Categories
Чөлөөт

Өдөр бүр 2 гадил идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Эрүүл хүнс ихэвчлэн амтгүй байдаг. Гэвч энэ нь гадилд хамааралгүй. Тиймээс гадил жимс амттай дээрээс нь бие организмд тустай гэж бодохоор илүү сайхан санагдах байх. Бид та бүхэндээ өдөрт 2 гадил идэх нь таны эрүүл мэндийн байдлыг илт сайжруулдаг гэдгийг нотлох дараах хэд хэдэн баримтыг хүргэж байна. 1. Артерийн даралтын түвшин хэвийн болдог Гадил жимсний найрлаганд нь агуулагдах 420 мг калийн ачаар цусны өндөр даралтыг бууруулдаг. 2. Илүүдэл жин үгүй болдог Гадил эслэг эдээр баялаг болохоор гадил идсэний дараа хэсэг хугацаанд юм идмээр санагддаггүй. Гадиланд хоол идэх хүслийг багасгадаг, жин нэмэхэд саад болдог тогтвортой цардуул агуулагддаг. Ийм ашигтай цардуул цусан дахь сахарын түвшиг бууруулж, бие организмын инсулинд мэдрэг байдлыг ихэсгэдэг. Хэрвээ эд эсүүд инсулинд мэдрэг биш юм байх юм бол тэд глюкозыг шингээж чадахгүй болж, өлсгөлөнд нэрвэгдэнэ, харин нойр булчирхай инсулиныг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлнэ. Нэн ялангуяа инсулинаас өөх тос хуримтлагдах байдал хамаардаг. 3. Цус багадалт үүсэх эрсдэлийг багасдаг Цус багадалт нь царай цонхийх, ядрах, амьсгаадах зэрэг таагүй байдлыг авчирдаг. Цус багадалт гэдэг нь улаан бөөм (эритроцит)-ийн хэмжээ багасч, цусан дахь гемоглобиний түвшин буурсныг хэлж байгаа юм. Гадиланд маш их төмөр агуулагддаг ба энэ нь эритроцит үйлдвэрлэлийг дэмждэг. Түүнчлэн гадиланд цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг В6 амин дэм агуулагддаг учраас цус багадалттай хүмүүст тустай. 4. Хоол боловсруулалт сайжирдаг Гадил хялбар шингэж, хоол боловсруулах замыг цочроодоггүй. Гадиланд агуулагдах тэсвэртэй цардуул боловсордоггүй ба бүдүүн гэдсэнд орсноор ашигтай нянгийн таатай орчин нь болж өгдөг. Гадилыг ходоодны үрэвсэл (гастрит), цээж хорсох үед хэрэглэж болно. Түүнчлэн гадилыг гэдэс гүйлгэсний дараах эхний хүнс маягаар хэрэглэдэг. Учир нь гадил жимс нь алдсан эрдэс бодисыг нөхөн сэргээдэг. 5. Стрессийн түвшинг бууруулдаг Гадил идэх нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлж өгдөг. Гадиланд “аз жаргалын даавар” болох серотониныг авахад шаардлагатай нэгдэл болох триптофан агуулагддаг. Дунджаар гадиланд 27 мг магни агуулагддаг. Энэ эрдэс бодис сэтгэл санааг сайхан байлгах болон бөх нойрсолтыг хариуцдаг. 6. Амин дэмийн дутагдлыг нөхдөг Гадил нь В6 амин дэмээр баялаг. 1 дундаж хэмжээтэй гадиланд В6 амин дэмийн өдрийн нормны 20% нь агуулагддаг. Уг амин дэм нь эрүүл эсүүд бий болгоход шаардлагатай инсулин, гемоглобин, амино хүчлүүд зэргийг боловсруулахад бие организмд тусалдаг. “С амин дэм” гэсэн холбоо үгийг хараад бидний толгойд юун түрүүнд жүрж, гүзээлзгэнэ гэсэн жимснүүд буудаг. Гэвч 1 порц гадил жимс бидний С амин дэмийн өдрийн нормын 15%-ийг агуулдаг. С амин дэм бол хорт чөлөөт радикалуудыг саармагжуулдаг, цусны судсуудыг эрүүл чигээр нь хадгалахад тусалдаг, коллеганы үйлдвэрлэлд оролцдог чухал үл исэлдүүлэгч бодис юм. Хорт чөлөөт радикалууд гэдэг нь бие организмын эсүүдийг гэмтээдэг дутуу электрон бүхий идэвхитэй молекулууд юм. 7. Энергийн хэмжээ ихэсдэг Гадиланд агуулагдах кали нь шөрмөс татахаас сэргийлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн нэгэн адил ачаалалтай дасгал сургуулилтыг тэсч гарахад хангалттай энерги өгдөг. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.