Categories
Чөлөөт

НҮҮРЭНДЭЭ ХЭРХЭН ГЭРЭЛ СҮҮДЭР ТАВИХ ВЭ?

Гэрэл сүүдэр буюу тод ба бараан өнгийн тень оролцуулан өөрийн нүүрний тодорхой хэсгүүдийг далдлан, зарим хэсгүүдийг тодотгон харуулж болно. Мэдээж энийг мэргэжлийн Мэйк ап артистууд өндөр түвшинд хийдэг хэдий ч тэр болгон бид очоод байх цаг зав хийгээд боломж бололцоо хэр билээ. Гэхдээ энэ бүхнийг та өөрөө хийх боломжтой. Хамгийн гол нь бага будаж, их уусгах нь төгс болох юм. Нүүрээ хэлбэр гаргаж будах даа эхлээд нүүрэндээ жигд суурь тавьж өгөх хэрэгтэй. Суурь крем нь таны арьсны өнгөтэй таарч байх ёстой. Багасгаж харагдуулах хэсэгээ бараан, тодотгож харуулах хэсэгтээ цайвар өнгийг сонгох нь зүйтэй. Талст нүүрний хэлбэр Нүүрийг илүү гонзгой харагдуулахын тулд хацрын хоёр талаар сүүдэр тавина. Дух, нүдний доод хэсэг болон эрүүн дээр гэрэл тавина. Зууван нүүрний хэлбэр Нүүрнийхээ уртыг богино харагдуулахын тулд Эрүүний доод хэсэгт сүүдэр тавиж, нүүрний гол хэсгийг өргөн харагдуулахын тулд хацрынхаа урд хэсгийг ягааруулна. Гонзгой нүүний хэлбэр Таны нүүрний хэлбэр бол өөлөх юмгүй төгс гэж хэлж болно.Тиймээс нүүрэндээ сүүдэр тавих хэрэггүй таньд бүх төрлийн будалт тохирно. Дугуй нүүрний хэлбэр Нүүрийг илүү гонзгой харагдуулахын тулд дух, шанаа, хацар, эрүүний хоёр талаар үсний угаар сүүдэр тавина. Духны дунд хэсэг нүдний доод хэсэг, эрүүний шонтгор хэсэгт гэрэл тавина. Гурвалжин нүүрний хэлбэр Нүүрнийхээ доод хэсгийг илүү нарийхан харагдуулахын тулд Хацар болоод эрүүний хоёр талаас хасч сүүдэрлэнэ. Дух болон эрүүний дунд хэсэгт гэрэл тавина. Зүрхэн нүүрний хэлбэр Нүүрнийхээ дээд хэсгийг нарийхан харагдуулахын тулд духны хоёр зах болон, шанааны хоёр талаас хасаж сүүдэрлэнэ. Дух болон эрүүний дунд гэрэл тавина. Дөрвөлжин нүүрний хэлбэр Нүүрийг илүү дугуй харагдуулахын тулд чихнээс дээш духны хоёр талаар үсний угаар болон доош эрүүний ясны хоёр талаар өнцөгүүдийг хасаж сүүдэрлэнэ. Харин нүүрнийхээ гол хэсэгт анхаарлыг татахыг тулд духны дунд хэсэгт болон эрүүг цайвар өнгөөр тодоруулна.

Leave a Reply

Your email address will not be published.