Categories
Чөлөөт

Д.Ухаанзаяа: Хийморийн сан уншуулаад байдаг мөртлөө ХИЙМОРЬ гэж яг юу вэ гэдгээ огт мэддэггүй хүмүүс олон байна

“Хүн нэрээ тогос өдөө” хэмээн эртнээс ам дамжсаар ирсэн сургааль бий. Үнэхээр ч тогос өдөө хайрладгийн адил хүн ч гэсэн эцэг эхээс хайрласан нэр төрөө хайрлаж, эрхэмлэдэг. Хүний нэрний утга учир, нэр залах ёс заншлын талаар бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцлаа. “Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төв”-ийг үүсгэн байгуулсан түүнтэй уулзахаар очиход хүүтэй болоод удаагүй байгаа залуухан аав нэр залж байхтай таарав. – Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө санал болгох нэрсээ будаан дотор хийн шигшиж байгаад сугалдаг болж. Харин зарим хүмүүс тусгайлан ламаас нэр залдаг. Ер нь нэрийг ламаас авахын ач тус нь юу вэ? – Монголчууд ёс, дэг журмыг нарийн баримталж ирсэн ард түмэн. Тэрхүү уламжлал өнөө үед алдагдснаас оюуны хоосролд орж буй нь илхэн байна. Хүмүүнд нэр хайрлах ёс нь уламжлалаа хадгалхын томоохон жишээ юм. Сүүлийн үед шинэ төрсөн хүнд нэр өгөхдөө хэтэрхий хэнэггүй ханддаг болчихож. Нар мандаж байхад төрсөн бол Нараа, даваа гаригт мэндэлсэн бол Даваа гэж нэрэлдэг болж. Ингэж сэтэглийн хөөрлөөр хандаж болохгүй. Эрт үеэс өвлөгдөн ирсэн нэр хайрлах судар гэж бий. Тэр сударт хамаагүй замбараагүй өгсөн өгсөн нэр эргээд шинэ хүндээ уршигтай байдаг тухай бичсэн байдаг. Хүүхэд хэр сайн заяатай энэ орчлонд ирээд, ямар их үйлийг бүтээхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс насан туршид дуудагдах нэрийг нь зөв өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ багад нь тэнэг мангараар нь дууддаг. Тэр туйлын буруу, Манай эцэг эхчүүд “Эцгийгээ дуурайсан тэнэг, онц сурдаггүй” гэдэг. Гэтэл ингэж яриад байвал энэ эргээд муу зүйлийг дагуулж улмаар буян заяаг муутгаж, ухааныг мунхруулдаг. Үг аср хүчтэй. Түүнийг дахин дахин хэлбэл биелэх гэмтэй. – Нэр нь хүнддэх тохиолдол бий юу? Эцэг, эхчүүд Чингис, Бөртэ, Өэлүн хэмээх нэрийг гоё сайхан гээд хүүхдэдээ өгчихдөг. Гэтэл хүүхэд нь хэдийн сайн төрөлд төрсөн ч тэр аугаа хүний дайтай үйлс бүтээж чадаа ч уу, үгүй ч үү. Тиймээс дээдсийн нэр хүндэддэг юм. Нэр ихэвчлэн 2 үетэй байвал зохилтой. хэтэрхий богино бол хувь заяа нь ахар болно гэж үздэг. Хүмүүс “Гадаад явахаар олон үетэй нэр ядаргаа болдог. Тиймээс бат, Сувд, Од гэсэн нэртэй бол амар” гэж ярьдаг. Энэ маш буруу, Бүх зүйл хоорондоо шүтэлцээтэйг ойлгох хэрэгтэй. Бид хүний нэрийг хагаслаж дууддаг. Доржсүрэн гэдэг хүний нэрийг Доогий, Ариунболдийг Бооёо гэх жишээтэй. Хүний нэрийг эцэг, эхээс хайрласнаар нь дуудвал сайн. Хүүхдэд нэр өгөхдөө аав ээжиинх нь махбодь ихээхэн үүрэгтэй. Эцэг эх нь усан махбоь давамгайлсан байхад хүүхэд нь Туул, Тамир зэрэг гол усны нэр өгч болохгүй. Дээр нь нэрийн үсгийг тоолж ямар махбоь илүү байгааг тодорхойлдог. Усан махбодь давамгай байгаа үед түүнийг тэнцвэржүүлхийн тулд Сүмбэр билгүүн хэмээх нэр хайрладаг. Сүмбэр гэж усан дээр тогтсон уулыг хэлдэг. – Тэгвэл хүүхдийн нэрийг өхөөрдөөд хагаслахаас гадна өөрөөр дуудах нь бий? Хүүхдийг амь насыг нь батажтал 0-5 насны хооронд өөр нэрээр дуудаж болдог. Эцэг, эхчүүд Бондоолой, Цүндээлэй гээд өхөөрддөг. Энэ буруу биш. Учир нь таван нас хүртэл хүүхдийн амь бөхжөөгүй байдаг. Зөвхөн нялхсыг хорлодог 15 ад гэж бий. Тэд хүүхдийг хорлох гээд ирэхээр хуурамч нэрээр дуудахаар төөрдөг гэх дом бий. Харин амь нас нь батжаад ирэхээр жинхэнэ нэрээр нь дуудах хэрэгтэй. Үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдээ төрсөн даруйд нь мэнгэнийх нь бурхныг бүтээлгэх хэрэгтэй. Манайхан зөвхөн нас барсан хүнд л бурхан бүтээлгэдэг гэсэн буруу ойлголлттой байх нь элбэг. Биднийг амьд байхад бурхнаа бүтээлгэж ажил үйлс, эрүүл мэндээ даатгах хэрэгтэй. Мэнгэний бурхны тарниа уншиж байх нь чухал. – Зарим хүүхдэд лам нар бурхны нэр хайрладаг. Хүнддэхгүй юу? Хүүхдэд бурхны алдрыг хайрлах сайн. Хүмүүс хүндэднэ гэж хэлдэг л юм. Тэр бас буруу. Бидний дунд Намсрайжав, Дэмчигдорж, Жигжид, Гонгоржав гээд бурхны нэртэй хүн олон бий. Ингэж бурхны нэрийг хайрласнаар тарни мэт хүчээр эзнээ тэтгэж, янз бүрийн хорлолоос авардаг. Би хүүхдэд Ананд гэдэг нэр өгөх дуртай. Ананд нь бурхан багшийн эрдэм ухаан төгөлдөр нэгэн шавийн алдар юм. Ийм нэртэй хүүхдүүд оюунлаг байдаг. Мөн Ичинхорлоо гээд эдийн тэнгэрийн нэрийг хайрлах сайн. – Хүнийг хочлох хортой юу? – Нэр их сонин. Зарим аавууд хүүхдээ багад нь өхөөрдөөд Жижгээ гээд дууддаг. Энэ буруу. Ажиглаад үзээрэй. Жижгээ, Жоохноо, Жаахнаа гэдэг нэртэй хүмүүсийн бие нь жижигхэн байдаг. Нэг үгийг дахин дахин хэлэхээр тарнийн хүч орж биелдгийн жишээ энэ. – Ямар нэрийг өгч болдоггүй вэ? – Уул, ус, амьтан, хаадын нэрийг өгөх цээртэй. Манайх Архангайн айл гээд хүүхдээ Булгансайхан гэж нэрлэж болохгүй. Мөн Жаргал хэмээх нэрийг өгч болдоггүй. Жаргал гэдэг нь дуусах гэсэн утгыг агуулдаг учраас цээртэй. Дээр нь Төгс гэж байна. Энэ мөн адил дуусах, төгсөх утгыг агуулах тул ийм нэр зохимжгүй юм. Бурхан л төгс байдаг. Хүн болгон дутагдалтай. Мөн Бүжин, Хулан, Тогос гэсэн амьтны нэр өгөхийг хориглодог. Хүн гурван сайн заяаны нэг дээд төрөлтөн. Асар их буяны үрээр дээд төрлийг аваад энэ төрөлдөө хүн болсон. Дээхнэ үед чонон Борис гэдэг нэртэй хүн байсан. Угтаа энэ нэрийг багш нь түүнд өгсөн гэдэг. Өөрийнх нь нэр нь Борис байхад багш нь хүүхдийг “Хүний нүд рүү хардаггүй гээд чоно шиг” гэснээс хойш тэр ингэж дуудах болсон. Энэ мэт нэрээр нь хүний заяаг муутгасан тохиолдол бий. – Дээр үеийн хүмүүс нэрийг зөв оноож, бэлгэдлийг нь боддог байсан гэдэг? – Б.Ринчен гуайн нэрийг монголчилбол их эрдэнэ гэсэн утгатай. Ю.Цэдэнбал гэдэг нэр ч их учиртай. Цэ-Дан-Бал гэдэг нь урт наст төгөлдөр цог гэсэн утгыг агуулдаг. Мөн их аварга Дагвадоржийн нэр бат оршихын бэлгэдэлтэй. Пүрэвбаатар гээд бөх байдаг. Пүрэв гэдэг нь гаригаас гадна очир иртэй хутгыг нэрлэдэг. Энэ нь нисванис муу сэтгэлийн устгана гэсэн санаатай. Энэ мэт зөв оноосон нэр эзнээ өргөхөөс гадна муу муухайгас хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, сахиус мэт биед нь шингэдэг. – Нэр нь тохирохгүй тохиолдол гардаг уу? Нэрийн талаар судалгаа хийж үзсэн. Нэр авснаас хойш өвчин ороож, бие нь муудаад байвал тохирохгүй байна гэсэн үг. Тэр үед судлаач юм уу, лам нарт үзүүлээд зурхайг нь зуруулж, шинжүүлэх хэрэгтэй. Ахмадууд лам багшдаа эдийн дээд хадаг барьж нэр залдаг байсан. Дээр нь өдөр, цагийг нь тохируулж нэр залдаг байж. Зарим хүн надаас утсаар нэр авах гэдэг. Болж өгвөл шинэ хүнээ хүндэлж хайрладаг шигээ дуудагдах нэрийг хүртэл хүндэлж тухайн лам, хүн дээр биеэр ирж авбал илүү нийцтэй. Тэгээд хүүхдийнхээ ерөнхий төөргийг зуруулдаг. Ингэхдээ ямар од, мэнгэ, махбодид төрсөн зэргийг тодорхойлуулдаг. Эхлээд хүүхдийг үзэхэд оюунлаг, эрдмээр төгөлдөр явна гэж гардаг. Энэ шинжийг нь зохилдуулаад насыг уртасгахын тухайд эмэгтэй бол Янжинцэрэн, Аюушжав, Цэндхорол хэмээн нэр хайрладаг. Цэнд гэдэг нь нас уртасгах номын нэр, хорол гэдэг нь номын хүрд мөнхөд тасрахгүй эргэлдэхийн бэлгэдэл болгодог. Харин эрэгтэй хүүхэд бол насыг нь уртасгахын тухайд Цэрэн-Очир гэж нэрлэдэг. Хэрвээ оюун дутуу, эрдэм хомс, нас богино бол номд ойртуулахын тухайд Бодь-Эрдэнэ гэж нэрлэх жишээтэй. Эрэгтэй хүүхдэд очиртой нэр их өгдөг л дөө. Очир нь чулууны шим учраас ийн нэрлэдэг. Очир алмазаар шилийг зүсч байгаатай адил тийн лугаа байхыг бэлгэдэж байгаа хэрэг юм. Бат-Очир гэсэн нэртэй хүн Монголд олон. Очир гэдэг нь түвдээр бат бөх гэсэн үг. – Зарим үед бурхан болоочийн нэр гээд ламаас залснаа сольчихдог. Нэгэнт өгсөн нэрийг солих хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү? – Лам багшаас залсан нэрийг сольж ерөөсөө болохгүй. Учир нь номтойгоо барилдаж өгсөн байдаг юм. Харин тухайн гэр бүлээс нас барсан нэгний нэртэй адилхан байлаа гээд хүүхдэд муу зүйл болохгүй. Хүний төрсөн өдрийн төөрөг, хувь тавилан бусадтай адилхан байдаггүй. – Модон хохимой, тэрсүүд өдөр төрсөн хүүхдэд нэр авахдаа ямар засал хийлгэвэл зохилтой вэ? – Муу барилдлагатай өдөр төрсөн хүүхдүүд цөөнгүй. Тийм хүүхдэд цээр гаргах ном уншдаг юм. Хүүхдийн Банзрагч, Цагаан шүхэртийн догжир айлтгуулдаг. Тэгээд тухайн хүүхдэд сахиус, хамгаалалт болох нэрийг өгөх хэрэгтэй. Хөгшин хүний нэр энэ тэр гэж цаараглалгүй нэрэндээ хайртай байх хэрэгтэй. – Нэр залах нь албан байгууллагад ч хамааралтай юу? – Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Албан байгууллагын нэр ч гэсэн тохирохгүй тохиолдол гарна. Бэлгэ дэмбэрэл талаасаа зөв нэртэй албан байгууллага дэвжин дээшилнэ. Хичнээн хөрөнгө мөнгөтэй байлаа ч нэр таараагүйгээс хаалгаа барьсан газар бий. Мөн байгууллагаа англиар нэрлэх тохиромжгүй. – Ярилцсанд баярлалаа Б.Сэлэнгэ эх сурвалж: энд дар

Leave a Reply

Your email address will not be published.