Categories
Чөлөөт

Түүхийн сурвалж: 220 мянган хятадыг хөөж гаргасан Ю.ЦЭДЭНБАЛ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөөж гаргасан хятадууд бол саяхан таван зочид буудлаас хоёр сар гариуханы дараа л албадан гаргаж буй оюутан залуустай огт адилтгах зүйл биш байсан билээ. Тэд бол 1900 оноос хойш л Монгол улсад ажиллаж амьдарч, хэдэн үеээ бөхөлж үлдээсэн, эрлийз хурлийзийн сүлжээ бүхий үй түмэн цагаачид байсан билээ. 1949 оноос БНХАУ нь “Манжийн үед дарласан 200 жилийн өрөө та нарт төлнө“ гэх сайхан үгээр халхавчлан 200 мянга орчим хятад ажилчин, 300 мянган тариачидын Ар Монголын нутаг руу оруулах, Өмнөговь аймгийнханыг нүүлгэн оронд нь хятад иргэд суурьшуулах асуудлыг шахалт сүрдүүлэг үзүүлэх, хатган ятгах зэрэг түмэн арга ашиглан БНМАУ-ын удирдлагаар зөвшөөрүүлэхээр 1952,56-57 онуудад оролдож байсныг Нэрт түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор, Г. Сүхбаатар агсан 1990 оны эхэн үед “Монгол улсын түүхэн хөгжлийн вектор” өгүүлэлдээ дурдаж байсан ажээ. 1963 онд Сайд нарын зөвлөлийн хурал дээр Ю. Цэдэнбал дарга “Энэ Монголд чинь одоо Хятадын арми байна уу. Хятад ажилчид байна уу. Дахин арга хэмжээ авах болж “ хэмээн шүүмжилсэнээр СНЗ-ийн холбогдох шийдвэр гарч Хятад иргэдийг Монгол улсаас албадан гаргасан бөгөөд уг үйл явдал 1966 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд хамгийн сүүлд вокзал дээр галт тэргэнд суулгах үед 16 мянган хятад иргэд эсэргүүцэл үзүүлж НАХЯ-ны ажилчид болон монголчуудтай цуст зодоон өрнүүлж байсан аж. Энэ үеэр ЗХУ-ын удирдагч Н.С Хрушев тэр дор нь Ю.Цэдэнбал руу утас цохин “Арай ч ийм арга хэмжээ авч болохгүй байх. Олон улсын хэмжээнд танай ч манай ч улсын нэр хүнд унана“ гэхэд нь “Хүндэт Никита Сергеевич, Хятад, Монгол хоёрт эртнээс шийдээгүй нэг асуудал байдаг юм. Бүүр эртний хэрэг л дээ. Гэхдээ хуучраагүй. Түүнийг яг энэ цаг үед л шийдэх хэрэгтэй байна” хэмээн Ю.Цэдэнбал хариулсан ажээ. Ийм хариулт авсан Н.С.Хрушев “ Монголчуудын олон зуун жилийн асуудал юм байх. Үүнд бид оролцох шаардлагагүй. Ю.Цэдэнбал өөрөө мэдээд шийдэг” гэж хэлж байсныг дипломатч М.С Капица “Записи дипломат” номондоо дурдан бичиж байжээ. Эхний гаралтаар 140 мянга орчим хятад иргэнийг албадан гаргасан гэдэг тоо бий. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбалын өгсөн чиглэлийн дагуу Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1983 онд хятад иргэдийг Улаанбаатараас дахин албадан гаргахад 80 мянга орчим хүн хамрагдсан гэдэг. Энэ нь түүнийг БНМАУ-ын удирдагчийн өндөр албан тушаалаас яаралтай холдуулах шалтгаан болж өгсөн гэдэг. copy

Leave a Reply

Your email address will not be published.