Categories
Чөлөөт

Д.Очгэрэл: Шинэ жил гээд та нар минь шимээ алдаж турах гээд л байна уу, тэгж болохгүй шүү.

За шинэ жил гээд та нар минь шимээ алдаж турах гээд л байна уу, тэгж болохгүй шүү.
❗ Түгээмэл алдаа: 1. Тураах бүтээгдэхүүнүүд ихэнх нь өтгөнийг шингэлэж гүйлгэж гаргадаг энэ бол биеийн бодисын солилцоог алдагдуулдаг хамгийн том алдаа. Хоолны шим таны биед шингэж цөв нь 1 хоногт өтгөн боловсрох ёстой. Гэтэл хоолныхоо шимийг авахгүй шингэлээд өтгөнийг хүчээр хөөгөөд гаргачихвал эрүүл мэнд л хохирч та ядардаг болно. 2. Усан мацаг барих: Өвлийн улиралд дотоод гал өндөр байдаг. Та өмнө нь мацаг биедээ дадуулаагүй байж гэнэт өвөл олон хоногийн турш өлсгөх, их хэмжээгээр усыг уух нь 7 тамираа хорогдуулна мөн биеэ хямраачих гээд байдаг. Бие галбир нь төрөлхийн бадган өвөрмөц чанартай бол хэт турах нь гэм болдог гэдэг тул биеийн зөв галбиртай эрүүл байхад л болох нь ээ, галбирлаг бондгорууд минь 🥰 Шинэ жил 1 өдөр, эрүүл мэнд хэдэн мянган өдөр шүү. 🙏 Маргаашнаас эмч нь бас жингээ бууруулах арга хэмжээндээ орж эхлэхгүй бол шинэ жил боллоо доо
❗Үүн дээр нэмээд хоолны араас шингэн зүйл уухгүй гэдэн маш том зарчим бий шүү 🙂 Хамгийн сүүлийн зурагт өөрийнхөө нууцаа орууллаа шүү 😉
Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О. Очгэрэл


Leave a Reply

Your email address will not be published.