Categories
Чөлөөт

Монголын шигшээ баг Тайланд улсын багт 4хөн оноогоор хожигдлоо.

Монголын шигшээ баг тоглолтын эхний хагаст 10 онооны зөрүүгээр тэргүүлж байсан ч гуравдугаар үед Тайланд илүү тоглож оноо барьсан. Улмаар дөрөвдүгээр үед Тайланд тэргүүллээ баталгаажуулж багийн гол тоглогч Фредерих Лишийн дараалсан холын шидэлтүүд байгаа оносноор Монголчууд урьдчилсан шатанд анх удаа хожигдлоо. Энэ тоглолтын өмнө Вьетнам, Малайзын шигшээ багууд хэн нь хэсгийн гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарахаа шийдэж тоглоход Малайз 73-56 харьцаагаар хожлоо. Нийт тоглолтуудын үр дүн: Таити 41-84 Вьетнам Малайз 78-103 Тайланд Тайланд 114-46 Таити Монгол 94-92 Малайз Вьетнам 55-81 Тайланд Монгол 91-62 Таити Малайз 70-62 Таити Монгол 88-77 Вьетнам Малайз 73-56 Вьетнам Монгол 105-109 Тайланд Урьдчилсан нэгдүгээр шатны С хэсгээс Гуам 4, Хонконг 3, Сингапур 2 оноотой хоёрдугаар шатанд шалгарсан бол D хэсгээс ийнхүү Тайланд, Монгол, Малайз шалгарав. Энэ зургаан баг урьдчилсан хоёрдугаар шатанд 2023 оны хоёрдугаар сард тоглоно. Үүнээс хамгийн өндөр оноо авсан 4 баг нь Азийн аваргын урьдчилсан гуравдугаар шатанд шалгарч тоглох учиртай.

Leave a Reply

Your email address will not be published.