисыг хурдан гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг ажээ.   6. Сүүн бүтээгдэхүүн Сүүн бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх хоол хүнс мөнөөс мөн. Биднийг кальцийн эх үүсвэрээр хангаж ясны эрүүл байдлыг дэмждэг. Гэсэн хэдий ч бөөрний чулуу үүсэх магадлал өндөртэй хүмүүс болгоомжтой хандах ёстой. Сүү, йогурт, бяслаг их хэмжээгээр хэрэглэснээр шээстэй цуг кальцийг их хэмжээгээр гадагшлуулахад хүргэнэ. Ингэснээр хүний биеэс хорт бодис удаан гадагшлахад нөлөөлөх ажээ. Мөн кальцийн дутагдал нь бөөрний чулуу үүсэхэд хүргэх тул сүүн бүтээгдэхүүний хэмжээг тохируулахыг зөвлөж байна. Бөөрний чулуу үүснэ гээд сүүн бүтээгдэхүүнийг хоолны цэснээсээ ор тас хасаж болохгүй, жишээ нь та кальцийг бүйлсэн самраас авч болно.   Бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд чухам юу идэх хэрэгтэй вэ? Ус ба бөөрний чулуу Дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүн нь татгалзахад илүүдэхгүй хэмээн та бүхэнд санал болгож байгааг анхаарна уу. Эрүүл байхыг хүсвэл амьдралын эрүүл хэв маягийг баримтална (биеийн хүчний дасгал хийх, тамхинаас татгалзах …), мөн өдөрт 3 литрээс багагүй ус ууна. Эрүүл хүн өдөрт 2 литр ус уух заалттай ч гэлээ бөөрний чулуу үүсэх магадлал өндөртэй хүмүүс илүү их шингэн уувал зохилтой. Өдөрт 3 литр ус уулаа гэхэд 2 литр шээс гадагшлуулна. Хүнээс гадагшилж байгаа энэ хэмжээний шээсээр хорт бодис цуг гадагшилна. Хэрвээ энэ хэмжээний ус уухад хүндрэлтэй байгаа бол коктейл, ханд, шүүсээр орлуулж болно. Шингэнээр хор гадагшлуулаад зогсохгүй амин дэмээр дэмжих болохыг бодолцоорой. Хамгийн гол анхаарах зүйл: кофе, согтууруулах төрлийн ундаа болон хийжүүлсэн ундаанаас эрс татгалзах хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published.