Categories
Чөлөөт

“Тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар тогтоохыг шаардаж байна” дэмжиж байвал ШЭЙР хийж ТҮГЭЭ!!!

Монголдоо сайхан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө “Улсын төсөв 2023” нэртэй иргэд, хөдөлмөрчдийн цуглаан Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо. Тус жагсаалд Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон бусад төлөөлөл оролцсон юм. Тэд “Тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар тогтоохыг шаардаж байна”, “Үнийн хөөрөгдлийг хязгаарла”, “Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө”, “Цалинг 50 хувиар нэмэгдүүл”, “Хувь хүний албан татварыг хөнгөл”, “Амьдралын баталгаажих түвшинд хүртэл цалин хөлсийг нэмэгдүүл” хэмээн бичсэн уриа барьсан байв. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар “Нэг хэсэг нь хагартлаа баяжиж, дийлэнх нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна.

Байр авахаар 10 жил мөнгөө хуримтлуулсан залуу өнөөдөр аравхан сая төгрөг цуглуулж, энэ хугацаанд байрных нь үнэ хоёр дахин өссөн жишээ хүртэл бий. Иймээс залуус маань аргагүй эрхэнд эх орноо орхиж, харийн орныг зорьж байна. Тэгвэл энэ улсын эзэн хэн байх юм бэ?… Үүний гол гогцоо нь хөдөлмөрийн үнэлэмжтэй шууд холбоотой. Монголчуудын дундаж цалин, орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Цаашдаа 2023, 2024 онд бид ямар цалинтай байх вэ?, Үнийн өсөлт үргэлжлээд байх уу? гэх мэтчилэн олон асуулт байна. Тиймээс ч МҮЭХ-ноос өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд төр засагт саналаа хүргүүлсэн. Бид нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хүргэхийн төлөө нэгдэж байна” гэлээ. Мөн тэрбээр “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд монголчуудын дундаж цалин 400 долларт л эргэлдлээ. Цаашдаа монголчуудын цалинг 1,000 долларт хүргэхэд юуг анхаарах ёстойг эрх баригчид, УИХ-ын гишүүдээ Та бүхэн бодож үзээч ээ. Цалин орлого нь хүрэлцэхгүй байна гээд иргэд маань амьдрал хөөж битгий гадагш яваасай. Монголдоо баялаг бүтээгээсэй” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published.