Categories
Чөлөөт

МОНГОЛЫН 18 НАСТАЙ 2 ОХИНТОЙ ГЭРЛЭСЭН #СОЛОНГОС ӨВГӨНИЙ ЭЭЛЖИТ ТЭНЭГЛЭЛ

Монголын охид эмэгтэйчүүдийн талаар Солонгосын ТВ шоунууд ийм л мэдээлэл тарааж байна! Ийм байхад жинхэнэ утгаараа доошоо орохгүй яахав дээ. Бидэнд бага ч гэсэн үнэ цэн, нэр хүнд байна уу? Залуу монгол эхнэртэй хөгшин Солонгос жүжигчин гэхээр ихэнхи хүмүүс таних байх. Тэрээр өөрөөсөө 30 гаруй насаар дүү монгол эхнэр, хүүхдийнхээ хамт суугаад зурагтаар гарч байсан билээ. Тэрээр өмнө нь долоон эхнэрээс салсан, 10 гаруй хүүхэдтэй өвгөн. Гэтэл Юу Тун гэх энэ жүжигчин өвгөнг кинонд урьж тоглуулах хүн олдохгүй болохоор нь хааяах нэг телевизийн нэвтрүүлэгт орж монгол орны талаар мэддэг юм шиг амныхаа зоргоор чалчиж суудаг болсон гэнэ.Тэрээр саяхан Солонгосын “Star Tv”-д өгсөн нэгэн ярилцлагтаа ” Монголын охид их эрт бэлгийн харицаанд ордог. Тэнд хэдэн ч хүнтэй сууж, салсан хамаагүй яг л европ шиг байдаг. Та монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно. Надад чадал байгаа болохоор удахгүй дахиад нэг 19 настай монгол охинг эхнэрээ болгон авахаар болсон” хэмээн ядруухан монгол гэрт авхуулсан нэгэн охины зураг үзүүлсэн байна. Ингэж хэнд ч тоогдохоо байсан хөгшин жүжигчингээс болж тэнд байдаг монгол эмэгтэйчүүд нүүрээ хийх газаргүй болоод байгаа гэнэ. Тэндхийн Солонгосчууд ” Тэгвэл монгол явж залуу эхнэр гурвыг авч болох юм байна” хэмээн хоорондоо ярьж байгаа гэнэ.
Эх сурвалж: http://factnews.mn/cwn

Leave a Reply

Your email address will not be published.