Categories
Чөлөөт

ХСҮТ-ийн ангиографийн эмч Н.Юмчинсэрчин: Эмч нар маань бор зүрхээрээ, эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнээр л ажиллаж байгаа болохоос үнэхээр туйлдаж байна.

ХСҮТ-ийн ангиографийн эмч Н.Юмчинсэрчин өдөрт дунджаар хорт хавдрыг таслан зогсоох 12 мэс ажилбарт ордог👏👏👏 Ингэхдээ хэт ягаан туяан доор, 8кг-ийн тугалган хувцастайгаар хагалгаа хийдэг.
ОУ-ын дунджаар тэд уул нь өдөрт 2 л хагалгаанд орох ёстой. 2008 оноос энэ хүнд хувцсыг өмссөнөөр мэдрэлийн судас нь дарагдаж, нурууны суулттай болсон. Тэрээр аюултай гэсэн нөхцөлд 18 дахь жилдээ ажиллаж байгаа ч ердөө ₮930,000 цалинтай. Энэ нь ЭМ салбарт өндөр цалиндаа орно 🥲 Түүний мэргэшсэн төрөл бол маш ховор. Манай улсад ердөө 10 хүн ийм чиглэлээр мэс ажилбар хийдэг. ОУ-д түүний энэ эзэмшсэн мэргэжлээр дагалдан эмч хийж эхлэхэд л цалин нь $3000-оос эхэлдэг бол түүний цалин ердөө $330-той тэнцэж байна. Ангиографийн тасаг 5 сувилагчтайгаас цалин бага, ачаалал их учир 2 сувилагч ажлаа орхижээ. Цалинг нь нэмж чадахгүйгээс тэд өөрсдийн чадах хөрөнгөөр сувилагчдынхаа өрөөг тохижуулж эхэлсэн. Эмч нар маань бор зүрхээрээ, эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнээр л ажиллаж байгаа болохоос үнэхээр туйлдаж байна. Манай улсын эмч нарын цалин ОУ-ын дунджаас 40 дахин бага байна. Монгол Улсад Эмч нарын дундаж цалин ₮843,000, сувилагчдынх ₮712,000
бусад ажилтных ₮560,000 ЭМЯ, ЗГ анхааралдаа авна уу. Тэд өнгөрсөн зун 10 гаруй хоног суулт хийж, үзэл бодлоо илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй байдаг! #copy

Leave a Reply

Your email address will not be published.