Categories
Чөлөөт

Б.Солонгоо: Оюутолгойн яриа хэлэлцээ эцэслээгүй, дуусаагүй

Монгол Улс хөрөнгө оруулагчдаас уучлалт гуйж, өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг сэргээн шалгах зэрэг арга хэмжээ авч буй. Эдийн засгаа хөгжүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх ганц боломж нь хөрөнгө оруулалт татах гэдгийг бүх түвшиндээ хүлээн зөвшөөрөөд энэ үед Хөрөнгө оруулалт тухай хууль анхаарал татаж байгаа билээ. Тус хуулийн төслийн талаар болон хөрөнгө оруулалт, мөн Оюутолгойн хэлэлцээрийн явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа. Тэрбээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд ирэх сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. -Хөрөнгө оруулалтын тухай хууль сүүлийн үед анхаарал татаж байна. Энэ хуульд хөрөнгө оруулагчдад ээлтэй ямар шинэ зохицуулалтууд хийхээр төлөвлөж байна вэ?

-2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт хийх асуудлыг зохицуулдаг. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулснаас хойш олон судалгаа хийж, хэлэлцүүлэг үе шаттайгаар зохион байгуулсан. Хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлууд болон хөрөнгө оруулалтын орчныг бодитойгоор сайжруулж, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуулийн төсөл боловсруулж байна. Хуулийн төсөлд юуны өмнө хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, татах, сурталчлах чиглэлд төрийн байгууллагуудын гүйцэтгэх чиг үүргийг тодорхой тусгасан. Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэгт хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлого хамаардаг. Тус яамны харьяа Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг 2023 оноос байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, хөрөнгө оруулалтын дэмжлэг, баталгаа зэрэг асуудлыг илүү ойлгомжтой, тодорхой байдлаар зохицуулахаар оролцогч талуудтай санал солилцсон. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтоос эхлээд хуулийн этгээд үүсгэн байгуулах процессын асуудалд мөн тодорхой санал их ирсэн. Нөгөө талаас бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бодитоор үйл ажиллагаа эрхэлж, аж ахуйн үйл ажиллагаатай уялдсан баталгаа, дэмжлэгийг авдаг байхад анхаарлаа хандуулж байна. Төрийн байгууллагуудын уялдаа, хяналт чухал. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг мөн судалж төсөл боловсруулсан. Үргэлжлэлийг энд дар

Leave a Reply

Your email address will not be published.