ЧОГЖҮ МҮНСЭЛ буюу аян замын ерөөлөөс (Арван зүгийн аюулаас сахигч). Бие, хэл, сэтгэлээр арван зүгийн бурхан бүхэнд мөргөмүй. Зүг бүрийн аян зам маань өлзийтэй сайн байж санасан сэдсэн үйл хэрэг маань бүтэмжтэй байх болтугай, хамаг амьтан бодгалсын үйлс хэрэг цаг үргэлж бүтэмжтэй болтугай. Авралт арван зүгийн бурхадын адистидээр зүг бүхэнд зорчих аян зам өлзийтэй байж санасан сэдсэн үйлс хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай. Авралт бурхан, ном, хуврагийн чуулган болоод Ачит лам, ядам, баатар, дагинас бүхнээ Ариун сүжгээр мөргөж магтаал тахилыг өргөюү
Ашид бид бүгдийн хотол бүлийг өршөө. Дөрвөн зүгт явж найман зовхист одлоо ч, Гурван эрдэнэ дээдэс аян замыг минь ивээ, Ядам бурхадын чуулган, Явдал мөрийг минь ивээ. Эрхт номын сахиуснууд, Эргэлтгүй мөрийг минь ивээ, Ягчис сангийн эзэд, Ямагт мөрийг минь ивээ. Эсрүн хурмаст тэнгэр, Эгнэгт мөрийг минь ивээ, Гадна арвисын сахиуснууд, Гай гамшгаас ивээ. Ловон үндэсний сахиуснууд Лай ланчгаас ивээ Эцгийн үндэст сахиуснууд Энх тунх явуул. Буяны садан тангарагтнууд Буруу зөрүүг хариул Ээл язгуурын сахиуснууд Эндэл ослоос сэргийл. Уул усны эздүүд Учрал мөрийг хамгаал Аяны бид бүгдийг Аль зүг рүү одлоо ч Урдаас минь аварч хайрла. Суухад суурь бат Нүүхэд мөр эгц Одоход үдэж өршөө Ирвэл угтаж өршөө. Эрхэлсэн худалдаа дэлгэрч Эгээрсэн хэрэг бүтэж Залбирсан нөхдийн заяасан хүчин болж Дайсан тотгор бүгдийг товрог болгон хийсгэ. Сүслэгч хүмүүнд энэлгээгүй Сүрэг малд гарзгүй Ургац тариаланд мөндөргүй Улс гүрэнд гамшиггүй Зохис бусыг амирлуулж Захисан үйлсийг гүйцээ. Ахуй үест тохиох Алдас доройтол арилаад Сайн буян, заяа хишиг, нас буян арвижаад Санасан хэрэг бүгд Шамдалтгүй аяндаа бүтэг
Богд ламын шажин Бадарч дээш дэлгэрэг. Дэлхийн эздийн сэтгэлд Дээд бодийн таалал Төрөөгүй нь түргэнээ төрж Төрсөн нь сацран дэлгэрч Өнөд үл доройтохын Өлзий хутаг орштугай. 30 жилийн турш ө
Хятадын Цянсу мужийн мэс засалчид олон жилийн турш уушгины өвчнөөр шаналж яваад 52 насандаа өөд болсон нэгэн эрийн дотор эрхтнийг гаргаж буй зураг, видео бичлэгийг цацжээ. Эмч нар энэ баримтаа олон нийтийн сүлжээгээр “Та ингэсэн ч гэсэн татмаар л байна уу” гэсэн гарчигтайгаар гаргаж ирсэн байна. 30 жил тамхи татсан тамхичин нас барсныхаа дараа эрхтнээ бусдад хандивлахыг зөвшөөрсөн гэнэ. Гэвч эмч нар түүний цогцсыг нээгээд л нэг ч эрхтнийг нь шилжүүлэн суулгахын аргагүй болохыг мэджээ. Ажиллагаа явуулсан доктор Чэний хэлснээр өвчтөн нас барахаасаа өмнө компьютер томографын зурагт ороогүй байна. Мэргэжилтнүүд эхлээд оксигенацийн индексийг нь хэмжихэд бүх зүйл хэвийн байсан боловч уушгийг нь гаргаж ирээд л шилжүүлэн суулгахын аргагүй гэдгийг нь ойлгожээ. Тэрээр бичлэг хүртэл байдаг ба бичлэгийг 25 сая гаруй хүн үзсэн аж. Зарим хэрэглэгч тэрхүү бичлэгийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг тамхины эсрэг сурталчилгаа” гэжээ. Тамхидалт нь хорт хавдар үүсгэдэг, дор хаяж 15 төрлийн өвчин үүсгэгч химийн бодис агуулдаг. Түүнчлэн уушгины нийт хорт хавдрын 70 орчим хувь нь тамхинаас үүсдэг байна.
Тамхинаас болж жилд 1,2 сая хүн амиа алддаг. Тамхичид зүрхний шигдээст өртөх эрсдэл хоёр дахин өндөр, уушгины хорт хавдрын магадлал 30 дахин их байдаг.
Categories
ЧОГЖҮ МҮНСЭЛ буюу аян замын ерөөлийг уншихаар орууллаа. Зам мөрөө даатгаарай
