Categories
Чөлөөт

Даралт ихсэлтээс сэргийлэхийн тулд дараах 6 зүйлийг амьдралын зарчмаа болго

1. Бүсэлхийн тойргийн хэмжээ 90см-с бага байлгах 2. Давсны хэрэглээ өдөрт 5гр-с бага байх 3. Өдөрт 2л ус уух 4. Өдөр бүр 30 мин дасгал 5. Өдөр бүр өтгөнөө гаргах 6. Стрессийг зөв удирдах… Харвалт хэзээ ч гэнэт явагддаггүй. Дор хаяж бүтэн жилийн өмнөөс хүний бие махбодь нь сэрэмжлүүлэг өгдөг. Ойрхон даралт ихсэх, толгой таллаж өвдөх байдал давтамж их байх, цус өтгөрөлтөөс үүдэлтэй хуян байнга хөөрөх, толгой байнга эргэх, нүд эрээлжилж юмс бүдгэрч харагдах асуудал хэдэнтээ тулгарах, тархины цусан хангамж муу байгаагаас ар дагз халж толгой дүүрч манарах зэрэг асуудалууд ойрхон давтамжууд ихэсдэг. Энэ бүхэнд тархи мэдрэлд эмчилгээ хийлгэхгүй орхигдуулж явсанаас цус харвалт явагддаг. Цус харвасан хүмүүс ихэнхдээ хааяа толгой л өвддөг байсан, даралт л ихсээд байдаг байсан, цус өтгөрөлтнөөс үүдэлтэй толгой дүүрдэг л зовиуртай байсан гэдэг. Угаасаа цус харвалтын өмнөх шинжүүд дээрх шалтгаан үндэс болдогоо. Тал цус харвахаас эхэлдэг. Цус харвацан гээд орхих биш, дахин нөгөө эсрэг тал руугаа цус харвах, бүтэн харвах эрсдэл байна гэж бодоод эмчилгээг сайн хийлгэх хэрэгтэй. Цус харвалтаас сэргийлэх нь тархи мэдрэлийн цусан хангамжийг сайжруулах, даралтыг тогтворжуулах, нойрны асуудалыг шийдэх байдаг. copy

САНАСНЫ ЗОРГООР ҮХЭХГҮЙ… “Зүрхээр, эсвэл харвачихвал харин ч дээр, зовохгүй нүд аних байх. Хавдраас л дээр” гэдэг хүмүүс бий. Миний хариулт: Санасны зоргоор хялбар үхэхгүй шүү цагаа болохоор. Хэдийгээр зүрхний шигдээс, харвалтаас болж гэнэтийн үхэл тохиолдож болох ч, анагаах ухаан хөгжсөн өнөө үед амьд үлдэх магадлал бас чамгүй бий. Тэгвэл дараа нь? Насан туршдаа хөлийн хавантай, ачаалал даахгүй амьсгааддаг, олон эм уудаг (эмийн гаж нөлөөг бас мартаж болохгүй), судсандаа хэд хэдэн стенттэй (тэлэгч), байнгын асаргаанд гээд олон өөрчлөлт гарна. Яг үнэндээ хавдартай амьдарч буй хүнээс их ялгаатай биш. Таны артерийн даралт ихэсдэг, цусан дахь холестрин өндөр, төвийн таргалалттай, чихрийн шижинтэй, стресс ихтэй бол зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл ойр байна гэсэн үг. Тархинд цус харвалтын тухайд ч ялгаагүй. Нас баралтад хүргэж болох ч, хөдөлмөрийн чадваргүй, бусдын асаргаанд орох том шалтгаан юм. Учир нь харвалтын улмаас тархины цусан хангамж эрс багасч, мэдрэлийн эсийг цөөн хэдэн минутанд үхэлд хүргэнэ. Иймд үлдэц их. Ам муруй бол юм ярих, юм уухад ч төвөгтэй, нэг тал сул саажилттай үлдвэл ажил хийх боломж хомс… Харвалт залуужиж байгаа нь залуу насандаа артерийн даралт ихсэлт, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнөөр оношлогдож байгаатай холбоотой билээ. Харвалтын тохиолдлын 80-аас дээш хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Тамхи татахгүй (дам тамхидалтад мөн өртөхгүй байх), дасгал хөдөлгөөнөөр жингээ барьдаг, стресс, нойр, артерийн даралт болон цусан дах өөх тосны хэмжээг хянадаг байхад гэнэтийн явдал болохоос сэргийлнэ. Үр хүүхэд, бусад хүмүүст төвөггүй амьдрахын тулд бид урьдчилан сэргийлэх ёстой. Энэ бол хариуцлага. За баахан бараан зүйл бичлээ. Ойрд байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр төрсөн бодол, ажиглалт, ярилцлагаас энэ пост гарсан. Эцэст нь: Харвалтын үед илрэх шинж тэмдгийн талаар ойлголттой байх хэрэгтэй. Хайртай нэгнээ эрт оношлох, хүндрэлээс сэргийлэх боломжтой юм. Гэнэт: 🔸Нүүр, гар, хөл зэрэг биеийн нэг тал сулрах, мэдээгүй болох 🔸Ярихад төвөгтэй болох, хүний ярьж буйг ойлгохгүй байх 🔸Нэг эсвэл хоёр нүд хараагүй болох 🔸Алхахад тэнцвэр алдах, гуйвах, толгой эргэх 🔸Шалтгаан тодорхойгүй толгой маш хүчтэй өвдөх шинж илэрвэл 3 цагийн дотор эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Алтан эмч пэйж

Leave a Reply

Your email address will not be published.