Categories
Чөлөөт

Зүрх савлахыг 1 минутын дотор хэрхэн зогсоох вэ?

Бидний ихэнхид нь зүрх цээжин дотроо жирийн үеийнхээс илүү хүчтэй цохилох тэрхүү мэдрэмж нилээд танил байх. Бид та бүхэнд зүрхний цохилт хурдсах үед хэрэг болох 2 энгийн аргыг танилцуулж байна. Уншаад, хэрэгжүүлээрэй! [sociallocker id=148720] Биеийн хэм огцом буурах үед хүний зүрхний цохилт удааширдаг. Ийм байдлаар мэдрэлийн систем бие организмыг шинэ нөхцөлд дасан зохицоход бэлтгэдэг. Нүүр бусад биеийн эрхтнүүдийг бодвол зүрхтэй хамгийн ойр байрладаг болохоор зүрх нүүрний хөрөлтөнд хамгийн хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс зүрх савлах үед дараах үйлдлүүдийг хийгээрэй: Гүн, томхон шиг саванд хүйтэн ус хийнэ. Хүйтэн байх тусмаа сайн болохоор мөс байвал мөс нэмж болно. Амьсгалаа түгжээд, хэрвээ шаардлагатай бол хамраа чимхээд, нүүрээ хүйтэн усанд хэдэн секунд дүрнэ. Хэрвээ тохиромжтой сав байхгүй бол алган дээрээ хүйтэн ус хийгээд нүүрээ дүрнэ. Түүнчлэн нүүрний арьсыг мөсөөр иллэг (массаж) хийж болно. Ингэхдээ чамархайны хэсэгт аль болох их анхаарал хандуулаарай!   Энэ арга заслын тусламжтайгаар зүрхний агшилтын давтамжийг хянадаг мэдрэлд нөлөөлж болно. Дараах байдлаар гүйцэтгэнэ: Гүн амьсгаа авна, гэдэсний булчингууддаа ачаалал өгнө. Долоовор болон эрхий хуруугаараа хамраа чимхээд, амаа жимийж, нүдээ анина. Ам, хамраа тагласан чигтээ амьсгаагаа гаргахыг хичээнэ. Ингэхдээ гэдэсний булчингууддаа ачаалал өгсөн хэвээр байна. Зүрх тань савлахын хажуугаар цээжинд тань хүчтэй өвдөлт өгч байгаа үед, агаар дутагдаж байгаа мэдрэмж төрж байвал дээрх аргуудаас алийг нь ч ашиглаж болохгүй. Иймэрхүү байдлаар хүндэрсэн тохиолдолд цорын ганц зөв арга зам бол түргэн тусламж дуудах явдал юм. Мөн биеийн ачаалал авсан үед, жишээ нь гэдэсний таталт хийх, санаа зовних, сэтгэл түгших, догдлох зэрэг тохиолдолд зүрхний цохилт хурдсах нь хэвийн үзэгдэл юм. Хэрвээ гадны ямар нэгэн шалтгаангүйгээр зүрх савалдаг бол өвчний шинж тэмдэг байж болох талтай тул эмчид хандах хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published.