Categories
Чөлөөт

Б.Жавхлан: Ипотекийн зээлийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэвийн горимоор төлөөд явна

Ипотекийн зээлийн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах эсэх асуудлыг судалж байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдөр (2022.11.11)-ний хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ Д.Тогтохсүрэн гишүүний ярьсан зүйлийг үгүйсгэсэн юм. Тэрээр “Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Бидний нэрлэж заншсан ковидын хуулийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-нээр хугацаа нь дуусна. Энэ хугацаа дууссанаар олон хуулийн харилцаа хугацаа давхар дуусна гэсэн үг. Тэдгээрийн нэг болж ипотекийн зээлийг хойшлуулж байсан горим дуусна гэсэн үг. Иймээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс хэвийн горимоор зээлээ төлөөд явна. Монгол банк оператор хийгээд удирдаж байгаа нөхцөл өөрчлөгдөж Засгийн газар оператор хийгээд явна. Яваандаа үүнд Засгийн газар ч оролцоод байх шаардлагагүй. Зах зээлийн горимоороо өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болж ирсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байх шаардлагагүй. Өмнө нь хэвийн үед сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд дараагийн хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломж бүрддэг байсан бол зээл хойшлуулснаар энэ боломж 5-10 тэрбум төгрөг болтлоо буурсан. Энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нар зээлийн хомсдолд орсон. Нэгэнт авсан хүмүүст боломж олгох нь зээл хөөцөлдөж байгаа дараагийн хүмүүст хохиролтой байна” гэсэн юм. Ипотекийн зээлийн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах эсэх асуудлыг судалж байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдөр (2022.11.11)-ний хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ Д.Тогтохсүрэн гишүүний ярьсан зүйлийг үгүйсгэсэн юм. Тэрээр “Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Бидний нэрлэж заншсан ковидын хуулийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-нээр хугацаа нь дуусна. Энэ хугацаа дууссанаар олон хуулийн харилцаа хугацаа давхар дуусна гэсэн үг. Тэдгээрийн нэг болж ипотекийн зээлийг хойшлуулж байсан горим дуусна гэсэн үг. Иймээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс хэвийн горимоор зээлээ төлөөд явна. Монгол банк оператор хийгээд удирдаж байгаа нөхцөл өөрчлөгдөж Засгийн газар оператор хийгээд явна. Яваандаа үүнд Засгийн газар ч оролцоод байх шаардлагагүй. Зах зээлийн горимоороо өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болж ирсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байх шаардлагагүй. Өмнө нь хэвийн үед сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд дараагийн хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломж бүрддэг байсан бол зээл хойшлуулснаар энэ боломж 5-10 тэрбум төгрөг болтлоо буурсан. Энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нар зээлийн хомсдолд орсон. Нэгэнт авсан хүмүүст боломж олгох нь зээл хөөцөлдөж байгаа дараагийн хүмүүст хохиролтой байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.