Categories
Нийгэм

Намсрай бурхан нь элбэг хангалуун амьдрал , барагдашгүй их эд баялгийг танд авчирна. АЗ АЗ АЗ

Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялгийн эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзэсгэлэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр оготно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзэсгэлэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ. Намсрай бурхан нь элбэг хангалуун амьдрал , барагдашгүй их эд баялгийг танд авчирна. Өлсөх ба цангах ,үгүйрэн хоосрон ядуурах , ажил үйлсийн доройтол ,зовлон бүгдээс хагацуулж хүсэл бүхэн г биелүүлхийн төлөө тахин шүтдэг. 🙏Намсрай нь ах дүү найман намсрай гэж байдаг бөгөөд бүгд ертөнцийн эд баялаг буян хишгийг сахин хамгаална . Намсрай бурханы 8шадар дагуул тус тусдаа өөрийн нэртэй ч тэргүүн бурхан Намсрайн нэрийг оруулан найман Намсрай гэсэн байна . 🙏Намсрай нь Очирваань бурхны сахигч дагагч сахиус тул хамтад нь бүтээхдээ Очирваань бурхныг орой дээр нь залан бүтээдэг . 🌷Намсрай бурханы лагшин дүр🌷 🙏Алтан шар төрхтэй 🙏Мэлмий нь том дүрлэгэр 🙏Намсрай бурхан хулганаруу , хулгана нь арсланруу , арслан нь Намсрай бурханруу харсан 🙏Амаа жимийн үл ялиг жумалзсан төрхтэй 🙏Лагшин нь баатрын хөө хуяг асааж сүр хүчийн бэлэгдэл хэвтэж буй цагаан арслан дээр хагас завилж суусан . 🙏Баруун мутартаа ядуу хоосонг арилгаж хишиг буянг дэлгэрүүлэгч туг жанцанг зүрхэн тушаа барьсан 🙏Зүүн мутарт хүслийг хангагч их эрдэнээр бөөлжиж буй Нэүли хэмээх хулгана барьсан байдаг байна. 🙏🙏🙏Шарын шашинд Баян Намсрай бурханг 1 . Очирваань бурхны зарилгыг биелүүлэгч арван хангалын нэг Чойжин сахиус юм . 2. Наймдахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээс амьтны тусыг бүтээгч 3. Шарын шашны 3н төрөлхтны нэгийг хамгаалагч 4. Бурхны шашныг дааж ертөнцийн 4н зүгийг хариуцсан их хаадын нэгэн гэж үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published.