Categories
Чөлөөт

ЭМЧ ОЧГЭРЭЛ: БИД ИХ УС УУСНААРАА ТАРГАЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

БИД ИХ УС УУСНААРАА ТАРГАЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ? ЦУВРАЛ 3 Цуврал 1 дээр турна гэж их хэмжээний ус уух нь эсрэгээрээ таргалуулдаг талаар дурьдаж өнгөрсөн. Сүүлийн үед хүмүүс: 1. “Биеэ цэвэршүүлж байна” гэж – /Ихэвчлэн сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүст/ ажиглагддаг.2. “Турж байна” гэж – /Тураах цай, бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, төрсөн эмэгтэйчүүд/ 3. “Ус их уувал сайн”- гэсэн ойлголттой Энэ 3 ойлголтоор хүмүүс их хэмжээгээр ус уудаг. Тэгээд ууж байгаа ус нь ихэвчлэн худалдааны цэвэршүүлсэн ус, ус шүүгчний ус уудаг. ЭНЭ ХАМГИЙН ТОМ АЛДАА. УАУ-д ус нь хүнд, хүйтэн билэг чанартай буюу халууныг арилгаж шарыг дарна, хийг үүсгэнэ гэсэн гэж өгүүлдэг. Иймээс турна жингээ бууруулна гэж их хэмжээгээр ус уух нь х доод биеийн галын илчийг багасгаж, усан махбодтой бөөрөнд ачаалал өгч хаванг үүсгэдэг. Төрөлхийн бадган, хийн мөн чанартай хүн ус их хэмжээгээр уух нь галын илчээ барж олон өвчтэй болох суурь тавигддаг. – Хоол шингэхгүй гэдэс цанхайх – Амьсгаадах – Хэхрүүлэх – Нойргүйдэх – Сэтгэл санаа тогтворгүйтэх – Бөөр орчимоор чилэх – Шээс задгайрах, ойр ойрхон шээс хүрэх – Бие байнга хүйт оргих – Хавагнах /Үүнийгээ таргалсан гэж эндүүрдэг/ зэрэг шинжүүд илэрч эхэлдэг. Төрөлхийн шарын мөн чанартай хүнд бага зэрэг тохиромжтой, эмчилгээний үр дүн үзүүлж болно. Хэмжээнээсээ хэтэрвэл мөн адил галгүй болно. 💌ЗӨВӨЛГӨӨ: Галын илчээ дарангуйлахгүйн тулд 1. Цэвэршүүлэгчний халуун усыг буцалсан ус гэж битгий эндүүрч уу! Шүүсэн усыг халаагаад танд гаргаж өгдөгөөс буцалгадаггүй!!! 2. Худалдааны ус аль болох ихээр хэрэглэхгүй байхыг хичээх. 3. Усыг буцалгаж ширгээн халуун бүлээнээр ууж эмийн ус болгож хүртэх хэрэгтэй. 4.Жингээ барьж, хасахыг хүсвэл та ширгээсэн усандаа цэвэр зөгийн бал хутгаж бадганы цагаар уугаарай. Тэгвэл та жингээ барьж, бууруулж чадна. Амжилт😉 АНХААРУУЛГА: Зөвхөн хэтийдсэн, хэтэрсэн хэрэглээний сөрөг үр дагаварын талаар дурьдсан болно. Хүндэтгэсэн УАУ-ны их эмч: О.Очгэрэл Үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published.