Categories
Чөлөөт

Автобус, ачааны машин мөргөлдсөн ослын улмаас бэртсэн, хавчуулагдсан болон нас барсан нэг иргэнийг гаргажээ

Өчигдөр орой Нисэхээс Төв аймаг орох замд Өмнөговиос- Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна. Аврагчид хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэд болон нас барсан нэг иргэнийг гаргасныг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Зам халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.